Монгол бөхийн тухай өгүүлдэг “Хэлтгий заяа” киноны гол дүрд тоглосон Ш.Долгор “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ. Тэрбээр өдгөө Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний мэргэжилтэн, доктор цолтой нэгэн.
Түүний биеийн тамир, спортын салбарт, спортын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одонг тус хорооны дарга Ц.Шаравжамц гардуулсан байна.
“Хэлтгий заяа” киноны зохиолыг Улсын арслан М.Мөнгөн бичиж, Соёлын Гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулж байсан. Киноны гол дүрд М.Мөнгөн арслан өөрөө тоглосон юм. Киноны нөгөө гол дүр болох Борхүүгийн дүрийг бүтээх эмэгтэй жүжигчнийг их удаан хайсны эцэст олсон гэдэг. Аавынхаа зодог шуудгийг өмсөж, наадамд барилдаад “Шувуун толгойт”-ыг давдаг энэ дүрийг Ш.Долгор бүтээсэн билээ. Тэрбээр тамирчин, дасгалжуулагч нарын сэтгэл зүйг бэлддэг эрдэмтэн, судлаачаар ажилладаг юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