Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа | News.MN

Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа

Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр (2021.03.03) 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, суллах шийдвэр гаргасан билээ. Тэднийг суллах захирамж өчигдөр 18.00 цагт албажиж, дээрх хүмүүс суллагдсан байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчилжээ. Эх сурвалж мэдээлэхдээ “Нэг шүүгдэгч нь ходоодны хорт хавдартай. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард оношлуулахад ходоодны хорт хавдрын хоёрдугаар шатанд явж байсан. Одоо тэр цагаас хойш есөн сар өнгөрлөө. Тиймээс нэг цагийн өмнө ч гэсэн суллах нь чухал” хэмээн онцолж байв.

Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ үеэр шүүхээс хурлын шийдвэрийг танилцуулахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэнд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ танилцуулсан билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байна гэдгийг дээд шүүх тогтоосон гэсэн үг.

Ж.Эрдэнэбатын хувьд Монголын парламентад шоронгоос сонгогдсон ганц хүн юм. Хууль зүй талаасаа ч тэр ял шийтгэл эдлэх эсэх нь тогтоогдоогүй учраас гишүүний тангаргаа өргөх бүрэн боломжтой ажээ. Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулганаар буюу энэ сарын 15-нд Ж.Эрдэнэбатыг гишүүний тангаргаа өргөх болов уу гэсэн хүлээлттэй олон хүн байна.

Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.219

Ардын нам Зоригын хэрэг дээр ингэж их анхаарал тавьсан бол өдийд илэрчих бсн ч бж мэдэх л юм ! Ж Эрдэнэбат бол Хармагтайн ордийн лицензийг хууль бусаар өндөр үнээр зарж, гэмт хэрэг хийсэн нь мөхдөн шөлгөх ажилгааны явцад тогтоогдсон ч ардын намынхан ОУПХолбоонд хошуу өргөж суллуулж бн ! Мань Ж Эрдэнэбат ч бантаад ард түмнээсээ хүлцэл өчсөн захидал бичсэн шүү дээ !!!

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.84

Одоо түргэхин тангаргыг нь өргүүл. Завхарсан шүүх Их Хурлын гишүүнийг баривчлахгүй байлгүй

Avatar

Шорон 2021-03-04 103.26.193.134

Вооов сэтгэгдэл оруулахгүй байна, гоё бол оруулна зээээээ

Avatar

Шорон 2021-03-04 103.26.193.134

Шорон Саарал ордон хоёр ижил бочих вий дээ, Төрийн албан хаагч чинь ял шийтгэл эдэлж байсан энэ гээд л лавладаг билүү… Суугаад гарсааан гэх юм аа. Гол тэр авсан Хармагтайн орл энэ тэрээ өгөөрэй дэээ….

Avatar

Зочин 2021-03-04 66.181.161.64

Шүүхдээ баярлалаа
Женко сайдуудыг дуудаад бхаар нь женкод үг хэлсэн зоригтой аавын хүү.

Avatar

зочин 2021-03-04 66.181.161.119

Баярцогт, Бямбасайхан нар СЕХ-д бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байсан биздээ, Хууль тэгш үйлчлэх зарчим хаана байна вэ? Эцэст нь АН-ын гишүүд л ял үүрч хариуцлага хүлээдэг. МАН тэгсгээд замруулдаг.

Avatar

Зочин 2021-03-04 202.21.107.71

ЯЛ ЭДЭЛСЭН ХҮН ИХ ХУРАЛД СУУХГҮЙ ВВВККК

Avatar

Зочин 2021-03-04 49.0.158.86

Угаасаа гэм буруугүй хүнийг хонгилийн шүүгч лифчин Идэр хэрэг тохож 10 сар шахуу хорьж тамаллаа. Энэ новшийн шүүгчид ямар хариуцлага хүлээлгэх вээ. Хонгил хэзээ нурж үнэн зөв шүүгчидтэй болох вэ. Эдгээр шүүгчид хариуцлага хүлээлгэж байж үнэнч шүүгчид монголд бий болох байх

Avatar

Зочин 2021-03-04 139.5.216.150

ялзарсан улстөрчид шүүгчид байх юм аа. 30 жилд бий болсон энэ ялзарлыг эхнээс цэгцэлж байсан талаар боллоо

Avatar

үнэн 2021-03-04 192.82.66.247

Женкогийн эсрэг зоригтой үзэх хүнээ гаргалаа.

Avatar

Зочин 2021-03-04 202.126.89.180

Чи женко гээд солиороод байхын , ДЭЛХИЙН АВРАГА , МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ГЭДЭГ ЮМ . Тэгээд ч энэ хүн шүүгээгүй , шоронд хийгээгүй . ЭРДЭНБАТ гуай удахгүй савдагын …

Avatar

Зочин 2021-03-04 66.181.161.48

хэрэг хийгээгүй бол хурдан суллах ёстой доогуур нохдууд юугаа мэдэж хуцдаг байнаа тэр содномдаржаа чимгээ нарыг хурдан суллаачээ

Avatar

Зочин 2021-03-04 202.131.233.190

хэрэг хийсэн болохыг нь 3 шатны шүүх тогтоосон тул суллах боломжгүй …

Avatar

Зочин 2021-03-04 202.55.188.100

МАН гэж ардын юмууу
МАН гэж авилгачдых юмуу
МАН гэж алуурчдых юмуу

Таминээ голын А гийн учирыг нь хэлээд өгөөч

Avatar

зочин 2021-03-04 66.181.189.80

МАН шүүхэд нөлөөлж их гарын хулгайчаа чөлөөллөө. Ардын намыхан гишүүн бол ямарч хэрэг хийсэн шоронгоос суллагдаж болно.Ардын хүүхдүүд ямар ч хэрэгт орооцолдвол шоронд сууна гэдэг ариун явдал уу.?
МАН-хан Монголчуудыг үнэнхээр дормжилж байна.

Avatar

1 2021-03-04 202.126.90.107

Хууль бусаар оортоо болон бусдад олгосон тусгай зовшоорлуудийг яах вэ? Сэлэнгийнхэн омоорох юм, газар усыг нь сэндийчхээр хэдэн х***а оруулж ирнэ ш дээ!!!

Avatar

иргэн 2021-03-04 202.179.26.199

Улсын дээд Шүүх гэж Авилгалд идэгдсэн, Улс төрчид Намын гарын аясаар хөдөлдөг газар байнаа, Авилгачидтай холбоотой Гэмт хэргийг шүүж гаргасан Анхан шатны Шүүхийн шийдвэр Дээд шүүх дээр очоод дандаа хэрэгсэхгүй болгож Ялаас чөлөөлдөг , Хөнгөлж Авилгачидад Ял завших бололцоо олгож Авилгачидыг улам өөгшүүлдэг Төрийн байгууллага ,болж хувиржээ,

Avatar

Иргэн 2021-03-04 64.119.17.65

УИХ нд суулга.Хэлмэгдүүлсэн луйварчдыг арчих цаг айсуй.

Avatar

mgl 2021-03-04 192.82.73.45

za za, tegvel ardiin huuhduudiig sullahgui bol bolohgui dee.

Avatar

Зочин 2021-03-04 192.82.75.5

Одоо бүх хоригдлоо суллаад. Хорих газруудаа татан буулгааааааа….

Avatar

as 2021-03-04 64.119.25.17

MAN shyyhed nuluulj hulgaichuudaa sullalaa!!!

Avatar

Зочин 2021-03-04 150.129.143.114

Женкогийн хонгилоос ашгүй гарчээ зайлуул

Avatar

1 2021-03-04 119.40.103.6

ДЭЭД ШҮҮХ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй, түүнчлэн “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэнд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэсэн байна.Иймд тухайн шүүгчид болон прокуроруудад ХАРИУЦЛАГА тооцох нь хууль зүйд нийцэх бизээ

Avatar

Зочин 2021-03-04 203.91.115.55

За болжээ. Баяр хүргэе.

Avatar

зочмн 2021-03-04 202.179.21.221

Эсэргүүцэж бна.Монголд төр гэж байнауу.Байдаг бол анхааралдаа авч ял шийтгэлийг эдлүүл.Эсхүл бүх ялтнуудыг адилхан сулла

Avatar

Зочин 2021-03-04 202.21.108.185

Үхсэн нохойн оцгор

Avatar

Зочин 2021-03-04 202.179.26.34

За одоо удахгүй МАН Номтойбаяраас хэлээд ЖДҮ-ийн хэрэгтнүүдээ өршөөх байх даа. Матрын нулимс унагасан жүжиг цаашид үргэлжилнэ.

Avatar

Хуурандаа 2021-03-04 202.55.188.100

Номтойбаяр харин шийртэй аавын хүү болхоор ялаа яс эдлэнэ гэсэн.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.188.72

100 жил хаха.ардын хүүхдүүд шоронд ардын намихан ордонд гэнээ.

Avatar

төрөө 2021-03-04 66.181.186.88

хүүхэд нохойн тоглоом юм до

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж