“Анна Каренина” жүжиг өнөөдрөөс дахин тайзнаа тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

“Анна Каренина” жүжиг өнөөдрөөс дахин тайзнаа тоглогдоно

“Анна Каренина” жүжиг өнөөдрөөс дахин тайзнаа тоглогдоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр (2021.03.04) “Анна Каренина” жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна. Үзэгчдийн дунд хүлээлттэй байсан энэхүү жүжгийг гуравдугаар сарын 29-нийг хүртэл тоглох аж. “Анна Каренина” сонгодог жүжиг 2020 онд 12 мянган үзэгчийн хүртээл болсон. Тус жүжгийн цахим тасалбар худалдаанд гарсан бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.

Үзэгч та бүхэндээ хүргэх санамж:

  • Үзвэр үзэхээр ирэхдээ амны хаалт зүүж ирнэ үү.
  • Ханиалгасан, эсвэл биеийн халуун 37.4-өөс дээш бол үзвэрийн танхим руу нэвтрүүлэх боломжгүйг анхаарна уу.
  • Театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирнэ үү.
  • Үзвэр эхлэхээс нэг цагийн өмнө театрт хүрэлцэн ирж, гадуур хувцсаа өлгүүлэн, суудал хоорондын зай баримтлан, зөвшөөрсөн суудалд сууна уу.
  • Үзвэрт 15-аас доош насны хүүхэд оруулах боломжгүйг анхаарна уу.

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжигт:

  • Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/
  • Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/
  • Ерөнхий зураач – Т.Ганхуяг /СТА/
  • Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва
  • Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/
  • Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/
  • Ассистент найруулагч – А.Чингүн /СТА/
  • Туслах найруулагч – О. Итгэл

Гол дүрд :

  • Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
  • Алексей Вронский – Т.Сэргэлэн
  • Алексей Каренин – Б.Жаргалсайхан /УГЖ/

Хоёрдугаар дүрд :

  • Константин Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/
  • Анна /хувь заяа/ – Н.Сувд /ТС АЖ/
  • Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/
  • Кити Щербацкая – Д.Хулан
  • Степан Облонский – Б.Отгонбат /УГЗ/
  • Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

  • Варя Вронская – С.Сарантуяа /АЖ/
  • Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/
  • Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
  • Серёжа – Т.Маргад
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж