Хилийн зурваст 100 гаруй иргэн зөвшөөрөлгүй нэвтэрчээ  | News.MN

Хилийн зурваст 100 гаруй иргэн зөвшөөрөлгүй нэвтэрчээ 

Хилийн зурваст 100 гаруй иргэн зөвшөөрөлгүй нэвтэрчээ 

Хилийн зурваст 100 гаруй иргэн зөвшөөрөлгүй нэвтэрчээ 

Хил хамгаалах ерөнхий газраас өгч буй мэдээллээр Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дахь хилийн 0151, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр хуш модны самар түүх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлэн, хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Дээрх иргэд нь бүгд тухайн орон нутгийн иргэд байсан аж.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард хилийн 13 боомтоор 40 орны 58 мянган зорчигч, 14 орны 182 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Энэ хугацаанд 38 боодол утасны флат, нэг хөлдөөсөн хярс, 60 кг махан бүтээгдэхүүн зэрэг гурван удаагийн зөрчлийг илрүүлэн, холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгсэл, гарсан зөрчлийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгсэл 44.6 хувиар өсч, зорчигч 45.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн хэсгээр цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсан 8940 тооны малыг хилчид улсын хил дээр тогтоон, иргэдэд учирч болзошгүй байсан 5.4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгчээ.

Гадаад улсаас эх орондоо ирсэн 870 монгол иргэнийг хилийн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор татан авах ажлыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан улсын хилээр нэвтрэх гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ, царай)-ийг авах бэлтгэл ажлыг хангасан байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-04 158.69.126.135

Наад хилээ олигтой манаачээ баригдаагүй хэд байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж