Өсвөр насныханд зориулсан кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Өсвөр насныханд зориулсан кино нээлтээ хийлээ

Өсвөр насныханд зориулсан нэгэн шинэ бүтээл өнөөдөр нээлтээ хийж буй юм байна.

Энэ бол "Uuhai pictures", Mongol content ХХК, YOLO.mn-ний дэлгэцийн хамтын бүтээл “Хайрын клуб” юм. Дунд сургуулийн сурагчдын хувьд тэдэнд тухайлан зориулсан уран сайхны кино тэр болгон байдаггүй өнөө үед кинотеатрын дэлгэцийг хүн амын бас нэгэн томоохон хэсэг болсон өсвөр  насны үзэгчдэд зориулан хийсэн нь тун оновчтой алхам болжээ. Киноны гол дүрийн сонгон шалгаруулалтыг жүжигчин Р.Анхнямын “Анхням Кастинг” агентлаг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн явуулжээ. 

Өнөөдөр сурагчдын дунд цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн тохиромжтой сонголт нь кино ыбайж болох юм. Гэвч тэд гадаадын адалт явдалт болон  хүүхэлдэйн кино, аль эсвэл дотоодын томчуудын зориулсан киног сонгон үзэхэд хүрдэг. Дийлэнх киноны сэдэв  тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй байх нь бий. Зарим кино хэт их хүчирхийлэл, нийгмийн хүнд сэдвүүдийг хөндсөн,  насанд хүрэгчдэд зориулсан  үзэгдэл олонтой  байдаг   нь өсвөр насны хүүхдүүдэд  таатай сэтгэгдэл төрүүлдэггүй.

 Тэгвэл “Хайрын Клуб” нэртэй энэхүү кино нь гэр бүл, хамт олон, найз нөхөд болон хувь хүнээ ойлгон таньж мэдэх онцгой үедээ яваа өсвөр үеийнхний анхаарлыг татан, анги хамт олноороо үзэхэд хамгийн сонирхолтой  байх биз ээ.            

                                                                                                                                                    Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж