СХД-ийн 43 хорооны Засаг дарга нартай хэсэгчилсэн байдлаар уулзав | News.MN

СХД-ийн 43 хорооны Засаг дарга нартай хэсэгчилсэн байдлаар уулзав

СХД-ийн 43 хорооны Засаг дарга нартай хэсэгчилсэн байдлаар уулзав

СХД-ийн 43 хорооны Засаг дарга нартай хэсэгчилсэн байдлаар уулзав
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 43 хорооны Засаг дарга нарыг хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2021.03.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар хороодын Засаг дарга нарт танилцуулан, гүйцэтгэлийн талаар санал солилцов.
Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой, 330 мянга гаруй хүн ам оршин суудаг томоохон дүүргийн нэг юм. Тиймээс төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нэгдсэн ойлголт, нэгдмэл зорилго, хамтын ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш байдлаар хүргэх, харилцан уялдаа холбоог сайжруулах зорилготой энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцолсон юм.
Мөн хороодын Засаг дарга нарыг ажлын байрны хариуцлагыг ухамсарлан, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, 2021 онд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн бодлого, засаглалын бодлогыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг хороодын нутаг дэвсгэрт удирдлагын туршлага, арга барил, шинэ санаачилгатай уялдуулан ажиллах хэрэгтэй гэдгийг дүүргийн Засаг дарга онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.219

Алтаншагай бид хоёр юугаа ярих вэ дэ ! Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын л эхлэл бх ! Тэрний оронд нийт дүүргийн хүн амын 90 хувийн хэрэглэдэг модон жорлонг яаж ариутгах вэ гэдэг талаараа яривал дээр бх ! Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Монгино хайрханчууд ардын намын эсрэг санал өгнө биздэ ! Яагаад гэвэл нийслэлийн засаг дарга Сумка маань ерөнхийлөгчийн хүн шүү дэ !

Avatar

Зочин 2021-03-03 103.10.23.171

Энэ гоё нэртэй шинэ дарга схдийг өөд нь татаасай хамгийн бүрэнхий дүүрэг бол манай схд шүү сандаг нь юуч хийгээгүй суга дэвшчлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж