Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараагийн даргаа тодруулах сунгааны бүртгэлээ өнөөдөр (2021.03.04) эхлүүллээ. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Ардчилсан нам дараагийн даргаа сонгохоор будилсаар өдийг хүрэв. Намын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, Ц.Туваанд намын даргын эрхийг түр шилжүүлсэн. Гэвч Ц.Туваан Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хурал, дүрмийн өөрчлөлтийг хийсэн гэж маргалдсаар байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ардчилсан намын албан ёсны даргаар бүртгэлтэй байгаа учраас намын даргын түр орлон гүйцэтгэгчийн хийж буй үйлдлийг хууль бус гэж үзэж, өнөөдөр ч энэ асуудал эцэслэгдээгүй, маргаантай байна.
Гэхдээ улс төрийн өнцгөөс харвал Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь одоо л дараагийн намын даргаа тодруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байх шиг. Тиймээс ч Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын дүрмийн дагуу Ардчилсан намын дараагийн даргыг сунгаагаар тодруулахаар өнөөдрөөс бүртгэлээ эхлүүлсэн байна. АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд буюу хоёр өдөр зохион байгуулж, энэ сарын 12-ноос 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болох бөгөөд санал хураалтад Ардчилсан намын бүх гишүүн оролцоно. Ардчилсан намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигч covid-19-тэй холбоотойгоор хүмүүстэй уулзахгүй, сурталчилгаагаа зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зохион байгуулах онцлогтой аж.
Одоогоор Ардчиллын ордноос дуулдаж байгаа мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын гишүүн О.Чулуунбилэг, "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат нарын нэрс яригдаж буй. Энэ удаагийн намын даргын сунгаанд хэн ялалт байгуулахаас Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа ч шийдэгдэх боломжтой. Тиймээс улс төрийн хүрээнд хамгийн анхаарал татсан үйл явдал бол Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуулт. Гэхдээ С.Эрдэнэ тэргүүтэй Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг Ц.Тувааны тал хүчингүйд тооцсон албан бичгийг ч мөн гаргаад байгааг энд тодотгоё.
Ардчилсан намын даргад горилогчид:
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн хүн. Түүний хувьд УИХ-ын гишүүн, Соёл, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай, хүний эрхийн тэмцэгч юм.
- О.Чулуунбилэг нь улс төр судлаач, Ерөнхийлөгчийн зөвлөх, өмнө нь тэрбээр намын даргад өрсөлдөхөө мэдэгдэж байсан юм.
- Харин О.Амартүвшингийн хувьд “UFC” группийн эзэн, Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Өмнө Булган аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан, тус аймагт нэр дэвшиж байсан юм.
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд "Тэсо" группийн эзэн, Увс аймгаас 2020 оны УИХ-ыэ сонгуульд ялалт байгуулж, гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
- А.Цэрэнбатын хувьд “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч, Дарханы замын асуудлаар олны анхаарлын төвд орсон нэгэн юм.
- Л.Гантөмөр нь УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан туршлагатай, 2016 онд намын даргын сунгаанд оролцсон таван хүний нэг билээ.
Ш.ЧИМЭГ
З 2021-03-04 103.57.94.15
Өөр олигтой хүн алга уу.ядаж Алтанхуяг байсан бол
Зочин 2021-03-04 103.26.194.184
АН-н дараагын даргаар Цагдааг айлгадаг Загдааг сонговол АН нэг аврагдаж магадгүй гэж нэг их мэргэн хүн хэлсэн гэсэн. Тэр үнэн байхаа!!
баба яга 2021-03-04 66.181.161.59
орлогчоор нь авгайг нь тавь бүгд хүрэлсүхиин фэнүүд видео нь ч байдаг
Зочин 2021-03-04 192.82.69.104
АМАРТҮВШИН ӨӨР ХЭНЧ БИШ
Зочин 2021-03-04 212.95.5.211
Л. Гантөмөр л юм байна даа. Хэвтүүл, Чулуунбилэг хоёр нь одоогийн Еөкийн гар хөлүүд. Оюунгэрэл туйлбаргүй, зарчимгүй, хэнийг ч дагаж намирч мэдэх. Амар түвшин байж болох юм. Гэхдээ мэдкү. Цогтгэрэл гэж хэн ч юу ч хаана ч байдын бүү мэд
Зочин 2021-03-04 103.26.195.164
МҮҮНий шамбий сайд уу?
МАНЫН ТРОЛЛУУД 2021-03-04 139.5.217.10
МАНЫН ТРОЛЛУУД ЯАСАН ЗАВТАЙ ЮМ БЭ. АН УЛАМ ТОДОРНО. МАН УЛАМ БУЛАЙГАА ДЭЛГЭХ НЬ ЖАМ ЮМ
Зочин 2021-03-04 172.58.56.91
Dead political party
Зочин 2021-03-04 202.179.26.25
nam alga bolno gj yu bhw de ymr kompani bish
Зочин 2021-03-04 103.212.118.115
Энэ намаа татан буулгаж ард тумнээ амар сайхан жаргаагаач ардчлалын нэр барьсан луйварчид дарга цэрэг еркнхийлегч болох серуун зууднеесее салаачээ одоо та нарын хийсэн балаг монголд багадаад байна уу
Зочин 2021-03-04 64.119.21.70
Эд дотроос Гантөмөр хавьгүй илүү нэр хүндтэй, ноён нуруутай, олонд танигдсан хүн байлгүй. Оюунгэрэл ч түүнээс дутахгүй өндөр боловсролтой эмэгтэй. Ардчилсан нам засгийн эрхэнд байх үед ард түмэн сэтгэл тэнэгэр, эрх чалөөг дээдэлдэг, нийгмийн амьдралын өнгө аяс нэг л жавхаалаг, орчин үеийн чиг хандлагатай байж билээ.
Зочин 2021-03-04 64.119.17.65
А.Н.МАН тай нэгдвэл 10 цагаан буяны замаар орлогод гэж мэд.сайн бод.өөр гарц байхгүй.
Зочин 2021-03-04 66.181.181.70
Энэ муухай эрдэнэ болиосой. Монглын ардчилалд мөн их гай болж байна даа
Зочин 2021-03-04 103.229.123.135
altan huyag ene namiig avch yvahbaisan yumdaa
Зочин 2021-03-04 202.9.40.219
Даргад горлигчдыг харах юм бол Увсаас гурван ч хүн бгамуу да ! АН ыг Увсынханд өгөхгүй биздэ ! Ерөнхийлөгчийн хүн ч бн,Эрдэнийн хүн ч бн ! Бас Оюунгэрэл, явж явж Женко, Эрдэнэ хоёрын нэгнийх нь хүн сонгогдоно биздэ !
Зочин 2021-03-04 202.126.90.13
АН , МАН 2 ОДОО ҮҮРД ЗАЙЛАА
Зочин 2021-03-04 202.9.40.230
АН бол муу муухай болгоны автор байдаг. Энэ намд улс орны баялагыг хувааж идэх, төрийн өндөр албанд томилогдож албан тушаалаа ашиглаж ойгүй их баяжих хүсэлтэй хүмүүс ордог. Тэрнийг нь 30 жилийн түүх нотолж байна. Олон нам нэгдэж 1 нам болно гэж огт байхгүй. Өөр өөр үзэл бодолтой хүмүүс яаж нэг үзэл бодол итгэл үнэмшлийн дор зангдагдах юм бэ. Тийм болохоор тараад дан ганц АН-аа байгуулвал дээр.
Ахмад 2021-03-04 139.5.218.169
Нэр дэвшсэн хүмүүсийг харахад энэ нам хүний нөөцгүй болсон юм байна.За лидер гээд нэрлэчих хүн алга даа. Өөдөө гарч ирэхэд үнэхээр хүнд болсон юм байна даа. Яана даа дэмжигч нар минь
Зочин 2021-03-04 64.119.18.99
АН байхгүй бол МАН-д төдийгүй нийт Монгол Улсын эрх ашигт хор уршигтай!!! Аль нэг нам бодитой сөрөг хүчингүй бол дангаар ноёрхож дарангуйлал тогтдог жамтай!! Дарангуйлал гэхээр заавал Хойд Солонгос ч юмуу, хуучин коммунист тогтолцоо шиг байх албагүй л дээ!! Ерөөс дан ганц улс төрийн хүчин ямар ч мэргэн байгаад нэмэргүй, зайлшгүй буруу зам руу хальтирч ордог нигууртай!!! Тиймээс МАН-ын удирдлага тэнэг биш л бол үүнийг бодолцох ёстой!!!
Зочин 2021-03-04 66.181.183.241
Амаржаргал юмуу Гантөмөр юмуу хэнийх нь нэр явж бна гээд бгаа юм вэ
Монголхүү 2021-03-04 64.119.18.98
МАН байгаагүй бол өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс гэж байхгүй байх байсан,
АН байгаагүй бол өнөөгийн хулгайч луйварчид, оффшорчид, хонгилчид, авилгачид, ажилгүйчүүд байхгүй байх байсан гэдэг л туйлын үнэн юм даа
Зочин 2021-03-04 64.119.27.120
За мэдэхгүй. Энэ л гэмээр нөхөр алга, яахав жаран чавганцын үлгэрээр нэг нь гарна. Оюунгэрэл нь арай дээр болов уу. АН гэхээр дандаа галзуу солиотой юмнууд байдаг. Тэр залуучууд дотор нь туйлшрагчид бус, авхаалжтай соёлтой нөхөр байдаггүй юм байх даа
Зочин 2021-03-04 66.181.180.217
Оюунгэрэл бүр дэмий. ёстой балай хүүхэн байналээ
Оюунгэрэл гэж авгай 2021-03-04 122.201.24.96
Энэ Оюунгэрэл гэж авгай нүх л харагдвал шургах гэж зүтгэж байх юм аа. Ерөнхийлөгч болно, АН-ын дарга болно ч гэх шиг. Хөдөөнөөс орж ирсэн, тэгээд нөхөр нь хөгшин америк болохоор бүр захиргаагүй, цадиггүй болчихдог бололтой энэ оркууд.
Зочин 2021-03-04 193.6.168.219
Чамайг бодвол боловсрол дипломтой хүн. Ядахдаа англи, оросоор ярьж чаддаг байх жишээний. Одоогийн ерөнхийлөгчөө хар хүн даапалж, дээрэлхэж, хүнтэй ноцолдохоос өөр юм мэдэхгүй. Тийм хүнийг хүмүүс сонгоод л гаргасан шүү дээ. Америк этр бусад газар яг ямар улс төрчид ямар хүмүүс санал өгдөг тухай судалгаа хийгээд гаргадаг. Манай социологичид тэгэж судалгаа хийчих тархи байхгүй юмдаа. Яг ямархуу хүмүүс МАН, тэр Баттулга гэсэн хүмүүст санал өгөөд байгааг бүр хармаар байна.
Зочин 2021-03-04 43.242.243.13
УВСЫНХАН ОЛОН БАЙНА
Зочин 2021-03-04 59.153.114.58
М.Энхболд
зочин 2021-03-04 103.57.94.25
За даа, АН-ын даргад ерөнхийдөө УВС КҮМҮҮС нэр дэвшээд байгаа юм биз дээ гэж.
Зочин 2021-03-04 103.26.195.164
AHyc намын дарга хэн бэ гэж үү? "Дори" шүү дээ. Яагаа вэ нөгөө бүүбур баабарын дүү.
