Японы эргийн харуулын бие бүрэлдэхүүн өчигдөр (2021.03.03) Хятадтай хилийн маргаантай байдаг далайн усанд Хятадын загасчны завь хөмөрснөөс хойш дээр нь ажиллаж байсан таван япон далайчин сураггүй алга болсныг хайж байгаа тухай мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Японы эзэмшлийн Сенкакү арлуудын ойролцоох Ишигаки арлын умард зүгт 330 км зайд 105 тонн жинтэй Шен Лиан Чен 707 загасчны завь хөмөрсөн тухай мэдээлэл энэ сарын 2-нд эрх баригчдад хүрсэн аж. Тиймээс эрх баригчид даруй завь илгээн эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Завин дээр ажиллаж байсан багийн 10 гишүүний тавыг нь ойролцоо явж байсан өөр нэг хятад завиныхан аварсан ч үлдсэн тав нь сураггүй болсон байна. Тиймээс Японы хайгуулын завь таван далайчныг үргэлжлүүлэн хайсаар байгаа бөгөөд Хятадын эрх баригчдаас завины тухай мэдээлэл өгөхийг хүсч байгаа аж.
Шен Лиан Чен завины чиглэл болон хөмөрсөн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжуудын мэдүүлснээр тухайн үед далай маш хүчтэй салхитай байжээ.
Японы эзэмшилд байдаг Сенкаку хэмээх хүн суурьшаагүй арлуудыг Хятадууд Диаою арлууд хэмээн нэрлэж, өөрсдийнх хэмээн тайлбарладаг билээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS