Солонгосчуудын "өшөө авалт" | News.MN

Солонгосчуудын "өшөө авалт"

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Солонгосчуудын "өшөө авалт"

Солонгосчуудын "өшөө авалт"

"Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэгчээр Солонгосын амжилттай яваа урлаг, спортын оддын карьерыг арван жилийнх нь найзууд үгүй хийж байна. Хэдхэн жилийн өмнө Америкт бэлгийн дарамтад орж, хүчирхийлэлд автаж байсан эмэгтэйчүүдийн “#metoo” аян өрнөж, Холливудын жүжигчдээс эхлээд спортын шилдэг тамирчид, АНУ-ын сенаторын булхай хүртэл илчлэгдэж байв.

Түүнтэй ижил "илжин" буюу сургуулийн танхай, дарангуйлагч хүүхдүүдийг тодруулах аян өдгөө Өмнөд Солонгост өрнөж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд та бидний төсөөлөөгүй тамирчид, дуучид, жүжигчид зэрэг олны танил хүмүүсийн дунд, ахлах сургуульдаа хэрхэн хүчирхийлэл үйлдэж, дээрэнгүй зан гаргаж байсан талаарх өнгөрсөн дэх хар бараан үйл явдлууд ээлжлэн ил болсоор байна.

Чи мартсан ч бид мартахгүй

Анх хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй ч сүүлийн нэг сарын хугацаанд алдартнуудын ахлах, дунд сургуулийн булхайг дэлгэх аян эрчээ авч байна. "Netizens" буюу интернэт иргэд ээлж дараалан цахим сүлжээнд өөрсдийн мэдэх түүхүүдээ хуваалцсаар буй юм.

"Netizen" гэдэг нь англи хэлний "net", "citizen" гэх үгүүдийн нийлбэр юм.

Ихэнхи одод 5, 10 жилийн өмнө юу болсныг санахгүй байгаа бол хохирогчид он, сар, өдөртэй нь болсон үйл явдлыг хүүрнэж байна. Жишээлбэл, хөлбөмбөгийн тамирчин Ки Сү Ёнд дээрэлхүүлж байсан хохирогчид 21 жилийн өмнөх үйл явдлыг санаж байгаа нь хачирхалтай. Түүнд зодуулж байсан гэгдэж буй хоёр хохирогчийн хэлснээр, 2000 оны нэг болон зургадугаар саруудад Ки Сү Ён тэнийг хэлснийг нь хийгээгүй гэж зоджээ.

Дээрх хоёр хохирогч өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримт бий гэж мэдэгдсэн аж.

Хамгийн эхний том сенсаци Өмнөд Солонгосын волейболын шигшээ багийн ихэр тамирчидтай холбогдсон. Өдгөө 24 настай Да Ён, Жэ Ён хоёрыг дунд сургуульд байхдаа ангийнхаа болон багийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсныг хохирогчид нь ил болгов. Тамирчид ч буруугаа хүлээж, хохирогчидтой биечлэн уулзахыг хүссэн.

Токиогийн ирэх олимпод шигшээ багаа амжилтад хөтлөнө гэгдэж байсан шилдэг тамирчид энэ хэргээс болж шигшээ багаасаа хөөгдсөн юм. Үүний дараа монголчуудын сайн мэдэх “Itaewon Class”-ийн гол дүрийн жүжигчдийн нэг Ким Дон Хиг ахлах сургуульдаа хүчирхийлэл үйлддэг байсан гэх мэдээлэл цацагдав. Залуу жүжигчний хувьд сургуулийнхаа хашаанд, тэр дундаа ангидаа тамхи татдаг байжээ. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг алгадаж, зарим хүүхдүүдийг гаднах өнгө үзэмжээр нь дооглодог байсан аж.

Саяхан "JYP" энтертайнментаас жүжигчнээ бүхий л талаар дэмжихээ илэрхийлжээ.

Жүжигчин Ким Дон Хи

Одоогийн байдлаар энэхүү аяны хүрээнд хамгийн том хохирол амсаад буй хүнээр Солонгосын волейболын шигшээ багийн тамирчин Пак Сан Ха тодроод байна. Өдгөө 34 настай түүний дунд сургуульдаа ангийнхаа хүүхдийг зодож байсан нь илчлэгдэж, өөрөө хариуцлагаа үүрэн, их спортоосоо зодог тайлж буйгаа зарлав.

Харин хүчирхийлэл үйлддэг байсан нь хөдлөшгүй баримт, нотолгоогоор тогтоогдсон од бол жүжигчин Жо Бюн Гью. Өдгөө 24 настай “Girls’ Generation 1979”, “Sky Castle” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан тэрбээр Шинэ Зеландын Окленд хотод дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд солонгос сурагчдын дунд алдартай байжээ.

Түүнд зодуулж байсан гэх хохирогч “Нэг өдөр сургууль эрт тараад, Жо Бюн Гью нэг найзынхаа хамтаар намайг хүчээр караоке руу дагуулж явсан. Караокены төлбөр 30 гаруй долларыг би төлсөн. Тэд намайг сүүлийн дууг дуул гэсэн боловч би хөгжмийн сонсгол муутай учир сайн дуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэвч тэр микрофон барьж аваад намайг цохиж эхэлсэн. Миний өвдөг, хөл, мөр рүү цохиж байсан. Намайг дуулж эхэлмэгц тэд шоолсон” хэмээн нотлох баримт болсон зургуудыг дэлгэжээ. Гэвч удалгүй тус зургуудыг дэлгэсэн инстаграм хуудас устсан байна. Жо Бюн Гью гарах гарцгүй болж KBS телевизийн бүтээж буй “Come Back Home” шоунаас өөрийн хүсэлтээр гарчээ.

Жүжигчин Жо Бюн Гью

Мөн түүний адилаар “Stray Kids” хамтлагийн дуучин Хьюнжиний бохир үйлдэл нотлох баримтын хамт ил болжээ. Тэрбээр ангийнхаа групп чатанд нэгэн хүүхдийг “Чиний хоол их идээд байгаа чинь надад таалагдахгүй байна. Чи бол бусад хүүхдүүд хоол идэж чадахгүй байгаа шалтгаан. Чи ээжгүй учраас л ийм идэмхий байгаа юм” гэх зэргээр доромжилжээ.

Энэхүү чат задарсны дараагаар дахин нэгэн хохирогч гарч ирсэн бөгөөд тэрбээр “Хван Хьюнжинтэй би нэг анги байсан. Хөлбөмбөг тоглож байх үеэр тэр намайг бөмбөг хаасангүй гэж зодсон. Тэр үеэс хойш тэр үргэлж намайг доромжилж, миний өндрийг шоолдог болсон. Биед маань ул мөр үлдээгүй ч би боломжтой бүхий л баримтуудыг цуглуулсан” гэжээ. Хохирогчдын удаа дараалсан мэдэгдлүүдийн дараа “Stray Kids” хамтлаг тоглолтод оролцсон ч Хьюнжин өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй аж.

Дээрх олны танил хүмүүсээс гадна цагтаа Английн Премьер лигийн Суонси, Сандерланд, Ньюкасл Юнайтед зэрэг багуудад хүчин зүтгэж явсан хөлбөмбөгч Ки Сү Ён, "(G)I-DLE" хамтлагийн дуучин Сүжин, "iKon" хамтлагийн дуучин Юнхёон, "I.O.I" хамтлагийн гишүүн асан Ким Со Хи, "The Boyz" хамтлагийн Сүнвү, "Loona" хамтлагийн дуучин Чү, "(G)I-DLE" хамтлагийн дуучин Со Ён, "Monsta X" хамтлагийн дуучин Киюүн, "EVERGLOW" хамтлагийн Аиша, дуучин ХьюнА нар сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж, бэлгийн дарамт үзүүлж, доромжилдог байсан гэх мэдээлэл гараад байна.

Өчигдөр (2021.03.03) л гэхэд жүжигчин Жи Сү болон "MIRAE" хамтлагийн дуучин "Khael" нарын булхай дэлгэгдлээ. Жи Сү дунд сургуульд байхдаа ангийнхаа хүүхдийг уух юм авч өгсөнгүй гэж зодон, ангийнхаа хогийн саванд шээсэн тухай мэдээ гарсан бол “Khael”-ийг ангийнхаа хүүхдийг зодож, тамхи татаж, архи уудаг байсан гэв.

Хэлмэгдэгсэд

"Netizen" нарын цахим сүлжээнд нийтэлж буй мэдээллүүдийн зарим нь ор үндэсгүй, бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж буйг эхнээсээ тогтоогоод байна. Саяхан хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчин Пак Хи Сүгийн хэргийг худал, баримт нотолгоогүй болохыг тогтоожээ.

Тэрбээр доод ангийнхаа охидыг зоддог, дээрэлхдэг байсан гэдэг мэдээлэл худал аж. Мөн “ITZY” хамтлагийн "LIA" ангийнхаа хүүхдийг таван жил зодсон нь, "Seventeen" хамтлагийн Минү ангийнхаа хүүхдийг зодож, лаазтай ундаа нүүр рүү нь шидэж, өдөр бүр 5 мянган вон авдаг байсан зэрэг мэдээллүүд бүгд худал болох нь тогтоогджээ.

Жүжигчин Пак Хи Сү

Урлаг, спортын алдартнуудын карьер үгүй болж байна

Солонгосчуудын атаа хорсол, өшөө авалт зөвхөн кинон дээр л байдаггүй гэдгийг бид харж байна. Хохирогчдын ихэнхи нь 5, 10 жилийн өмнөх сургуулийн хэргүүдийг ил гаргаж, амжилттай яваа нэгнийхээ карьер, нэр алдрыг үгүй хийж байгаа нь харамсалтай. Тэд өөрсдийг нь гутаан доромжилдог байсан хүмүүс од болж, бусдад хүндлэгдэж, хайрлагдаж байхыг харах хэцүү байсан гэж нэг биш удаа дурдсан.

Солонгос улсыг олимпын алтан медальд хөтөлнө гэж байсан волейболын ихэр тамирчид шигшээ багаасаа хасагдаж, тоглох эрхээ тодорхойгүй хугацаагаар хасуулсан бол Пак Сан Хаг хэмээх волейболын шигшээ багийн тамирчин их спортоосоо зодог тайлсан.

Урлагийн оддоос Жо Бюн Гью, Хьюнжин нарын карьер хавцлын ирмэг дээр ирлээ. Одод өөрсдөө албан ёсоор уучлалт гуйгаагүй ч гаргаж буй шийдвэрүүдээс нь харахад үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа нь илт. Удахгүй бусад урлаг, спортын оддын шуум яриа баттай эсэх нь тогтоогдоно. Спортын багууд, урлагийн компаниуд ч оддынхоо талд бат зогсохоо илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ХарамсалтайХарамсалтай
69
ТэнэглэлТэнэглэл
29
ХахаХаха
27
ЗөвЗөв
25
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Army girl 2021-03-04 66.181.161.66

Ene News.MN gesnuu handaj helhed Tegleech yr ni ahlah dund surguulidaa tiim zuil hiij baisan l bizdee ugaasaa huuhduud zodoldjil baidag …..Tiim zuil omno ni hiij baisan bailaa gehed odoo oorchlogdson shuu dee odoo ted hair enerel hurteed ih saihan setgeltei humuus bolson gedgiig YAGAAD OILGOHGUI BAIGAA YM
Naad humuus chini esvel handalt avah gej l ingesen baij bolno sh dee
UGAASAA IDOL UUD HERUUL GEH MET ZUILD OROLTSMOORGUI BAIDAG SHUUNDEE
TEGEED DUUGAI ONGORSON BAIGAAA MEDEHGUI BNA UU !!!!

Avatar

Өөдгүй зантай Өмнөд Солонгосчууд 2021-03-04 66.181.161.54

South Korea is not a good country.
Өмнөд Солонгос таатай Орон биш.

Avatar

Даваадорж 2021-03-04 66.181.161.21

Өмнөд Солонгосчууд их атаархуу дээрэлхүү бас их с***р самуун хормойн явдалд дуртай з**х*й муухай хүмүүс байдаг юм даа.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.177.51

neeh zolbin site shgee garchig ugtsun ntr

Avatar

За манай ангийхаан болгоомжтой л байгаарай 2021-03-04 66.181.161.49

За манай ангийхаан болгоомжтой л байгаарай Хаха

Avatar

hen c bsn ydi 2021-03-04 66.181.161.110

yoo ymr hud yumbe gidle soyeon edr ygacgushu hoyy john aytaihn yum orul soojin c batlagdaagu bga bti hum amitnd hud yum zarlaad shaagd bai

Avatar

Зочин 2021-03-04 103.212.119.127

Manaid bol surguulid bhad bnga l zodolddog biz dee

Avatar

Зочин 2021-03-04 103.212.116.130

Ямар ядарсан пэйж гэхээр ийм нийтлэл бичдэг байнаа хха. Өөр бичих юм олдохгүй байна уу?
Ядаж бичих гэж байгаа бол баттай эх сурвалжаас зөв мэдээлэл хүргэнэ шүү!

Avatar

Зочин 2021-03-04 103.212.116.130

*Сайт

Avatar

HAHAHA!!! 2021-03-04 202.9.40.52

Whaha tanaih odoo yu ve? Medeelliin eh survalj yg mun uu? Huviin blog ym uu? Huviin blog, page shig baahan Kpop oddiin medeelliig orchuuldag Mongold tomdoo orohuits page-uud deer garsan medeelluudiig halit mulit unshinguutaa uuriinhuu uzel bodliig shingeechihsen baina shd! Unshaad huulj baigaa, medeelliin eh survalj geed site ajilluulj baigaa ym bol ydaj nemeed hailt, sudalgaa hiij chadsangui yu? Medeelel unshaad huulaad bichih gej baigaa bol ali ni hojim batlagdsan bolon hudal baisniig unsh!!!

Avatar

Зочин 2021-03-04 66.181.161.71

Straykids Hyunjin -ий хэрэг цуурал төдий бүх зүйлс нотлогдсон баримт нт хангалттай нотоохуйц биш өөрөө ч уучлалт ч гуйсан зарим мэдээ чинь жаахан хачих юм?? Мэдээ бичиж оруулах гэж байгаа бол сайн судлаж бай!! Алдартаны нэрийг зөв бичнэ үү?

Avatar

Зочин 2021-03-04 103.80.210.183

манай улсын хар тамхичин шоронд ороод гарсан. хүн амьтантай буруу үлгэр үзүүлсэн хүмүүсийг нийтийн ажил албанаас хөөж хот тохижуулахад ажилладаг болго. ИХ-н бенз эрдэнэчимэг шоронд хэвтэж байх ёстой.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.161.112

Solongosiin surguuli gej yasan ch gazar baidag ym dandaa surguuliin huchirhiilel geh ym bagsh ajilchid n anhaardaggui ymu huuhduud n tgl deerelhuuleel bj bdag ter uydee holbogdoh gazar n holbogdood hariutslaga tootsoj bolohgui bsan ym bhda. Manai orond bas yu boldog boldo iimerhu asuudal bdag l bh gehdee ingej ch sur bolood baidaggui bha. Iimerhuu zewuun garuud hunii oortoo itgeh itgel, harts deeguur ywah zereg buhii l zuiliig alj bgamda.

Avatar

Zochin 2021-03-04 66.181.161.112

Hahah ineedtei ymaa yun ch svrtei ym bedee ongorson asuudliig zaawal odo sohoh ymar hereg bna aa solongoschuud yaagaad iim svrtei svrjin hvmvvs bdiin be

Avatar

Lol 2021-03-04 66.181.177.92

Solongosiinhuvid deerelhelt ni gazar avchihsan, bur aimar bolchihson uls. Deerelhuulne gedeg ni zugeer neg munguu deeremduuleh, doromjluulah bish ter chigtee hog n**** shig bolchihdog, tuunees bolj usvur nasniihan uch tuchnuunuuruu amia horlodog, ter deerelhuulsneesee bolj traumatai bolchihson hmus ch bn, martahiig husevch deerelhdeg bsn hun ni aldartan bolchihood haa saigu posteruud ni yvd bvl hetsuu l bn

Avatar

Зочин 2021-03-04 192.82.67.136

Heden garchig harj baigaad urgeljluuleed uuriinhuu tusuulluur bichchihsen baina shde hahahhaha

Avatar

Zochin 2021-03-04 202.9.46.116

Unen um oruulaaceee!!! ZARIM HERGN HUDLAA GEED TOGTOOCN SHDE TERYGN C BICEEGU BHY!!!! Arai2 tanr cn haashain bicih umaa sudaldgumu?? esuul zugeer ene tendees hussaad hdn hudlaa unn ug nemcdymu?!!!

Avatar

Зочин 2021-03-04 202.9.46.116

Huuyee nreshu yuun ergu balai uma bictsymbe tanaih??? Zarim n unen zow medeell bn zarmyhn ucir ali hdy tailgdcn bhd deer dawslaad ulm air blgd bictsn bhy ?? Hyunjiini herg deer bagsh n hurtel um helsn shde yhd trygn biceeq bgn?!!!! medee bicjgn bol guiced sudlaad unen zow medeell deer undslej biceeceee!!!!!!!! Ydj naad idol jujigcn tamircdyhaa neryg n zow biceeceee huuy!!!

Avatar

Зочин 2021-03-04 103.57.93.107

Би лав арван жилдээ 5 ангид орох жилээ өөр ангид шилжиж ороод ангихаа бүх хөвгүүдэд пойлдуулж байсан. Өмнөх ангийнхан зүгээр л хараад зогсож байсан. Дараа нь ганцаараа нэг нэгээр нь зодолдож зодохыг нь зодоод, зодуулахад нь зодуулаад л өнгөрсөн. Одоо нэг их юм боддоггүй. Тухайн үедээ шажруун ч байж дээ.

Avatar

uyanga 2021-03-04 117.111.28.19

huuli n vilchildeg uls gej iim bdgiin moyachuud oilgohgvi l dee setgegdeluud n hvrtel bichij bgaa n ch ter ushuu avalt chi geh shg iim hvmustei huuli yariad hereggv bz deerelhuuleed tarhia ugaalgaad bjiihdaa taarsan yum

Avatar

l 2021-03-04 66.181.188.220

Zgr s*****a l bolochih l do shan yumaa ergeed bairand n tavij chaddag ard tumen ene ter gj boldoggumu neeh moyachuud oilgohgui ene ter gd shaaltsàad surtsan moya bna shde chi

Avatar

Зочин 2021-03-04 122.201.21.31

Би л лав багадаа зөндөө л зодуулж байсан. Бас дийлэх нэгийгээ зодож байсан. Тэр үедээ ч, одоо ч гэсэн нээх юм бодоод байгаагүй. Намайг зодож байсан, надад зодуулж байсан нөхдүүдтэй 20, 30 жилийн дараа таараад өсөрхөөд, эсвэл нөгөөх гомдож байсан гэж ярьж байгаагүй. Бид тоодоггүй, байдаг л зүйл гээд өнгөрдөг. Солонгосууд их эмзэг, мэдрэмтгий, зуумхай хүмүүс юм л даа. Буруутгах аргагүй ээ.

Avatar

Цуц 2021-03-04 103.10.22.101

Гагц зодуулах гэдэг үг байхгүй

Avatar

Зочин 2021-03-04 117.111.17.234

Өшөө авалт гэхээсээ, урлаг соёлын олны нүдэн дээр бдаг хүмүүс ийм зан авиртай бж болохгүй хойч үе дүү нартай буруу үлгэр дуурайлал болж бгаа гэдэг үүднээс шийтгэж бгаа бхаа.

Avatar

Zochin 2021-03-04 66.181.161.4

Huuy za unen ym oruulaarai hooy. Hyunjin-ii hereg ali ert hudal gedeg n togtoogdchihson. Ydaj eniig bichij chadsanguyu? Iim tom site baij dutuu ym oruulaad bhiin 🤦‍♀️

Avatar

Зочин 2021-03-04 59.153.113.103

Үйлийн үр ирж байна. Шинэ үед сургамж болох болно.

Avatar

иргзн 2021-03-04 202.179.26.86

Солонгосуудыг хэлэлттгүй манайхан ч гэсэн дээшээ гарсан нэгэндээ атаархаж байнга муулж доош нь хийж Таашаал авцгаадаг биз дээ,

Avatar

Зочин 2021-03-04 192.82.71.131

ТЭД НАР НЬ ТООХЧГҮЙ НЬ САЙХАН ДАА

Avatar

Зочин 2021-03-04 66.181.185.42

Энэ кимчинууд чинь их атаач, шалихгуй юманд ес санадаг, хонзогногч туучийнууд юм аа даа, эдний соелыг дагаж дууриаж, шутэн бишрэгчид, со кинонд донтогсод манайд бишгуй л байгаа, тэр нехед нэгийг бодууштай

Avatar

Зочин 2021-03-04 202.9.47.2

МОЯА НАР ЭНИЙГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ. БҮХ МУУ ҮЙЛС ТӨЛӨӨСТЭЙ.

Avatar

Зочин 2021-03-04 202.55.188.88

Жинхэнэ солонгос чанар шүү

Avatar

Зочин 2021-03-04 103.212.117.205

solongochuudiin yamaan omog , ush honzon sangalzdag zan chanarn garch bnadaa

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.0

Солонгос хүмүүсийн зан чанар гарч байна даа. Хүн чанараар хамгийн муу хүмүүс бол Солонгосчууд. Япончууд сайн мэднэ дээ

Avatar

зочин 2021-03-04 202.179.27.174

Солонгосууд юун сүртэй юм. Монголд буцламгай ус амьд хүн дээр асгаж шалзалдаг жүжигчин кинонд уригдаж тоглоод л болоод байгаа ш тээ

Avatar

Зочин 2021-03-04 66.181.180.107

Tegeed teriigee zov geed bgaamuu

Avatar

J.Erka 2021-03-04 66.181.161.13

Олон жилийн өмнөх гээд байгаа явдлыг "сэргээж" ял тулгаж байгаа нь манайд 30-90 оны хооронд болж байсан хүнийг гүтгэх, худал мэдээлэх, мэдүүлж нэр төр алдар хүндыг гутааж улс төрийн хэрэгт холбогдуулах , хятад дахь соёлын хувьсгалаар "эсэргүү"-г илчлэх үйл, америкт коммунист социалист үзэл бодлыг мөрдөн мөшгөх, олны өмнө илчлэн шүүх хурал хийхтэй адил хүний эрх, эрх чөлөөний эсрэг олон нийтийг турхирах, зарим увайгүй этгээдийг өөгшүүлэх арга хэмжээ Солонгост эхлүүлжээ … солитой юм ?

Avatar

Зочин 2021-03-04 103.80.210.183

хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүйг харуулж байна. ЖДҮ ИХ-н авилгачдыг шоронд илгээж шороонд хатаах цаг хугацаа шүүх цаг байгааг харуулж байна даа.

Avatar

Зочин 2021-03-04 23.106.249.34

Өшөө авалт ч гэх шиг энийг Шударга ёс гэдэг юм даа Bully гэдэг энэ балиар юм манайд бүүр энгийн зүйл болчихоод тэр нь хүндэрч цэрэг нь шорон болоод бна Арчаагүй шаарнууд л хүн дээрлхдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж