Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш анх удаа цэргийн ажиллагаа явуулах тушаал өгч, өнгөрсөн сарын 25-нд Сири дэх Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн чухал ач холбогдол бүхий байгууламжуудад агаарын цохилт өгсөн билээ.
Ерөнхийлөгч Жо Байден эл үйлдлээ "Зэвсэгт бүлэглэлүүд Ирак дахь АНУ-ын эзэмшлийн цэргийн бааз болон улс төрийн ач холбогдол бүхий байгууламжууд руу пуужингаар халдах нь ихэсч байгаатай холбоотойгоор Иранд үзүүлж буй хариу арга хэмжээ бөгөөд Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах давхар зорилготой цохилт" хэмээн тайлбарласан. Гэвч зарим эх сурвалжууд тус үйлдэл нь АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирсан үйлдэл боллоо хэмээн шүүмжилж байна.
Жо Байденыг хилэгнүүлсэн халдлагууд
Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдэд агаараас цохилт өгөхийн өмнө хэдэн долоо хоногийн турш Ирак дахь АНУ-ын эзэмшлийн газрууд руу удаа дараа пуужин харважээ. Тухайлбал, Багдад хотын ногоон бүс, Балад агаарын хүчний цэргийн бааз, Ербил олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байршлууд руу зэвсэгт бүлэглэлүүд пуужин харваж, улмаар нэг америк иргэний аминд хүрч, цөөнгүй цэрэг шархадсан юм.
Халдлагуудыг зохион байгуулсан зэвсэгт бүлэглэлүүд одоохондоо тодорхойгүй байгаа ч Пентагоны үзэж байгаагаар Иранаас санхүүждэг Хезболлах, Сайид аль Шухад тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүд гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй байгаа аж.
Хариу арга хэмжээ
Учир иймд Жо Байден Иранд сануулга болгох үүднээс Сирид цэргийн ажиллагаа зохион байгуулж, Хезболлах, Сайид аль Шухад тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүдийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг сөнөөжээ.
Албаныхны үзэж байгаагаар, Иранаас тусламж авдаг дээрх зэвсэгт бүлэглэлүүд нь Сириэс Ирак руу нууцаар зэвсэг хил давуулдаг байсан аж. Тийнхүү Иракт авчирсан пуужингуудыг АНУ-ын эсрэг халдлагуудад ашигласан хэмээн тэд нотолж байгаа юм.
Тиймээс Жо Байдены тушаалаар хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагт F-15 Eagle загварын бөмбөгдөгч онгоцууд хөөрч, байг 226 кг-ын долоон бөмбөгөөр бөмбөгдөж, есөн барилгыг газартай нь тэгшлэн, хоёр барилгыг балгас болгож орхижээ. Албан ёсны мэдээллээс харахад бөмбөгдөлтийн улмаас нэг хүн нас барж, гурван хүн шархадсан байна.
Гэвч Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлж байгаагаар, бөмбөгдөлтөд өртсөн байгууламжуудын ойролцоох гурван машин дүүрэн зэвсгүүд дэлбэрсэн нь хохирлыг нэмэгдүүлж, нас барагсдын тоо дор хаяж 22 хүрсэн аж. Харин агаарын цохилтод өртөн сөнөсөн барилгууд нь Сирийн Ирактай хиллэдэг Дейр-эз-Зор мужийн Аль-Букамал тосгонд байрладаг, зэвсэг хадгалдаг, дамжин өнгөрүүлдэг зориулалттай байгууламжууд байсан аж.
Сануулга
Болсон явдлын дараахан Жо Байден албан ёсоор мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ Иранд хандан цаашид АНУ-ын ашиг сонирхол, иргэний эсрэг аюул заналхийлсэн зэвсэгт бүлэглэлүүдтэй орооцолдохгүй байх, санхүүжүүлэхээс татгалзахыг, эс бөгөөс маш болгоомжтой, дараагийн хариу арга хэмжээнүүдэд бэлтгэлтэй байхыг анхааруулсан билээ.
АНУ-ын байрь суурь
Жо Байдены багийнхан Иракт болсон халдлагуудыг онцлон, тус шалтгаанаар Сирийн цэргийн ажиллагааг хууль ёсны дагуу, зөв үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч Конгресс болон Ардчилсан намын зарим гишүүд Байдены үйлдлийг сайшаахгүй байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Ардчилсан намын зарим гишүүд “Конгресстой ярилцаж шийдэлгүйгээр цэргийн ажиллагаа явуулж, хүний амь хороох нь Үндсэн хуульд харш. Асуудлыг шийдэхэд заавал тийм хатуу арга хэрэглэх шаардлагагүй байсан” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Зарим ажиглагч, шинжээч нар Жо Байдены тус үйлдлийг АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирсан ноцтой хэрэг хэмээн дүгнэсэн байна.
Ираны байр суурь
Болсон явдлын дараа Ираны тал АНУ-ын үйлдлийг эрс буруушаахын зэрэгцээ Иракт болсон халдлагуудтай ямар ч хамаагүй болохоо мэдэгдсэн байна.
Ираны Гадаад хэргийн сайд Мухаммад Жавад Зариф “АНУ-ын хийсэн үйлдэл бол хууль бус, Сирийн тусгаар тогтнолыг уландаа гишгэсэн үйлдэл байлаа. Иракт болж буй үйл явдлуудад Тегеран огт хамааралгүй. Харин Иран, Иракийн харилцааг албаар сэвтүүлэн муутгах гэсэн зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй. Бид гол буруутныг олохын тулд Иракийн засгийн газартай нягт холбоотой ажиллана” гэжээ.
Иракийн байр суурь
Мухаммад Жавад Зарифтай уулзсан Иракийн Гадаад хэргийн сайд Фуад Хуссейн “Хоёр улсын маш тогтвортой, найрамдалт, дотно харилцаанд сэв суулгах оролдлогуудыг Багдад хэзээ ч зөвшөөрөхгүй. Уулзалтаар АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Иракт гацаад буй Ираны 6 тэрбум ам.долларын хөрөнгийг Тегеранд гаргаж өгөх талаар ярилцсан” хэмээн хэлжээ.
Тэрбээр өдгөө бүс нутгийн хөгжил, хоёр улсын харилцаа, үүсээд буй хурцадмал байдлыг шийдэх, хамтран ажиллах, үл ойлголцлолоос сэргийлэх асуудлуудаар ярилцахаар Тегеранд очоод буй аж.
Сирийн байр суурь
Сирийн хэвлэлүүдэд мэдээлснээр, АНУ-ын агаарын цохилт болох үеэр Сирийн арми тухайн газарт Исламын улс бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Өөрөөр хэлбэл АНУ агаарын довтолгооны талаар урьдчилан сануулаагүй тул Сирийн арми санамсаргүйгээр АНУ-ын бөмбөгдөлтөд өртөн, хоёр улсын хооронд том мөргөлдөөн үүсэх эрсдэл ойрхон байжээ.
Сирийн Гадаад хэргийн яам АНУ-ын үйлдлийг олон улсын хууль зөрчсөн үйлдэл хэмээгээд, Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах бус, улам өдөөсөн хэрэг хэмээн буруушаасан байна. Тэд “Энэ харгис үйлдэл АНУ-ын шинэ удирдлагын талаар сөрөг дүгнэлтүүд гаргахад хүргэж байна. АНУ олон улсын хуулийг дагах хэрэгтэй. Гэвч АНУ-ын шинэ удирдлага яг өмнөх Ерөнхийлөгч шигээ ширэнгэн ойн дүрмээр тоглон алдаа гаргаж байна” хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын байр суурь
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр, АНУ агаарын цохилтоос ердөө дөрвөн минутын өмнө сануулга өгсөн аж. Тэрбээр сануулга хэтэрхий оройтож ирсний улмаас олон хүний амь хохироосноос гадна хэрвээ үл ойлголцсон бол АНУ, ОХУ хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй байсан хэмээн үзжээ.
Эх сурвалж: REUTERS, WASHINTONINSTITUTE, ECONOMICTIMES, ALJAZEERA, BBC, WASHINTONPOST
Гамаа 2021-03-04 202.179.21.201
Оросоо өмөрсөн хулмасууд оросруугаа зайлцгаа
Зочин 2021-03-04 202.9.46.214
Delhiin enh taivand zanalhiilj bga uls bol gantshan amerik mon ted mundagdaa hogjson ym bol bhku dan deerem
Зочин 2021-03-04 103.26.194.184
Америкууд тийм мундаг л юм бол Манай орон шиг супер хамгаалалттай оронд халдах гээд нэг үзээсэй!! Ккк. Ёстой нэг болгож тавих юмсан.Ккк
Өвгөн 2021-03-04 192.82.77.181
Хөгжсөн бүхэн АНУ-г дагсан нь Хоцрогдсон болгон нь Оросыг даөгсан эцсийн үр дүн нь өнөөгийн бид…
Иргэн 2021-03-04 202.126.89.41
Миний дүү түүхээ сайн унш! 2011-1990. Харин одоо АНУ дагсан орон бүр эдийн засгийн уналтад орж байна.
Зочин 2021-03-04 202.55.188.45
Orosuudad ter huseed baidag dainiig ni uzuuleed uguuchde. Ene muu Putind hen ni delhiin number 1 oron gdgiig haruul!!!
Ссср 2021-03-04 66.181.161.120
Чи зүгээр арил америк Оросыг юугаараа ч гүйцэхгүй
MAKE LOVE NOT WAR 2021-03-04 202.9.46.146
Ene dain huseed baigaa pizdag armenluu yawuuulaad 7 honuulaad ireesei. 1 honhod azerbaijen-uud ali hediin boowiig ni taslaad bichleg hiigeed interneteer tsatsna biz erguu l**. Dain gej medehgui bj bitgii boownii hemjeegeerei jijken setge
Зочин 2021-03-04 211.36.141.34
ugaasaa l amerikiin gabts chaddag arga shude chuluu hayaas araas ni engiig sahiulah nertei deerem hiideg arga ni odoo buur il tsagaandaa garchee
Зочин 2021-03-04 66.181.161.44
Өмхий америк яахаараа бусдын нутагт халдаж байдаг юм. Энэ адгийн америк сөнөөсэй
Зочин 2021-03-04 202.9.46.214
Amerik bol delhiin enh taivand zamalhiilj bga uls mon delhiin ulsuud amerikiig shuuh heregtei bolood baina
Зочин 2021-03-04 120.18.11.191
Шалтаг гаргахын тулд өөрсдөө өөрсдийнхөн гүүгээ пуужин харавсан байгаа даа энэ гарууд
Баярсайхан 2021-03-04 202.9.46.212
Орос иван Америк янки хоёр байлдвал манай цэнхэр гариг цөмийн гамшиг учирах байхаа
ҮНЭН 2021-03-04 150.129.143.50
ОРОС БОЛ УЛААН ТАХАЛ
Э 2021-03-04 202.55.188.105
а**с бол хар тамхи
Zochin 2021-03-04 103.212.118.115
Новшийн америк ардчилал дэлхийд гай авчирна монголд одоо юу болж байна . Америкчууд хаа байгаа газарт хучирхийлэл дайн едеен хатгалт тархи угаалт одоо боловсролын доройтол ялзрал арьс енге шашинаар талцуулах мкнге хуулэх бугдийг хийж байдаг новшийн луйварчид
ҮНЭН 2021-03-04 150.129.143.50
үмхий улаан оросын ш э э с минь хулмасаа бүү ханхлуул
Зочин 2021-03-04 122.201.22.21
чи америк руугаа тонил очигуут чинь ази царайтан гээд нэг хар буудчих байлгүй чамайг манайхыг дэмждэг гэж нэг ч хүн тэнд байхгүй .
1 2021-03-04 202.126.88.136
Авчирлаа гэсэн уг байхгуй
Зочин 2021-03-04 202.9.40.219
Америкчууд цэргийн ажиллагаа явуулахаас 4 хөн минутын өмнө оросын талд ажиллагаа явуулах гэж бн гэж сануулж ! Ингэхлээр их гүрнүүд жижиг улсуудаар хэрхэн тоглож,эрх ашгаа тулгаж бдгын илрэл юм да ! Сирид Оросууд ч цэргийн ажиллагаа явуулж л бдг,Амурикчууд ч ажиллагаа явуулж бга нь бас л нэг өрсөлдөөн юм уу да !
Монгол хүн. 2021-03-04 103.10.21.26
Өнөө цагийн дэлхийн хамгийн агуу хүчирхэг Америк гүрэн өчүүхэн Сири Иран мэтийн шалны алчууруудад дээрэлхүүлээд номхон зогсож байх уу? Хэрэв өнөөдөр Америкийн оронд Монгол улс 330 саятай хүнтэй, 21 триллион долларын эдийн засгийн хүч чадалтай, 9,833,520 нутаг дэвсгэртэй байсан бол Ирантай ингэж хэтэрхий эелдэг хандахгүй харин Иран Ирак Сирийн бүгдийнх нь оршихуй эс оршихуйн асуудал яригдах байсан юм..Монгол улс Америк шиг байсан бол орос хятад үг хэлэх бүү хэл нүд рүү хархаас ч зүрхшээх байсан..
Ovgon 2021-03-04 66.181.177.163
Оросод нэг гаж өвчин байнаа. Оросод болж байгаа эдийн засгийн уналт, улс төрийн согог, нийгмийн хямрал бүх муу муухайд Америк болон гадныхан буруутай. Харин орос бол хүнээс үг дуулах дургуй мөртөө үргэлж гомдоллож байдаг тэгсэн хэрнээ хор найруулж араас байнга хутга шааадаг шоронгийн хулгайч шиг улс шүү дээ.
З 2021-03-04 66.181.161.90
, Яг үнэн
Зочин 2021-03-04 66.181.177.120
Irak ulsiin nutag devsger deer amerikiin gazar gej yu baidii? Irakiig ezelchihsen yum uu 1 bol?
Зочин 2021-03-04 202.9.46.214
Saddam alagdaad irakiin huvi zaya buruugaar ergej tusgaar togtnol ugui bolson aimshigtai
Зочин 2021-03-04 202.126.88.156
Одоо тэгээд зэвсгээ шахна.
Зочин 2021-03-04 202.179.26.195
Oros Hyatadiig dagaj Amerkiig uzen ydah hereggui. Bas het duuraih bas hereggui.
Зочин 2021-03-04 202.21.108.157
ХАРИН ТИЙМ АНУ -ЫН ЗӨВ
Зочин 2021-03-04 202.179.26.195
Mongoliig Amerik l umuurch hamgaalna.
buraad mal chin.. 2021-03-04 66.181.180.111
yg sh dee .. sayhan ardchilsan jijeghen armeniig azerbaijen turkees amerik baruuniihan avarsan uu daa. ted nar neft hiin asar ih baylagtai daranguu=ilagch deglemtei azerbaijenuud ilvv heregtei tul ogt omgoolj hamgaalaagui sh dee.ter bvr hel oligtoi hvmvvnlegiin tuslamj vzvvleegui ch de.hudalaa l dainaa zogsoo gej medegdel hiigeed bolson do.armend ongot hubisgal ylj sorosiin sangiin nohor eronhii said hiij bga.armenuud amerikd itgej orosiig ezelen tvremgiilegch gej jagsaj
buraad mal chin..2 2021-03-04 66.181.180.111
jagsaj orosiin tseregiin baaziig haahiig shaardaj baisan da.getel daind 44 honog bolj armen bvren ylgdaj orosuudiig guij dainiig zogsooj arai gej karbahiin 60 hubiig abch vldlee de.armend 2000 hvntei delhiid bhgui tom amerikiin elchin saidiin yam neej sorosiin sangiinhan olon myangan zaluusiig surgaj bla.dainii ved armenuud olon udaa amerikaas tuslamj hvseed diileegui.. amerikuud iim huuramch ulsuud ted nar erh ashig neft hiin deer l bdaga.jijeghen yduu ardchilsan geh armen he
Зочин 2021-03-04 202.126.88.216
ӨМХИЙ ЛАЛУУДЫГ АЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ, МАНАЙХ ЛАЛУУДДАА ДАРЛУУЛЧИХСАН УЛС Ш ДЭЭ
Зочин 2021-03-04 64.119.17.184
Хха хөсрийн амьтан минь! Бид бүгд эрх чөлөөт Монгол улсад амьдарч байгаа! Таньд хүний эрх байна уу? гэхээс үндсэн хуулиас давж үндэстэн ястнуулын хооронд яас хаяж доромжлох эрх байхгүй шүү!
Зочин 2021-03-04 203.98.76.192
АНУ гэж дайнаас мөнгө хийдэг ЛУУ юм да.
Зочин 2021-03-04 66.181.188.20
Нэгдсэн ундэсний байгуулага яагаад дугарахгуй байна Дэлхийн бух улс оорийн улсад байгаа амеркийн цэргийг хоож гаргах хэрэгтэй их гурний дээрэнгуй узэл даварч байгаа юм
Зочин 2021-03-04 66.181.185.42
Иванууд бас юу ч вэ дээ, еерсдее тэр АНУ-аасаа дээрдэх юмгуй адилхан байж
иргэн 2021-03-04 202.179.26.199
их Гүрний дээрэнгүй Бодлого,
Зочин 2021-03-04 202.21.109.82
ОРОС ХЯТАД ЯМАР УЛСУУД ВЭ
Зочин 2021-03-04 66.181.170.73
АНУ үгүй бол дэлхий дайны хөлд шатаж байгаа.
Зочин 2021-03-04 202.179.26.34
Үхсэнийх нь ардчилал байх вэ. Хоосон хардаж сүржигнэж байгаагаас хэтрэхгүй.
umu 2021-03-04 192.82.78.43
IREH 4 JILD 2 HOLBOONII ULS BOLJ ZADARANA…….
Зочин 2021-03-04 202.179.26.34
ХОЛ ОЧИЖ ТЭНЭГТЭЭРЭЙ. МОНГОЛЫГ БӨМБӨГДӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ. МОНГОЛ РУУ ОЙРТЛХЫН ТУЛД ХЯТАД, ОРОСЫН ХИЛИЙГ ДАВНА ШҮҮ ДЭЭ. ТЭР 2 ЗҮГЭЭР ӨӨРИЙНХӨӨ НУТАГ ДЭВСГЭР ДЭЭГҮҮР АМЕРИКИЙН БАЙЛДААНЫ ОНГОЦЫГ НИСГЭЭД БАЙХ УУ. ШУУД ХИЛ ЗӨРЧЛӨӨ ГЭЭД Л ПУУЖИНГАА ХАРВАНА ШҮҮ ДЭЭ. НААД ЗАХЫН МЭДЛЭГГҮЙ БХЙЖ ТОМ ТОМ БҮЛТРЭХ ХЭРЭГГҮЙ.
Zochin 2021-03-04 174.194.197.38
ANU husvel oros hyatadiin radar t medegdehgui nice ireed l bumbugdunu.Gehdee niseh shaardlagaguigeer zugeer l holiin zainaas puujin huurguud l diusaa.
Зочин 2021-03-04 202.21.108.18
Ардчилал шүү дээ.
Цахиур Төмөр 2021-03-04 64.119.17.211
Дэлхийн жандарм ажилдаа орж байх шиг. Сэм ахын дургуйг хүргэвэл маниудыг бас бөмбөгдөх болов уу. Сэм ахын уурыг хүргэж болохгүй шүү таминь ээ. Атаа таван тэнгэр минь..биднийгээ өршөө…
ҮНЭН 2021-03-04 150.129.143.50
ЧАМ ШИГ ҮХЭРНҮҮДЭЭС ДЭЛХИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ БАЙДАГ ЮМ