Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааны тов, зохион байгуулалттай холбоотой асуудлаар өнөөдөр /2021.03.03/ мэдээлэл хийлээ.
АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явагдана. Гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 26-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болох аж.
Одоогийн мөрдөж буй дүрмээрээ намын даргаа тодруулах бөгөөд дүрэмд заасан шалгууруудын дагуу бүртгэж, тоонд хязгаар тавихгүй юм байна.
Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулна. Өөрөөр хэлбэл, аймаг орон нутагт очиж намын гишүүдтэй уулзалт цуглаан хийхгүй. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа цахимаар өгнө. АН-ын даргын сонгуулийг тус намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Холбоотой мэдээ