Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна | News.MN

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 24 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх нийт дуудлагын 151 буюу 38.7 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх асуулт, хүсэлт эзэлж байна. Харин дуудлагын 69 буюу 17.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын явцтай танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 1800-1200 тусгай дугаараар гуравдугаар сарын 3-ны өдөр нийт 27 өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс ес буюу 33.3 хувийг шийдвэрлэсэн бөгөөд 18 буюу 66.7 хувь нь судлагдах шатандаа байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-04 192.82.72.154

Энд ажиллаж байгаа хүмүүс яаралтай асуудалд сэтгэлээрээр хандах асуудал муу байсан шүү. Халуун ус алдаад байгааг хэлэхэд дамжуулъя ч гэх шиг хээв нэг хариулт өгсөн. Аргаа бараад тэр хариуцах конторынх нь утсыг авч өөрөө ярьсан. Контор нь ч гэсэн хөлдүү хүмүүс, энд нэг хүн уурлаад байнаа гэж цаашаа ярьж байх шиг. Ирсэн засварчин нь харчихаад өө нээрээ болохоо байчихсан байнаа гээд ус хаах гээд гүйгээд гарах… Бүтэн цаг алдсан халуун ус ащорон гэрийг яамр болгох уу? төсөөлөөд үз дээ.

Avatar

Blink 2021-03-04 38.111.114.190

Hohino p**a mn

Avatar

Зочин 2021-03-04 139.5.219.185

Niislel sain ajillaj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж