Завхан: Нийслэлд золголт хийсэн иргэн, ээжээс нь Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Завхан: Нийслэлд золголт хийсэн иргэн, ээжээс нь Covid-19 илэрлээ

Завхан: Нийслэлд золголт хийсэн иргэн, ээжээс нь Covid-19 илэрлээ

Улаанбаатараас Завхан аймгийн Шилүүстэй сумд хоёрдугаар сарын 27-ны өдөр  ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь өчигдөр /2021.03.02/ эерэг буюу халдвартай гарсан байна. Тэгвэл өнөөдөр /2021.03.03/ Шилүүстэй сумын иргэний болон түүний нэгдүгээр  хавьтлын  иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар аймгийн Онцгой комиссоос /АОК/ мэдээллээ.


Аймгийн Засаг дарга Д.ТҮВШИНЖАРГАЛ:

-Улаанбаатар хотод оршин суух иргэн О-ийн нэгдүгээр хавьтал болох иргэн Х Шилүүстэй сумд хоёрдугаар сарын 27-ны өдөр ирсэн. Сумын төвийн өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан. Дараа нь ХӨСҮТ-өөс шинжилгээ авахад эерэг гарсан. Гурав дахь удаагаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад тод эерэг гарсан. Тиймээс өчигдөр АОК тус иргэний болоод хамгийн ойрын хавьтлын 11 хүний PCR шинжилгээний сорьцийг нийслэл рүү явуулсан. ХӨСҮТ-өөс өнөөдөр хариу нь ирсэн. Ингэхэд Улаанбаатараас ирсэн иргэн Х болон түүний ээж нар халдвартай болох нь тогтоогдсон.Одоогийн байдлаар  нэгдүгээр хавьтлын 11, хоёрдугаар хавьтлын 35 хүн тогтоогдсон. Бусад хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр оройноос эхлэн аймгийн орох, гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийхээр болсон. Цаашлаад хичээл сургалтын танхимын  үйл ажиллагааг цахимаар оруулахаар болсон. Гуравдугаар сарын 9 хүртэл тандалт судалгааг хийгээд харьцангуй гайгүй байвал цаашдаа хөл хориог сулруулна. Халдвар авсан нь тогтоогдсон хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа.  Ойрын хавьтлын 11 хүн дунд Отгон сумаас аав, ээжтэйгээ золгох гэж ирсэн хүүхэдтэйгээ нийлээд  дөрвөн хүн бий.  Иргэн Х нь Шилүүстэй сум руу ирэхийнхөө өмнөх  өдөр  үеэлийндээ очиж  золгочхоод гэртээ харьсан. Үеэлээс нь хоёрдугаар сарын 27-нд халдвар илэрсэн. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж