Вьетнамын Ханой хотод орон сууцны 12 давхрын тагтнаас унасан хүүхдийг аварсан хүргэлтийн жолооч баатар хэмээн өргөмжлөгдөж байна.
Хүргэлтийн жолооч Нгуен Нгок Ман ажлынхаа дундуур амсхийн орон сууцны ойролцоо сууж байхдаа айж балмагдсан хөршүүдийн орилох чимээ, 12 давхарын тагтан дээгүүрээ давж авираад, буцаж орох аргаа ололгүй уйлж буй жаахан хүүхдийг харжээ. Ман юу болж байгааг ойлгомогцоо огт бодолгүйгээр орон сууцны цахилгааны амбаарын дээвэр дээр гараад охиныг унавал тосч авахаар боджээ. Тэрбээр “Би хүмүүсийн зааж буй зүг рүү харахад бяцхан хүүхэд тагтнаасаа дүүжлэгдэн гэртээ орж чадахгүй байхыг үзсэн. Тэгээд охин гараа тавьбал унаж магадгүй газарт нь цахилгааны амбаар байсан тул түүн дээр авирсан юм. Гэвч амбаарын дээвэр далиу байсан тул тогтвортой зогсч чадахгүй байсан” хэмээн ярьжээ.
Охины гар алдаж унах мөчид Манын ч гэсэн хөл хальтарч амбаарын дээвэр дээрээс унасан байна. Тэрбээр унахаа мэдээд хүүхдийг барьж авна хэмээн найдаж нүдээ аниад урагш үсэрсэн аж. Тэрбээр унахдаа гараа гэмтээсэн ч азаар хүүхдийг барьж авч чаджээ.
Эмч нарын мэдээлснээр охины аарцаг бага зэрэг хазайсан ч өөр ноцтой гэмтэл байгаагүй гэнэ. Ман охиныг эмч нарт хариуцуулж өгмөгцөө орон сууцнаас түргэхэн холдон явсан ч удалгүй охины гэрийнхэн болон хэвлэл мэдээллийнхэнд “баригджээ”. Тэр цагаас хойш Ман маш алдартай болж, бүх хүний анхаарлын төвд оржээ.
Тэрбээр “Миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Цахим хуудас дээр миний нийтлэлийг хэдэн арван хүн л хардаг байсан бол одоо хэдэн арван мянга болсон. Зарим нь миний дансны дугаарыг хайж олоод мөнгө явуулдаг. Гэхдээ би хүмүүсээс мөнгө авмааргүй байна. Би өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөнд л дуртай хүн” хэмээн ярьжээ.
A three-year-old toddler survived a fall from the 12th floor in #Hanoi, #Vietnam but unfortunately sustained serious injuries to her legs.#anews pic.twitter.com/YQe2DZZOoM
— ANews (@anews) March 1, 2021
Эх сурвалж: COMPLEX
Зочин 2021-03-03 202.55.188.97
Baatar zaluu baigaagui baisan bol naluu deewer deerees oigood tsementen deer unah baij tusuulhuusch aimshigtai.
Zochin bn alaa 2021-03-03 121.152.234.103
Ta hedn lalruud yor n yum l bl hereldej uraltsaj bhiimaa. Oort hamaatai hamaagui n ogt sonin bish zugeer l buh yuman deer hereldej uraltsana muu gichiinuud min evtei bai
Тиймээ 2021-03-03 37.172.237.20
Яг үнэндээ халтираад хүүхэд унах мөчид баруун гараа л хүрч амжсан хүүхэд дээврийн нимгэн зөөлөн хуниастай гөлмөн төмөр дээр унаж амьд үлдсэн , гэхдээ энэ залуу аврах гэж хичээсээн зүтгэсээн гараа хүртэл явуулсаан баатарын хувьд баатар гэхдээ үйл явдал бол энэ л дэ
Зочин 2021-03-03 118.33.222.183
Haha chi bol buruu haraad zugatah hun bnda archaagui
Зочин 2021-03-03 103.229.121.76
Баруун гараа хүргэж уналтын хүчийг сааруулж чаджээ. Жинхэнэ эр хүн. 12 давхараас унаж буй эрчим хурд үнэхээр их. Гэтэл гараар хүрч саатуулж чадсан нь амийг нь аварсан гэсэн үг гэж ойлгож болох уу
Зочин 2021-03-03 210.106.196.41
Unaltiin hvch dooroos ni chuluu shidsen saarna gar hvrne gedeg awrsan gesen vg
рг 2021-03-03 124.158.67.139
зүгээр охиныг аваръя гэсэн үйлдэлд нь энэ зкалууд баата өгч болно .гар хүонэ үү хүрээгүй ямар ч хамаагүй с** минь
Зочин 2021-03-03 66.181.161.31
Хуцаад л дээгий юу чи
Зочин 2021-03-03 202.179.16.5
Сар болгон кредит картын 10 хувиа төлөөд эргүүлээд уншуулж аваад явдаг хүмүүс байвал хэмнэлт хийх боломж байна Утас: 83150707
Зочин 2021-03-03 202.126.88.61
хазгай, далий гээч дээ, ДАЛИУ байхдаа ч яадийн, арай ч дээ
Зочин 2021-03-03 66.181.190.130
Данс нь хэд вэ? Хэхэ
Зочин 2021-03-03 59.153.112.174
5031717118 gnee hahaha joke²
Зочин 2021-03-03 202.55.188.39
Ene bichlegiig tavij baigaa soliot hashigchij segsreed yu ch haruulahgui yamar yumgui yah gej iim hogiin yum tavidiin boloo
zochin 2021-03-03 66.181.161.51
aij sandarch bga hvn hashgichij hudulghgui tgeed yahuu. ur hvvhedtei hvn bolool aij sandarch bna shde. chi bol yaj oligtoi dvrs buulgaj awahaa bodoh baisan gej vv. ter hvvhed amid mend garsan l bol boloh baihad ene bichlegnii oligtoi baih ugui ni hend ch padgui bh shv amaa medej hutsaj bai.
zochin 2021-03-03 202.179.24.123
mundag zaluu.
Зочин 2021-03-03 203.98.77.115
Марагийн бурхны гар шиг энэ бяцхан охиныг аварсан мундаг баатарлаг залууд амжилт.
tew 2021-03-03 202.131.227.82
bayrlalaa xaxa