Саид Моллаей, Саги Муки нарын нөхөрлөлөөр кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Саид Моллаей, Саги Муки нарын нөхөрлөлөөр кино хийнэ

Саид Моллаей, Саги Муки нарын нөхөрлөлөөр кино хийнэ

АНУ-ын Метро Голден Майер компани болон Тадмор энтертайнмент хамтран Монголын тамирчин Саид Моллаей болон Израилын тамирчин Саги Муки нарын нөхөрлөл, тамирчны замналаар цуврал уран сайхны кино хийх эрхээ авчээ. IJF буюу Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Саид Моллаей, Саги Муки нар төслийн хөгжүүлэлтийн шатанд хамтран ажиллаж, өмнө нь олон нийтэд ил гарч байгаагүй түүхүүдийг дэлгэх аж.

IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер “Саги Муки, Саид Моллаей хоёрын нөхөрлөл зөвхөн спортоор хязгаарлагдахгүй. Энэ бол бие махбод, оюун санааны төгс төгөлдөр байдал, хоёр хүний дундын хүндэтгэл, бие биедээ анхаарал халамж тавьж буй гайхалтай жишээ, амьд баатруудын түүх. Тэдний энэ жишээ дэлхийн олон залууст үлгэр дуурайлал болж чадна гэж бодож байна. Метро Голден Майер болон Тадмор нартай энэхүү гайхалтай төсөл дээр хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай аваргуудын түүх, тэдний амьдралын үнэт зүйлс, дэлхийн сая сая хүнд итгэл найдвар өгөх байх” хэмээжээ.

Саид Моллаей Ираны улс төрийн дарамт шахалтаас зугтаж, Монгол Улсын иргэншил авсан билээ. Саги Муки, Саид Моллаей нар ирэх Токиогийн олимпийн финалд таарах боломжтой.

Саид Моллаей “Энэ төсөл намайг үгээр хэлэхийн аргагүй хүндэлж байна. Би тамирчин хүн, одоо эрх чөлөөтэй хүн. Хэцүү бүх зүйл дууссаны дараа Саги ч бусадтай адил миний найз болсон. Жүдо болон спортын гайхамшгийг хүмүүст мэдрүүлэх гайхалтай боломж олдлоо” гэв.

Түүний найз Саги Муки “Гайхалтай, ер бусын төсөл дээр Саид найзтайгаа оролцох болсондоо баяртай байна. Бид спорт улс төрөөс дээгүүр гэдэг мессэжийг хүмүүст хүргэхийг зорино. Бид бүгд нэг гэр бүл. Саид бид хоёр финалд учраа таарвал ялагч нь тодорхой нөхөрлөл байх болно. Харин хоёр дахь ялагч нь хүмүүсийн хоорондын ойлголцол, итгэлцэл байх болно” хэмээн ярьжээ.

Төслийг санаачлагч Метро Голден Майер телевизийн ерөнхийлөгч Стив Старк "Саги Муки, Саид Моллаей нар шиг талбайд дээрх гайхалтай өрсөлдөгчид, амьдрал дээрх ер бусын найзуудын түүхийг жүдогоор дамжуулан спортын фэнүүд, дэлхийн хүн бүрийн зүрхэнд хүргэх болно” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж