Хүүхдийн эндэгдэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эндэгдэл нэмэгджээ

Энэ оны эхний улирлын байдлаар нийт 19043 эх амаржиж, 19141 хүүхэд төрсөн байна. Мөн энэ хугацаанд 4146 хүн нас баржээ. Энэхүү үзүүлэлтүүдийг үндэслэн хүн амын ердийн өсөлт таван хувьтай гарчээ. Энэ нь Монгол Улсын 1000 хүн ам тутамд таван хүнээр өсч буйг харуулж буй ажээ. Гэвч  энэ тоо сүүлийн гурван жилийн үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлттэй гарсан гэж Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээллээ.

 Энэ нь төрөлт буурсантай холбоотой бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу гурван хувиар, хүүхдийн тоо 294 буюу 4.2 хувиар буурсан байна. Эхний улирлын байдлаар 427  хүүхэд энджээ.  Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 106 хүүхэд буюу 33 хувиар, тав хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна.

Улаан бурханаар 15540 хүн өвчилжээ

Эхний гурван сарын байдлаар 25355 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16247 хүн буюу 2.8 дахин нэмэгджээ. Үүний 15540 нь улаан бурхнаар өвчилсөн аж. Бусад төрлийн өвчин болох вируст хепатитаар өвчлөгчид 113 буюу 44.1 хувиар, тэмбүүгээр 435 хүн буюу 21.9 хувиар, сүрьеэгээр 136 хүн буюу 11.7 хувиар халдварт өвчнүүд харьцангуй бууралттай гарсан байна.

А.Цээсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж