Далайн дээрэмчид Туркийн иргэдийг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчид Туркийн иргэдийг барьцаалжээ

 

Нигерийн эргийн ойролцоо далайд хөвж явсан ачаа тээврийн усан онгоц руу далайн дээрэмчид халджээ. Далайн дээрэмчид “M/T Puli” усан онгоцны хөлгийн багийн зургаан хүнийг барьцаалсан байна. Хөлгийн багийнхан бүгд Туркийн иргэд байсан аж. Хөлөг онгоц шингэн түлш тээвэрлэн Камерун улсыг зорьж явжээ.

 

Өнгөрсөн сард Нигери, Эквадорын Гвиней улс хамтран далайн дээрэмчдийн эсрэг далайн эргүүл хамгааллыг нэмэгдүүлсэн боловч дээрэм тонуул буурахгүй байгаа аж. Тус бүсээр газрын тос, какао, металл зэрэг бараа таваарыг тээвэрлэдэг байна. Далайн дээрэмчид голдуу газрын тос ачсан хөлөг онгоц руу дайрч хөлгийн багийнхныг нь барьцаалж, нефтийг нь худалддаг гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж