Мал худалдааг хотоос гаргав

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Мал худалдааг хотоос гаргав

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүрэгт амьд мал оруулах, худалдахыг хориглосон захирамж гаргажээ.  Уг захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт амьд мал оруулж ирэх, нядалгаа хийх, зуслангийн ногоон бүс болон хүн амын суурьшлын бүсэд мал оруулахгүй байгаа юм байна. Тиймээс тус дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран ажлын хэсэг байгуулж, энэ сарын 3-8-ны өдрүүдэд 22-ын товчоо, Баруун салаа, Зүүн салаанд оршин сууж буй иргэдийн 1200 орчим толгой малыг хориглосон бүсээс гаргажээ.
Түүнчлэн нийслэл хотын иргэдийн хэрэгцээнд мал мах худалдахаар ирсэн иргэд Эмээлт захад буюу  “Мик-Эмээлт” ХХК-ийн хашаанд малаа төвлөрүүлэн худалдахыг зөвшөөрсөн байна. Мөн нийслэлийн ногоон бүсэд Баруун зүгээс Эмээлт, Шар хөвийн дөрөлж, Баруун, Зүүн түрүүн, 361-ийн гарам, хойд зүгээс Шижир, Гүнтийн даваанаас дотогш амьд мал оруулахгүй аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж