Гадаад худалдаа 360 сая ам.долларын ашигтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Гадаад худалдаа 360 сая ам.долларын ашигтай гарчээ

Гадаад худалдааны бараа бүтээгдэхүүний эргэлт багасчээ. Манай улс эхний гурван сарын байдлаар 115 оронтой 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Үүнээс 960 сая ам.доллар нь экспорт, 600 сая ам.доллар нь импортын худалдаа байна. Гадаад худалдаа 360 орчим сая ам.долларын ашигтай байлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 16 сая орчим ам.доллараар буурчээ. Манай улс гадаадад 3.3 сая тонн нүүрс, 413 мянган тонн зэсийн баяжмал, 2.2 сая баррель газрын тос, гурван тонн алт гаргасан байна.

А.ЦЭЭСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж