Үндэсний оролцогч талуудын семинарыг зохион байгууллаа | News.MN

Үндэсний оролцогч талуудын семинарыг зохион байгууллаа

Үндэсний оролцогч талуудын семинарыг зохион байгууллаа

Үндэсний оролцогч талуудын семинарыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” мэдлэгийг дэмжих техник туслалцааны төслийг 2020 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Тэгвэл 2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжих уг төслийн Үндэсний оролцогч талуудын семинарыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Тус семинарын үеэр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч, хамтрагч талуудад төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг танилцуулж, оролцогч байгууллагууд хоорондын хамтран ажиллах механизмыг хэлэлцэж, санал солилцсон юм.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэлийг шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” энэхүү төсөл нь гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, санхүүжилт, даатгалын тогтолцооны эрхзүйн орчныг бүрдүүлж, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж