500,000 ам.долларын зурагнууд хулгайлагджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

500,000 ам.долларын зурагнууд хулгайлагджээ

АНУ-ын Миссури мужийн Спринфильдийн урлагийн музейгээс хулгайд алдагдсан зураач Энди Уорхолын зурсан зурагнуудтай холбоотой мэдээллийн төлөө музейн захиргаа 25,000 ам.доллар төлөхөд бэлэн гэжээ. Музейд дэлгэн тавьсан зураач Энди Уорхолын зурсан 10 зурагны долоо нь өнгөрсөн долоо хоногт музейгээс алдагдсан талаар Холбооны мөрдөх товчооноос мэдээлсэн байна.

Тэдгээр урлагийн бүтээлүүд дор хаяж 500,000 ам.долларын үнэтэй ажээ. Тус бүр нь 93*62 см-ийн хэмжээтэй зурагнуудыг Спринфильдийн музей 1985 оноос хойш эзэмшиж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж