Өмнөд Солонгосын урлаг, спортын оддын хүчирхийлэл үйлддэг байсан талаарх мэдээлэл илэрсээр байна. Энэ удаад жүжигчин Жи Сү болон "MIRAE" хамтлагийн дуучин "Khael" нарын дунд сургуульд байхдаа хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгдэв. Одоогоор жүжигчин Жи Сүд дунд сургуульд байхдаа дээрэлхүүлж байсан гэгдээд буй гурван хүн байгаа бөгөөд нэгийг нь Жи Сү нь метроны буудал дээр зодож байсан гэнэ. Мөн гэрчийн хэлснээр тэрбээр Жи Сүг ангийнхаа хогийн саванд шээж байхыг нь харсан хэмээжээ.
Хохирогчийн олон нийтийн цахим сүлжээнд бичсэн тэмдэглэлд “Намайг долдугаар ангид байхад Жи Сү намайг метроны буудал дээр алгадаж байсан. Хэдэн удаа гэдгийг нь санахгүй байгаа ч нэгээс олон удаа алгадсан. Хэдэн өдрийн дараа намайг МакДоналдсоос уух юм авч өгсөнгүй гэж дахиад л алгадаж байсан. Тэр надад жүдогоор хичээллэдэг гэж хэлж байсан учир би түүнээс айсан. Мөн тэр сагсан бөмбөгийн тэмцээнд хожигдчихоод надад уураа гаргасан. Би түүнийг ангид шээж байсныг нь санаж байна. Нэг өдөр найзыгаа харах гэж ангид нь очиход Жи Сү хогийн саванд шээж байсан. Тэр бүр цэвэрлэхгүй гэж надад хэлж байлаа. Есдүгээр ангид тэр улам бүр л намайг дээрэлхэж, заналхийлэх болсон. Түүн шиг хүнийг олон нийтэд танигдаад, хайрлагдахыг хараад би зүгээр сууж чадахгүй. Надаас илүү хүчирхийлэлд өртдөг байсан хүүхдүүд бий. Би тэр хүмүүсийг төлөөлж бичиж байна” гэсэн бол өөр нэг хохирогчийн найз нь “Манай найз дунд сургуульд түүний найз охин байсан. Жи Сү түүнд үргэлж бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Түүнийг зурагтаар хараад зүгээр сууж чадсангүй” гэв.
Жүжигчин Жи Сү өдгөө KBS телевизийн ‘River Where the Moon Rises’ олон ангит кинонд дүр бүтээж байгаа бөгөөд өнөөдөр/2021.03.03/ KBS телевизээс мэдэгдэл гаргаж, маргааш киноны зураг авалт үргэлжлэхээр албаны ёсны хариу өгнө гэжээ.
Харин "MIRAE" хамтлагийн дуучин "Khael" 2019 онд дунд сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдийг зодож, дээрэлхдэг байснаас гадна тамхи татаж, архи ууж, бэлгийн дарамт агуулсан үг хэллэг ихээр хэрэглэдэг байсан гэнэ. Энэ талаар нэгэн хохирогч “Би энэ залууг сайн мэднэ. Тэр анх “Under Nineteen” гэх хамтлагаас дебютээ хийх гэж байсан ч дээрэлхүү зангаасаа болж чадаагүй. Түүнийг тайзны нэрээ солиод эргэж ирсэнд итгэхгүй байна” хэмээжээ.
xamgiin SCARY MOVIE XIIDEG XUN AIMSHIGTAI KAMERUN 2021-03-03 216.38.195.77
+ &? shazmaar,aimshgaar,
+ nasist.
Зочин 2021-03-03 192.82.72.22
ТИЙМ ШҮҮ АМЬД ХҮН ДЭЭРЭЭС БУЦАЛСАН УС АСГАДАГ ХҮН МОНГОЛ БАЙДАГ ШҮҮДЭЭ АЙМААХ БАЙГАА БИЗ.ТЭР ХАР АВГАЙГ ХӨРАХААР ҮНЭН АЙДАС.ТҮҮНИЙГ КИНОНД ТОГЛУУЛААД,ДАГАЖ ГҮЙГЭЭД ,КИНО ХИЙХЭД ТУСЛААД БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР Л АЙГААД БАЙДГИЙН.ТЭД НАР Ч БАС ГАЖ ЗАНТАЙ АЙМШГИЙН НӨХДҮҮД БАЙГААДАА.ЕР НЬ ОРОО НЬ ОРООГООРОО,ЖОРОО НЬ ЖОРООГООРОО ГЭЖ ҮГ БАЙДАГ. АЙМШГИЙН ГАЖ ХАРГИС АЛДАРМАА АВГАЙГ ХАРАХААС ДУРГҮЙ ҮЗЭН ЯДДАГ ШҮҮ БУЛГАЙ ХАР АВГАЙ
Зочин 2021-03-03 192.82.69.148
Царай муутай юм байж бас дээрэлхүү айн. Тэр гарч байгаа кинондоо царай нь гологдоод байсын ашгүй
Зочин 2021-03-03 103.229.122.12
Үнэнлээ бол сүртэйн нтр гээд бга хмүүс өөрсдөө тийм хүчирхийлэл хийгээд сурцан л болж таарч бх шиг бна
Солонгост өсвөр насны хүчирхийлэл гдэг бол маш том гэмт хрэг бдаг. Яагаад гвэл өсвөр насны хүүхдүүд яг эмзэг бх үед нь хэн нгн дээрэлхэж дарамтлвал сэтглээр унаж амиа хорлох ч магдлалтай бдаг. Мний л бодлоор солонгосын хууль нтр их таалагдаж бна .
{COOL} 2021-03-03 150.129.141.73
my hrrai jujigchin bsn yum 🤧
iim yum hdg bsn gj bodhoor aimr sanagdd bn😐
зочин 2021-03-03 202.179.27.174
Монголд амьд хүн дээр буцалсан ус асгаж шалзалдаг жүжигчнийг толгойг нь илээд кинонд урьж тоглуулаад байдаг юм. Муусайн Солонгосууд сүртэй гэдэг нь
Зочин 2021-03-03 66.181.161.106
tr chn kino.Erguuleg.u gj l shalzlaad bv gjdee
Зочин 2021-03-03 103.57.94.183
Одоо цэцэрлэгт байхдаа дээрэлхүүлж байсан гээд хэсэг хүн гарч ирж магадгүй л юм. Ийм зүйл түүж тавиад байхыг харахад нийтлэх зүйлгүй болж дээ, энэ сайт.
иргэн 2021-03-03 66.181.190.198
Энэ сайт улам шарлаад л бх м. Мэдээний сайт биш хов живийнх болжээ дээ
Зочин 2021-03-03 124.158.68.154
Жи сү – бичхээр Сү. Батболдоо бичээч
Зочин 2021-03-03 203.91.115.48
Энэ охидууд тэгээд хүн дээрэлхэж зоддог байсан юм байх даа? хахахахахаха
Зочин 2021-03-03 103.10.22.40
Huuhen shg hov jiv bichdeg boljdee tanaih