Вьетнамын Ханой хотод орон сууцны 12 давхрын тагтнаас унасан хүүхдийг аварсан хүргэлтийн жолооч баатар хэмээн өргөмжлөгдөж байна.
Хүргэлтийн жолооч Нгуен Нгок Ман ажлынхаа дундуур амсхийн орон сууцны ойролцоо сууж байхдаа айж балмагдсан хөршүүдийн орилох чимээ, 12 давхарын тагтан дээгүүрээ давж авираад, буцаж орох аргаа ололгүй уйлж буй жаахан хүүхдийг харжээ. Ман юу болж байгааг ойлгомогцоо огт бодолгүйгээр орон сууцны цахилгааны амбаарын дээвэр дээр гараад охиныг унавал тосч авахаар боджээ. Тэрбээр “Би хүмүүсийн зааж буй зүг рүү харахад бяцхан хүүхэд тагтнаасаа дүүжлэгдэн гэртээ орж чадахгүй байхыг үзсэн. Тэгээд охин гараа тавьбал унаж магадгүй газарт нь цахилгааны амбаар байсан тул түүн дээр авирсан юм. Гэвч амбаарын дээвэр далиу байсан тул тогтвортой зогсч чадахгүй байсан” хэмээн ярьжээ.
Охины гар алдаж унах мөчид Манын ч гэсэн хөл хальтарч амбаарын дээвэр дээрээс унасан байна. Тэрбээр унахаа мэдээд хүүхдийг барьж авна хэмээн найдаж нүдээ аниад урагш үсэрсэн аж. Тэрбээр унахдаа гараа гэмтээсэн ч азаар хүүхдийг барьж авч чаджээ.
Эмч нарын мэдээлснээр охины аарцаг бага зэрэг хазайсан ч өөр ноцтой гэмтэл байгаагүй гэнэ. Ман охиныг эмч нарт хариуцуулж өгмөгцөө орон сууцнаас түргэхэн холдон явсан ч удалгүй охины гэрийнхэн болон хэвлэл мэдээллийнхэнд “баригджээ”. Тэр цагаас хойш Ман маш алдартай болж, бүх хүний анхаарлын төвд оржээ.
Тэрбээр “Миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Цахим хуудас дээр миний нийтлэлийг хэдэн арван хүн л хардаг байсан бол одоо хэдэн арван мянга болсон. Зарим нь миний дансны дугаарыг хайж олоод мөнгө явуулдаг. Гэхдээ би хүмүүсээс мөнгө авмааргүй байна. Би өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөнд л дуртай хүн” хэмээн ярьжээ.
A three-year-old toddler survived a fall from the 12th floor in #Hanoi, #Vietnam but unfortunately sustained serious injuries to her legs.#anews pic.twitter.com/YQe2DZZOoM
— ANews (@anews) March 1, 2021
Эх сурвалж: COMPLEX
Холбоотой мэдээ