УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ | News.MN

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

Монгол Улсын Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын баг энэ сарын 3-нд хуралдав. Тус хурал дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирэх дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын талаар танилцуулсан байна.

Шадар сайд С.Амарсайхан тусгаарлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгажээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулахыг мөн холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтад орсон ч хэрхэн халдвар хамгааллын дэглэм сахих талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй утсаар холбогдож, мэдээлэл авчээ.

Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллан, зөрчил дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж, тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-04 66.181.164.175

САйдаа нэгж дээр ажиллаж буй хүмүүсээс санал аваарай дарга даргацарууд цаасан дээр амьдралд нийцэхгүй хий хоосон тушаал гаргах юм яг ингэж ажилла гэсэн удирдамж хэрэгтэй Нийслэлийн эрүүл мэндийн газар цагаан сараар ажмллах журам нь ямарч ойлгомжгүй СТ хийлгэх хүнээ ойролцоо эмнэлэгт явуул гэж байгаа юм бүгд ажиллахгүй байхад аль эмнэлэгт очих вэ Тушаал шийдвэр зөвхөн улсын байгуулгад зориулж хийдэг цаана байгаа хувийн эмнэлэгтэй холбогдож яаж ажиллах заавар өгдөггүй

Avatar

Зочин 2021-03-04 192.82.76.93

Амарсайхан өөрөө зайлаарай

Avatar

Амьдралгүй хэдэн мал 2021-03-04 202.126.88.144

Хүнээ эхлээд бод хүн төвтэй байж хөгжнө. Дарха болон дээрээс тушаал өгөөгүй ингэж хэлээгүй гээд тэнэгтээд байвал хол явахгүй ээ

Avatar

иргэн 2021-03-04 202.21.109.34

тэр нэг Онцгой байдлын төлөөлөл сүржигнүүр ..Хурандаагийн оронд өөр хүн томилооч ээ….

өөр даруухан ..мэдлэгтэй….. зөв ярьж чаддаг хүн хэрэгтэй…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж