Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр (2021.03.04) 81 иргэн эх орондоо ирнэ гэж Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ. Энэ удаагийн нислэгээр:
- Оюутан-62
- Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
- Өндөр настан -3
- Эрүүл мэндийн шалтгаантай -3
- Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж.
Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах бөгөөд иргэдийг "Сүнжин гранд" зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.
Э.БУРАМ