Зочин 2021-03-04 43.242.243.71
Сэтгэц эрүүл бус нөхдүүд АН
Зочин 2021-03-04 202.179.26.195
Gantumur. Odoo sur danzan bish buur suuritai soeltoi huniig songoj uzwel yasan um.
Зочин 2021-03-04 202.126.90.133
Mongold bol MAN l um bn
Зочин 2021-03-04 202.126.89.76
HUN bas dajgui ireeduitei gej harj baigaa hu. Barag AN archigdaad MAN, HUN 2 l baih boluudaa
Зочин 2021-03-04 202.126.89.197
Дори Нара Батзандан Чингисхаан.Хоргүй гоё интертайнмент үзмээр байна.
Зочин 2021-03-04 66.181.190.196
Хүний эрхийн тэмцэгч энтр гээд өөрөө өөртөө гоё гоё нэр алдар өгчихнөө бас. Оюунгэрэлийн тэмцээд байсныг мэдэхгүй л юм байна, Доржзодовыг л гэртээ орогнуулсан гэдгээрээ тэмцэгч юм байлгүй
Зочин 2021-03-04 103.26.195.164
АНУ-ын давхар иргэншилтэй хүн шүү дээ.
Зочин 2021-03-04 103.50.206.44
Л.Гантөмөр л арай дөнгүүр чинь юм бишүү АН-ынхаан
Зочин 2021-03-04 103.26.195.164
МҮҮНий шамбий сайд уу?
Мүүнчин шамбий гантөмөр биш биш 2021-03-04 66.181.180.142
Дарван амтай данхар толгойтой охин нь гэр бүл үймүүлэгч яшка
Зочин 2021-03-04 66.181.161.48
хэн ч байсан хэнд хэрэгтэй юм энэ хулгайчууд
бат 2021-03-04 202.21.124.129
хаха очиж очиж хэвтүүл хөдөлгөөний тэргүүн байхдаа яахав дээ.Цагтаа нийгмийн өөрчилсөн том нам ингэж ядрах гэж.Женко,Зи вурис 2 энэ наммыг бүрэн сүйрэлжээ.Одоо хойдхыг түргэн уншуулж алтан савыг нь нээлгэ хойд төрлөө хурдан олог
Зочин 2021-03-04 103.26.195.164
Хойд насандаа цөл газрын хонин гүрвэл болж төрнө. Элбэгдоржийн ачаар.
Зочин 2021-03-04 66.181.180.217
Женко, зи 2 яаж самрах вэ. угаасаа байсан нь энэ
Зочин 2021-03-04 202.126.89.76
Ene nam tsaashid uldehuu eswel archigdah uu gedeg ni shiidegdeh baih. Huuchin leader-uud ni bi bi geseer baigaad zalgamj halaa hiichih oligtoi hun beldeegui ni ilt haragddag shuu.
Зочин 2021-03-04 192.82.75.5
Бор халзан хонь байхад болно
Hero 2021-03-04 103.212.116.180
O.Tsogtgereliig demjij bn. Yun Sur Danzan. Biznes xiij uzsen. Zaluu orchin uyee mederne. Setgelgee saitai. Mongotoi geed davuu tal ix bn aa. Deer ni UIX iin gishuun
Зочин 2021-03-04 59.153.114.103
Amartuvshingeer uhsnee hiidiin. Pun pun gsn yrij chaddaggui gar, tanhimaa aytaihan awaad yvj chadahgui baijiij
Зочинолиг 2021-03-04 66.181.161.53
Олигтой амьтан нэгч алга ардчиилсан нам дууссан байна
Зочин 2021-03-04 139.5.217.185
OYUNGERELLIG hyyj yavuulaacn.ter teneg tolgoitiig zailj hyyj yavuul
Зочин 2021-03-04 66.181.177.43
Цаад боссууд нь шахаад байгаа байхоо.