Өмнөд Солонгосын урлаг, спортын оддын хүчирхийлэл үйлддэг байсан талаарх мэдээлэл илэрсээр байна. Энэ удаад жүжигчин Жи Сү болон "MIRAE" хамтлагийн дуучин "Khael" нарын дунд сургуульд байхдаа хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгдэв. Одоогоор жүжигчин Жи Сүд дунд сургуульд байхдаа дээрэлхүүлж байсан гэгдээд буй гурван хүн байгаа бөгөөд нэгийг нь Жи Сү нь метроны буудал дээр зодож байсан гэнэ. Мөн гэрчийн хэлснээр тэрбээр Жи Сүг ангийнхаа хогийн саванд шээж байхыг нь харсан хэмээжээ.
Хохирогчийн олон нийтийн цахим сүлжээнд бичсэн тэмдэглэлд “Намайг долдугаар ангид байхад Жи Сү намайг метроны буудал дээр алгадаж байсан. Хэдэн удаа гэдгийг нь санахгүй байгаа ч нэгээс олон удаа алгадсан. Хэдэн өдрийн дараа намайг МакДоналдсоос уух юм авч өгсөнгүй гэж дахиад л алгадаж байсан. Тэр надад жүдогоор хичээллэдэг гэж хэлж байсан учир би түүнээс айсан. Мөн тэр сагсан бөмбөгийн тэмцээнд хожигдчихоод надад уураа гаргасан. Би түүнийг ангид шээж байсныг нь санаж байна. Нэг өдөр найзыгаа харах гэж ангид нь очиход Жи Сү хогийн саванд шээж байсан. Тэр бүр цэвэрлэхгүй гэж надад хэлж байлаа. Есдүгээр ангид тэр улам бүр л намайг дээрэлхэж, заналхийлэх болсон. Түүн шиг хүнийг олон нийтэд танигдаад, хайрлагдахыг хараад би зүгээр сууж чадахгүй. Надаас илүү хүчирхийлэлд өртдөг байсан хүүхдүүд бий. Би тэр хүмүүсийг төлөөлж бичиж байна” гэсэн бол өөр нэг хохирогчийн найз нь “Манай найз дунд сургуульд түүний найз охин байсан. Жи Сү түүнд үргэлж бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Түүнийг зурагтаар хараад зүгээр сууж чадсангүй” гэв.
Жүжигчин Жи Сү өдгөө KBS телевизийн ‘River Where the Moon Rises’ олон ангит кинонд дүр бүтээж байгаа бөгөөд өнөөдөр/2021.03.03/ KBS телевизээс мэдэгдэл гаргаж, маргааш киноны зураг авалт үргэлжлэхээр албаны ёсны хариу өгнө гэжээ.
Харин "MIRAE" хамтлагийн дуучин "Khael" 2019 онд дунд сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдийг зодож, дээрэлхдэг байснаас гадна тамхи татаж, архи ууж, бэлгийн дарамт агуулсан үг хэллэг ихээр хэрэглэдэг байсан гэнэ. Энэ талаар нэгэн хохирогч “Би энэ залууг сайн мэднэ. Тэр анх “Under Nineteen” гэх хамтлагаас дебютээ хийх гэж байсан ч дээрэлхүү зангаасаа болж чадаагүй. Түүнийг тайзны нэрээ солиод эргэж ирсэнд итгэхгүй байна” хэмээжээ.
Холбоотой мэдээ