–ИНЕГ гурван өрөө байрны мөнгөөр ариун цэврийн цаас худалдаж авчээ.
-ИНЕГ-аас “Ач холдинг” ХХК руу 750 сая төгрөг зувчуулжээ.
-ИНЕГ-ын даргын ах, дүү нар ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлдэг.
–ИНЕГ-ын зарим дарга нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөр төлүүлж, хууль зөрчжээ.
-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал барих төслийн удирдлагууд “Land Сriuser 200” маркийн нэг автомашиныг зах зээлийн үнээс хэт өндөр буюу 723 сая төгрөгөөр үнэлэн авчээ.
Энэ бол Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагуудтай холбоотой хэвлэлээр цацагдсан сүүлийн үеийн факт баримтуудын товчхон.
Ёстой "Хүрээний бузрыг дэлгэвэл далай" гэгчээр тус байгууллагатай холбоотой но-той, ноцтой асуудал хэвлэлээр байсхийгээд дэлгэгддэг ч Л.Бямбасүрэнтэй хариуцлага тооцож чадах сайд лав алга. Салбарын сайдууд хэдэнтээ солигдсон ч Л.Бямбасүрэн суудалтайгаа, салбар нь бахь байдгаараа, ИНЕГ-ын удирдлагуудын идсэн, уусан гэх асуудал нь дэлгэгдсээр, илэрсээр.
Ингэхэд 2016 оноос ИНЕГ-ыг удирдаж буй Л.Бямбасүрэн гэж бэ? Хуулиас дээгүүр эрхтэй энэ хүн хэний хүн бэ? Хэний хүн болоод салбарын сайд нарын хэн нь ч түүнийг “оролдож” чадахгүй төрхөмдөө буцдаг вэ? Энэ бол мэдээж зүй ёсны хардлага. Ингэж асуух, хардах түм, буман асуудал энэ салбарт байгаа болохоор тэр.
Covid-19-ийн үед төрийн яам, тамгын газар, агентлагууд, үйлдвэрүүд илүү эдийн засгийн үрэлгэн байдлаа хумьж, тансаглахгүй байхыг Засгийн газраас үүрэгдсэн.
Гэтэл Засгийн газрын шийдвэрийг зөрчин ИНЕГ 143 сая төгрөгөөр ариун цэврийн болон амны цаас авсан нь төрийн мөнгө ёолдоггүйн нэг жишээ. Арай л "бэлгэвч" авчихаагүй бололтой. Авчилсан байхад ч гайхах юмгүй, дээхэн "Эрдэнэт" үйлдвэрээс 5 сая төгрөгийн бэлгэвч гарч ирсэн бэлэн жишээ бий.
Цар тахлаас болж хувийн хэвшлийнхэн татварын өр, алдангидаа дарагдан, зарим нь дампуурч, үүд хаалгаа барьж байхад төрийн өмчит компаниуд нь тендер нэрээр хулгай хийж, дарга нар нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлж, төсвийн мөнгийг төрөл садныхаа банк бусаар дамжуулж хүүлж байгаа нь мэдээж шударга бус. Гэхдээ манайд “гахай бүр илүү эрхтэй” хойно, шударга ёс тэдэнд хамаагүй. Уг нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд манай сайд дарга нар, бүгд шударга ёсыг тогтооно гэж гоё ярьдаг. Сайхан ч амалдаг. Даанч, дарга ба ардад хууль ялгаатай үйлчилнэ. Шударга ёс мөн адил.
Учир нь АТГ-аас Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 17.4- 2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүрггэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Харин хэргийн шийдвэрлэлт нь нууц.
Төрөөс зарладаг тендер манай дарга нарын мөнгө “угаадаг” гоё хэрэгсэл болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, тендерээс төрсөн тэрбумтнууд Монголд олон. Тэдний нэг нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн. Интернэтээр дүүрэн түүний идсэн уусан асуудлууд.
Ямар сайндаа л айтигийнхантай хийсэн Ерөнхий сайдын уулзалтын үеэр зарим залуу бизнес эрхлэгчид төрийн тендер, булхай, хулгайг эсэргүүцэн бухимдлаа шууд илэрхийлэх вэ дээ.
Иргэний нисэх бол манай улсын стратегийн нэг салбар. Гэтэл энэ салбарт зөрчил, доголдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлийн жишээнүүдийг дурдахад, оны өмнөхөн Бээжин-Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдсэн МИАТ-ийн онгоц шувуутай мөргөлдөж, ослын буулт хийсэн. Хөдөлгөөний удирдлагыг ажиглах системд доголдол үүссэнээс Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан таван онгоцны удирдлага хяналтгүй болсон. Гэсэн ч онгоц осолдоход, тендер зувчуулахад, мөнгө угаахад нь хэн ч хариуцлага тооцдоггүй, ийм нэг вант улс Монголд бий болжээ. Энэ вант улсыг нураах эр зориг байгаа болов уу, Л.Халтар сайдад, харин?
Иргэн 2021-03-04 124.158.96.244
Бямбасүрэн харахаас хөдөөний тэнэг дэбил царайтай бодвол нэг намын даргын хамаатан байх .Хэнтий царайтай…хаха
Зочин 2021-03-04 64.119.21.97
Бямбасүрэнгийн ажлыг авах гэж санаархсан хамгийн ойрын хүн нь ингэж бичүүлж байгаа, мэдэж цөхөх юм алга. Бямбасүрэнгийн итгэж явдаг хүний нэг нь л ар нуруу руу нь хутга шааж байгаа.
Зочин 2021-03-04 203.98.76.100
Ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнийг а**х технологи хэрэгжүүлэхээ л больчих. Тэр том байгууллагад хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд л их байж таараа ш дээ. Ном журмын дагуу хийсэн болоод л солигдохгүй, халагдахгүй байгаа биз. Юмны учрыг олохгүй сэвдэгээ л энэ сэтгүүлч гэсэн сэтэртнүүд болих хэрэгтэй л дээ.
нисэхийн бацаан 2021-03-04 103.111.68.3
ишш энэ хүний тухай энэ нэг мэдээллийг хэдэн ч жил ч уншив. Асуудал нь энэ даргадаа биш даргын суудалд горилогч нэг нөхөрт л байдаг юм байна л даа, суудлыг нь авчих санаатай л энэ материалыг дахин дахин нийтлүүлээд хэвлүүлээд яваад байдаг нөхөрт л асуудал байдын байна доо.
Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул нисэхийнхээээээн
Зочин 2021-03-04 103.57.92.36
Сайд нь өөрөө энэ бүлэглэлийнх бол яах вэ
Зочин 2021-03-04 192.119.164.221
ENE BYAMBASUREN GEJ HUNIIG ODOO UURCHLIH HEREGTEI. MASH ALDAA DUTAGDAL GARCH BNA. UUR DARGA TAVIH HUN BDAGGUI YUM UI
zochin 2021-03-04 202.179.15.71
bitgii hudlaa yum bicheed bai. ajlaa hiij chadahgui, hov jiveer huutsulduud suuj baidagaa bolih heregtei shuu
Хохирогч нэгэн 2021-03-04 103.206.195.230
Хэн нэгэн ИНЕГ-ыг сандал ширээнд санаархсан, дотоодын хулгай нарын захиалгаар ийм олиггүй зүйлийг бичүүлж өөрөө хувьдаа ашиг хонжоо хайсан дунд шатны дүүрэг хорооны сонгуулиар хөөцөлдөж хөлжсөн хөлсний этгээдүүдийн өөдгүй явуулга байна гэж харагдаж байна. ИНЕГ-г харин энэ цаг үед аятайхан авч явж байгаа Л.Бямбасүрэн бол нисэхийн төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа НИСЭХИЙН УНАГАН ХҮҮХЭД гадна дотноос ирж ХОЙНООС ИРЭЭД ХОТ МИНИЙХ, ХОТОНД ИРЭЭД ХОНЬ МИНИЙХ гэдэг шиг л цөөн хэдэн цөөврүүдийн явуулг
би 2021-03-04 103.212.118.47
Дээд дарга сайд нь нээнтэгэнд байдаг юм байгаа биз
Нислэгийн удирдагч 2021-03-04 103.212.119.61
Дарга нарын хоорондох зондооныг мэдэхгүй. Гэхдээ мэргэжлийн ажлаа хийж байгаа жирийн нислэгийн удирдагч миний бодлоор сүүлийн жилүүдэд тавигдсан дарга нараас хамгийн сайн ажиллаж байгаа нь Бямбасүрэн дарга гэж хардаг. 100 жил болох гэж байж одоо л мэргэжлийн, хүнд ажилтай ажилтнууддаа зориулж биеийн тамирын заалтай болох гэж байна. Гацаад 10жил болсон нислэгийн удирдлагын төвийн барилга дуусах гэж байна, ажилтнууд хүүхдийн цэцэрлэгтэй болох гэж байна. Оронд нь Ноён солиот ирвэл хамт олон босно
zochin 2021-03-04 103.26.194.114
Zasgaas iluu erx medeltei yamar davarsan n**** ve. Ene lalaryg shalgaj chadax gazar shuux erx medel mongold alga uu. Ene bol avilgal mongol gun gunzgii idegdsenii tod jishee. Xaltat ooroo ch xolbogdson baixyg uguisgexgui shalgax l asuudal. Manai ATG-n guitsetgex ajillagaa denduu chadvargui yumaa
ҮНЭН 2021-03-04 150.129.143.50
ХАРАХАД Л ХУЛГАЙЧ ХАРАГДАЖ БАЙНА
ҮНЭН 2021-03-04 150.129.143.50
энэ байгууллагыг татан буулга
Zochin 2021-03-04 64.119.26.213
Avilgatai temtseh gazar, audit, mergejiin hyanalt ajillaa hiigeechee! Sankhuugiin teltesiig sain shalgaval olon terbuumiin hereguud garch irne dee! Tedniig bas avilga ugch amnyg n haasan bgaa!
Зочин 2021-03-04 64.119.16.153
хуйхлаад угаачихсан гахайн толгой шиг харагдаж байх чинь
Zochin 2021-03-04 64.119.26.213
Ene gahai tuunii gar huluud Zam, teevriin yamny said, ded said, turiin nariin bolgonyg hahuuldaj tansag zeregleliin bayar, avto mashin ugdug, mun tednii ur huuhduudiig n gadaadyn undur tulburtui surguuld yavuulj tulburiig n INEG-aas gargadag, said darga naryn hamaatan sadanguudyg nisehiin salbart yamarch songon shalgaruulaltguigeer ajild avdag! Tegeed ted yuch hiij chadahgui bgaa! Ene gahaig zailuulaachee, Altantsomtai n hamt!
Зочин 2021-03-04 202.126.88.157
ARISANDA BAGTAHGUI BOLTOL IDSEN ENE GAHAIG ZAILUJACHEEE
zochin 2021-03-04 202.179.15.71
medrel muutai hunii ugeer huniig sanaatai gutaan doromjildog uildlee bolimoor yumaa News.mn. ene medeeg end tend taviulaad bgaa hun chiny medrel muutai sh dee. nisehed heden iim hun baidgiin. darga bolj chadaaguidee uur ni hureed yavaad baidag
Зочин 2021-03-04 103.111.68.3
нИЙГЭМ АРАЙ Л ШУДАРГА БИШ БАЙНАА. ҮНЭХЭЭР НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТОГТОЛЦОО АЛДАГДААД УДАЖ БАЙНА ДАА. АРГАА ЯДААД НИСЭХИЙН АЖИЛЧИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ДАМЖУУЛЖ ҮГЭЭ АЖЛАА ХИЙСЭЭР БАЙГААГ ТА БИД ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ХАЛТАР САЙДАД Л ХАНДСАН БАЙНА. ХАЛТАР САЙД ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХАА. УЧИР НЬ ТИЙМ МУНДАГ БОЛОВСОН ХҮЧИН БИШ ШИГ Л ХАРАГДСАН.
Зочин 2021-03-04 156.146.59.38
niseh meddeg hun shig l bichiihiin darga soligdohoor ajil buten jil gatsdag. harin ch togtortoi 1 dargatai bsnaaraa ajil sain yavj bga. engiin ajilchdiig ni ta nar oilgoh heregtei shd
Зочин 2021-03-04 89.187.162.106
НИСЭХ МУНДАГ ЗАЛУУ ХҮЧИДТЭЙ. ХАРИН Ч ХӨГЖИЖ БГАА. БАХЬ БАЙДГААРАА БГАА ЮМ БОЛ ТАНАЙ САЙТУУД Л БН. ХЭВЛЭЛЭЭР ХҮН НАМНАДАГ ТЕХНОЛОГИО ОДОО БОЛЬ
Зочин 2021-03-04 193.176.84.230
тэнэг юм бичүүлж бхын. дандаа баримт нотолгоогүй заваан юм л бн
Зочидод 2021-03-04 103.111.68.3
Сандал ширээний дэв туссан этгээдийн ээлжит захиалгат нийтлэл л байна. Хариуцсан ажлаа ч олигтойхон хийж чадахгүй байж ИНЕГ гэсэн том айлыг удирдаж чадлаа юу. Хийж бүтээж чадаж байгаа нэгнээ энэ мэтчилэн харлуулах хэрэг баймааргүйсэн. Өөрийн толгой дээрх өвсийг хардаг ч болоосой. Хэт нэг талыг баримтлан олон ч даа нийтлэл гаргаж байна даа.Харин ч Ажилтнуудаа гэсэн сэтгэлтэй сайн удирдлага шүү. Үүнийг нь ч мэдэх хүн олон. Харин удирдлагад нь ажилладаг увайгүй үйлдэл гаргадаг ганц нэг дарга бий
Зочин 2021-03-04 103.212.116.28
Энэ хүнийг харлуулах янз бүрээр бичих юм.Ажилдаа чинь сэтгэлтэй мундаг удирдлага шүү.Доод тушаалын зарим нэг дарга нар нь энэ байгууллагын нэр хүндийг их унагаадаг шдээ.
Зочин 2021-03-04 202.126.89.154
Eрөнхий сайд Оюун-Эрдэнэ хүүхэд шиг л энтэнд оюутан хүүхэд шиг л гүйж яваа харагдах юм. Онцгой байдлын eрөнхий газар дээр очиж уулзалт хийсэн байдаг. Тэхдээ хүүхэд шиг хөнгөдөж байгаа харагддаг. Зүй нь корона алдаж бүхэл бүтэн Засгийн газрыг унагаж дөнгөсөн Онцгой байдлын дарга Арвинбуянтай хариуцлага тооцчихоод орных нь хүнийг томилоод хамтдаа ирээд үүргээ өгөөд гарах байсаан. Тэхээр энэ их идээ уугаа цохио ид гоё явагдаж байхад юун Оюунэрдэнэ жоохон хүүхэд бод бүүр цаашаа Ийм л байна даа……
Зочин 2021-03-04 66.181.190.87
Zugeer l neg casino chin gahai bolovsrol gej 0
зочин 2021-03-04 66.181.180.122
нийслэлийн эруул мэндийн газрын дарга Л. Темербаатар ах нь биз дээ. Идэхийн оронд терсен ах дуу нар.
Зочин 2021-03-04 66.181.188.20
Оюун эрдэнэ сайд оороо булхайтай холбогдоогуй л бол цэвэрлэгээ хийж байж л улсын эдийн засагсэргэнэ Энэ торийн бух шатны байгуулага Торийн омчид компаниудад хэвшил болсон зуйл шуу
Иргэн 2021-03-04 66.181.190.165
Нэг л болохгүй бн даа нисэх, яг мэргжлийн дотор нь бгаа инженер техникийн хүмүүсийн санаа бодол удирдлагадаа сайн үнэлгээ өгдгүй л юм бнлээ, ажил нь сайн болоод шинэ нисэхийн асуудал хойшилсоор байх уу, намын цүнх баригчдын сонгуулийн хүмүүсээр дүүрсэн тэд нь ажлаа мэддэггүй чадваргүй хов зөөсөн залужс их бдаг шүү
Зочин 2021-03-04 103.242.47.38
Содбаатарын хүнийг та нар барахгүй ээээ…
oyuni undaraa 2021-03-04 192.82.70.153
erdene bat otgondabaa nar 17 jil benizn 1a zobhon mongold dabuu erhtei oruulna zarna geed zasagtai geree hiisen. geree ih muu bieluulsen benzinin une heterhii ih ossson bas hangaj cahdahgui geed gereeni nohon tolbor nehjina. esbel geree hichingui bolgono.ene 2 deremchin benizn niilulne geed geree hiisen hoish b enzin mash muuhai daj dabashgui unetei bolson. oros ulsas moldab mafia benzin abdag. eniig OMON mednee.
Зочин 2021-03-04 59.153.112.246
Халтар ийм юманд хедлехгуй ээ
Зочин 2021-03-04 192.82.70.153
erdene bat otgondabaa anr shuuh hurals onsgol ih muuhai ene 2 mash olon udaa benzin 1a dabuu erhtei mongold oruulna geed 13 jil geree hisen. odoo hurtel benzin hangalt mash sulhan ih muu bainag tasaldag . tiiems gereeg bielelt muu baisan geed nohion hangalt hiine.