Засгийн газар ирэх долоо хоногт хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар ирэх долоо хоногт хуралдана

Нарны голтой найрын улиралд манайхан дээр дооргүй дарга цэрэггүй амарч сувилуулан ажил хэрэг зогсч, албан тасалгаа эзгүйрдэг уламжлалтай. “Сүх далайтал үхэр амар” гэж явсан УИХ ч хугацаа сунгаж хуралдсаар гишүүд наадмын өмнөхөн арайхийн амсхийсэн бол Засгийн газрын гишүүд, сайд нар ч ажил амралтын хооронд завсрын байдалтай байна. Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрөгч долдугаар сарын 23-наас хойш хуралдсангүй. Ерөнхий сайд орон нутагт томилолтоор явсны дараа сайд нарт долоо хоногийн амралт өгсөн боловч танхимын тэргүүний албан томилолтыг салбар хариуцсан сайд нар нь ээлжлэн дагалдахад хүрчээ. Тухайлбал, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Гансүх нар Увс аймагт ажиллаж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сайд Завханд, Эрүүл мэндийн сайд Л.Ламбаа Архангай аймагт ажиллажээ. Ерөнхий сайдын албан томилолт энэ долоо хоногт дуусч 15-ны өдөр нийслэлд ирэх бөгөөд ирэх лхагва гаригаас Засгийн газар хуваарийн дагуу хуралдаж эхлэх юм байна.

А.Тэлмэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж