“Хүнсний талон зорилтот айлдаа хүрвэл маш том дэмжлэг болно. Гэвч Засаг даргын ах дүү, хамаатан, хорооны ажилтнууд түүнийг гэр бүлээрээ хуваагаад авчихдаг. Хүнсний талон, тусламжийн бараа тараахын өмнөх орой хорооны гадна автомашины цуваа тасардаггүй” гэж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нэрээ нууцлахыг хүссэн ажилтан хэлж байв. Түүний хувьд амьжиргаагаа залгуулахын тулд “хэлээ хазах”-аас өөр аргагүй байдаг аж.
Олон ам бүлтэй, хүүхдийн тэтгэмжээс өөр орлогогүй, хоногийн хоолны махгүй өрхөд хүнсний талон бодит дэмжлэг болдог. Харамсалтай нь, төрийн халамж хороо, дүүргийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд, эсвэл тэдний ах дүү, хамаатан садны “идэш” болоод удаж байгаа нь нууц биш.
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэж итгэх аргагүй хүмүүс дэлгүүрүүдэд хүнсний талоноор “тансагладаг” нь одоо ч хэвээр. Долоон буудалд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг иргэн Н.Тунгалагбуян “Хүнсний талоноор тахианы цээж мах, "Олейна" тос, элдэв амттан, ундаа авдаг хүмүүс байдаг. Мэдээж тэд амьжиргаа тааруу хүмүүс биш. Олон хүүхэдтэй, амьдрал тааруу хүмүүс тахианы цээж мах, "Олейна" тос авч тансаглахгүй. Тоотой хэдэн хүн л манай дэлгүүрээр хүнсний талоноороо мах, гурил будаа, хүнсний ногоо, ургамлын тос зэргээ ахиухан авч байна” гэсэн юм.
Уг эрхийн бичигт одоогоор 44.325 өрх хамрагддаг. Тодруулбал, нийслэл болон орон нутгийн 44325 өрхийн 235 мянган иргэн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхөд багтжээ. Сар бүр 0-16 хүртэлх насны хүүхэд 8000, 16-гаас дээш насны хүүхэд 16000 төгрөгийн талон авдаг. Гэхдээ хүнсний талоноор хүссэн бүтээгдэхүүнээ авна гэсэн үг биш. Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох юм. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн авч болохгүй. Мөн архи, тамхи олгодоггүй.
Хүнсний эрхийн бичиг олгох тушаал, журамд зааснаар нийслэлд амьжиргааны түвшин 292.5, орон нутагт 310 ба түүнээс доош оноотой буюу нэн ядуу өрхөд талон олгодог. Гэтэл хүнсний талон авч буй иргэдийн 30 хувь нь хүнсний талон авч байна гэх судалгаа ч байна. Дээр нь малчдад малын тооноос нь хамаарч хүнсний талон олгохоор судалж байгааг салбарын сайд нь мэдээлснийг энд тодотгоё.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Малчин өрхүүдэд малын тооноос нь хамааран хүнсний талон олгох эсэхээ шийднэ. Жил бүхэн мал тооллого хийж байна. Тиймээс 50-иас доош малтай бол хамрагдаж болно. Энэ агуулгаараа хүнсний талон олгох журмыг шинэчлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байна. Мэдээж маш олон хүний амьдралтай холбоотой учраас яамнаас асуудалд маш хариуцлагатай, няхуур хандаж байна” гэсэн юм.
Хэрэв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шинэчлэн батлагдсан журмаар 50-иас доош малтай өрхөд хүнсний талон олгохоор болбол энэ нь байгаа оноогүй шийдвэр болно. Малчид 50-иас доош малтай байсан ч малынхаа буянаар гэдэс цатгалан, санаа зовохгүй амьдарна. Дээр нь хүнсний талон авбал ёстой л “тансаглал” болно.
Эсрэгээрээ нийслэлд 50 малтай бүү хэл, 5000 төгрөгөөр өнөө, маргаашийн хоолоо аргацааж, хагас өлсгөлөн байдалд амьдарч буй нэн ядуу өрх өчнөөн бий. Тэдэнд л хүнсний талон бодит дэмжлэг болохоос биш, малчдад хүнсний талон шаардлагагүй. Одоогоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнсний талон олгох журмыг шинэчлэн батлахаар боловсруулж байгаа юм. Энэхүү журмын талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа бөгөөд халамжийн мөнгийг шаардлагатай иргэддээ зарцуулна гэж найдах л үлдлээ.
Б.ЦЭЦЭГ
зочин 2021-03-04 64.119.24.157
Ер нь энэ талон гэдэг юмыг ажил хийдэггуй залхуучуудад биш чадах ядахаараа ажил хийдэг бага орлоготой иргэдэд олгож байх хэрэгтэй шуу дээ. Амаа ангайсан ангаахайнууд бур муузан сурчихсан байна.
Зочин 2021-03-04 192.82.64.153
Малчид яах вэ одоо хүнсний талон авдаг өрхийн нэрийг зарладаг болмоор юм зарим нь тэгвэл ичих байлгүй дээ ӨВ Хархоринд лав тансаг гарууд талоноор чихэр жимс, алим мэтийг авах юм билээ
Зочин 2021-03-04 202.55.188.41
Mash zuv. Neriig ni zarlah yostoi, bas halamj avdag humuusiig zarla
Mалчид шиг баян хумуус байхгуй 2021-03-04 202.55.188.41
Хувийн малаа маллаж байж улсаас дандаа дэмжлэг, тусламж, татаас авна, татвар телехгуй, талон авах сургаар малаа хуухдууд, ах дуу хамаатан садандаа хувааж бичуулнэ. Аймаг сум багийнхаа дарга нарыг хахуулдаад ихэнх малчид халамж, групп авдаг, эрт тэтгэвэрт гарна. Хуухдуудээ хенгелелттэй зээл буцалтгуй тусламжаар сургасан нэртэй хотод байр авч егеед шингээнэ. Мах цагаан идээгээрээ хотын иргэдийг шулна. Цагаан идээндээ гурил хольно. Хедее менге хэрэглэх газаргуй учраас хотод ирж юмны унэ хеерегдене.
Зочин 2021-03-04 122.201.19.99
malchidad talon uguud baihdaa yahav dee. ted chini budg saytanguud . halamj ingeed l eznee oldoggui yum.
Зочин 2021-03-04 202.9.40.94
Хувийн бизнес эрхэлдэг малчдад яалаа гэж талон өгч байгаа юм бэ. 100 малтай байхад л баян хүн шүү дээ
Зочин 2021-03-04 66.181.161.62
Чи юугаа мэддэг юм вэ бага малтай идэж ч чадахгүй өсгөх гэж кг мах л явдаг халуунд нь халж хүйтэнд нь хөрч л бга цөөхөн малаа тэгэээд зарж идээд дуусах уу
Арай ч дээ 2021-03-04 59.153.115.163
Мянгатууд талон авсан гээ биз дээ… Авсныг нь улсад буцаалга
Зочин 2021-03-04 66.181.182.240
юугаач мэдэхгүй байж ийм эргүү юм эрээчихээ больмоор юм. хотод амьдардаг оркуудыг ажил хийсэн, хийгээгүй хоёрын хооронд өдөр хоногийг өнгөрөөж байхад хэдэн малчид маань зулгааж байгаа махыг чинь халуунд нь халж, хүйтэнд нь хөрч бэлтгэж байна.
Зочин 2021-03-04 202.72.245.125
Бодвол улсын малыг маллаад үнэгүй өгдөг байх тээ
Зочин 2021-03-04 66.181.182.240
эргүү орк мал
Зочин 2021-03-04 66.181.161.96
Хороон дарга нар МАН дэмждэг өрхүүдэд өгдөг урамшуулал болоод удаж байна. Бусад нь турж үхнэ үү яана уу ямар хамаа байна.
Зочин 2021-03-04 202.126.89.127
Hvnsnii talon awdag hvmvvs ni zarim ni yaaydaa gesen negen baihad zarim bvvr bolomjiin amidraltai hernee talon awhaa ichihgvi hvmvvs ih baina zohion baiguulalttai ajilawal deer gj bodhi
быөый 2021-03-04 124.158.107.71
50-доош малтай малчин гэсэн үнэмлэхтэй сумын төв дээр дэлгүүр ажиллуулдаг хүмүүс олон байгаа. Малчдыг 50 55 настай тэтгэвэрт гаргана гэсэн хуулийн сөрөг тал нь хөдөөний бригадын төв дээр байдаг насаараа байгалаас хулгай хийж амьдардаг малчны үнэмлэх олон арван хүмүүс байгаа.
Иргэн 2021-03-04 202.9.47.14
Энэ Амарзаяагаа эргүүлж тат. энэ юу балайраад байгаа юм бэ? 40 малаа хэдээр үнэлэх вэ? түүнээс гарах ашиг шим? юу яриад байна аа? Арайч дээ? Ийм сайдтай байна гэхээр их гутаж байна дпаа?
Зочин 2021-03-04 192.82.64.64
40 maltai hun zugeer ajil hiij bolohgui yu tetgeveriin hugshin bol uur zohitsuulalt hiih, 40 mal dagaad nasiig barah zaluu huurhii duu talon uguud l baih yumuu Chi ter 40 maltai hevtej baigaa ah duu naiz nuhduu ajil hiilge Saidiig demjij baina talon ugdug ailaa has Tejeever mal baih durtai humuus ihseed baina shuu
ЗОЧИН 2021-03-04 103.212.116.151
МАНАЙ УЛС ТӨРЧДИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. МОНГОЛД ТӨРИЙН АЛБА ГЭЖ АВАРГА ТОМ СҮЛЖЭЭ БИЙ БОЛЧИХОД БАЙНА. МАЛЧИДЫГ УГЖИЖ БАЙЖ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАМЫН НӨХДҮҮД ГАРЧ ИРНЭ. АЙМАГ ДЭЭШЭЭ НИЙСЛЭЛ ГЭЭД ЯВЖ ӨГНӨ. ЭНЭ ЗАВААН ТОГТОЛЦООГ НУРААХ АРГА АЛГА. САНАЛЫГ НЬ АВАХ ГЭЖ МАЛЧДЫГ ЯНЗ БҮРЭЭР УГЖИЖ БАЙНА ДА. ОДОО БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД ЗАСНА ГЭДЭГТ ИТГЭЛГҮЙ Л БАЙНА. УЛС ЯДУУРААД БАЙГАА НЭГ ШАЛТГААН НЬ ЭНЭ.
Зочин 2021-03-04 66.181.161.62
Хэцүүш хөдөө 100 малтай айл арайл гэж амьдарч бгаа ажилийн байр бага өвөл хавар үхнэ та нар eөр нь мал маллаж үзсэн үү.тэгхэд хотод ямар бна аятайхан ажилтаарвал хийнэ дээ гээд л утсаа х****л хэвтэнэ.аятайхан ажил гэж юу бдаг юм вэ нэг л ажил голсон солисон хүмүүс энэ сайдын зөв дэмжинэ шүү
Зочин 2021-03-04 103.212.116.151
АСУУДАЛД ИЙМ ТЭНЭГ ХАНДАЖ БОЛОХГҮЙ Л ДЭ. ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ НЬ ЯАГААД ХАВТГАЙРУУЛЖ ОЛГООД БАЙГАА ЮМ ГЭДЭГ Л АСУУДАЛ БАЙНА. ТЭР ШАЛТГААН НЬ УЛС ТӨР СОНГУУЛЬ ЮМ. ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БОЛХОО БАЙЧИХСАН ХЭСЭГТЭЭ Л ТУСЛАМЖАА ӨГ ГЭЭД ХУЦААД БАЙНА Л ДА
иргэн 2021-03-04 202.179.27.174
хувьдаа малтай айл бол хоолтой айл
ӨӨ 2021-03-04 192.82.78.45
МАЛЧДЫГ МАЛЛАЖ САНАЛ АВАХ ГЭСЭН БАШИР АРГА. ЗОРИЛТОТ БҮЛЭГ ГЭЖ БИШ, ЯДУУЧУУД ЯДУУ МАЛЧИД ГЭЖ ЯРЬЖ БИЧИЖ БАЙЯ. ЯДАЖ ТЭГЖ ХЭЛҮҮЛЭХЭЭСЭЭ ИЧМЦГЭЭ.