“Анод банк”-ны хувь нийлүүлэгчдийн хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

“Анод банк”-ны хувь нийлүүлэгчдийн хурал болно

Аж ахуйн нэгжээс “Анод банк”-ийг албадан татан буулгах шийдвэрийг Төв банк гаргаад байгаа. Харин хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Хадгаламж банкаар дамжуулан харилцагчдыг нь хохиролгүй болгох арга хэмжээ төр авч буй. Харин тус банкны хувьцаа эзэмшигчдийн асуудал тодорхойгүй байгаа. Тоглоомын дүрмийн дагуу энэ нь хөрөнгө оруулагчийн алдагдал болж магадгүй байгаа юм.

Юутай ч ойрын үед "Анод банк" ХК дахь банкны эрх хүлээн авагчийн өдрийн 225 тоот тушаалаар "Анод банк" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал болох гэж  байна. Тушаал ёсоор хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал энэ сарын 12-ны өдрийн 14.00 цагт Улсын драмын эрдмийн театрт хуралдах аж.

Хурлаар "Анод банк" ХК-ийн өнөөгийн санхүүгийн байдал болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7-р сарын 23-ны өдрийн 446 тоот "Анод банк" ХК-ийг албадан татан буулгах тухай шийдвэрийн талаар мэдээлэл хийх юм байна.

 Хувьцаа эзэмшигчид өчигдрөөс эхлэн өөрийн харьяалагддаг брокер дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцах, шаардлагатай асууж тодруулах зүйлийг 99994196 дугаарын утаснаас лавлаж болох ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж