“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу? | News.MN

“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу?

“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу?

“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу?

Хуулийн хулгай, өмчийн хулгай, газрын хулгай зэрэг төрд нүүрлэсэн хулгай бүхэнтэй тэмцэж, ард иргэдэд тэгш боломж олгохоо амласан  “Авлигын эсрэг бүлэг” УИХ-д байгуулагдаад удаагүй байна. Энэ удаагийн “Авлигын эсрэг бүлэг”-ийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санаачилж байгуулсан бол бүрэлдэхүүнд нь Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа нарын гишүүд багтсан.

Ж.Сүхбаатар гишүүний хувьд авлигатай тэмцэх хоёр дахь лобби бүлгээ байгууллаа гэж хэлж болно. Өмнө нь тэрбээр 2010 онд Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын гишүүдийн хамтаар УИХ-д анхны авлигын эсрэг ажиллах лобби бүлэг байгуулж, ажиллаж байсан юм.

Харин хоёр дахь авлигын эсрэг лобби бүлэг УИХ-д 2016 онд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачлагаар байгуулагдаж, Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар ажилласан. Тодруулж хэлбэл, сарын өмнө байгуулагдаад буй дээрх бүлэг нь УИХ-д байгуулагдсан гурав дахь авлигатай тэмцэх “нэгж” гэж хэлж болно.

Авлигын эсрэг тэмцэлд ялагдаж яваа монголчуудын хувьд тус лобби бүлгийг авлигын эсрэг тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нам, төрд үүрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцож чадвал үүргээ гүйцэтгэлээ гэж үзнэ.

Учир нь, өмнө байгуулагдан ажилласан лобби бүлэг төрийн өндөр дээд албан тушаалтнуудын орлогоос давсан зардлыг Авлигатай тэмцэх газар хянадаг болох, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой гомдлыг УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцэн, биенээ хамгаалдаг хуулийн цоорхойг өөрчлөх шаардлага байхад хуруугаа ч хөдөлгөлгүй бүрэн эрхээ дуусгасан.

Уг нь иргэний нийгмийн байгууллагууд дээрх зохицуулалт Авлигатай тэмцэх хуульд байхгүйгээс хууль бусаар хөрөнгө, орлого нь өсч буй төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг шалгах боломжгүй байна гэдэг асуудлыг хөндөж ирсэн. Гэвч нэг ч гишүүн нь энэ талаар ярьж, хууль санаачилж мэдүүлээгүй.

Харин ч авлигатай тэмцэх лобби бүлэгт багтсан Ж.Энхбаяр нарын гишүүд нь жилийн гурван хувийн хүүтэй олгогддог Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, компаниа “угжсан” нь наад зах нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээх, цаад агуулгаараа хашиж буй албан тушаалаараа бол Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулах ёстой байсан ч  ЖДҮ-ийн хэрэг нь замхарсан.

Ийм жишээ олныг татаж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд хамаарал бүхий компанидаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд холбогдож, АТГ-т шалгагдаж буй дуулиан хоёр жилийн өмнө дэгдэж байсан ч өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанид дэд захирлын алба хашиж сууна.

Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нөхөд өнөөдөр төрд том, том албан тушаал хашиж суухад УИХ-д байгуулагдсан “Авлигын эсрэг бүлэг” нь өнөөдрийг хүртэл энэ асуудлаар “шүгэл” үлээгээгүй сууж буй нь өмнөхөөсөө дээр ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Үнэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцье гэвэл энэ мэтчилэн асуудалд орсон хүмүүсийг "Хэргээ шалгуулаад буруугүй бол түүнийгээ нотлоод ир” гэдэг шахалт, шаардлага тавьж байх ёстой юм.

Авлига өнөөдөр зөвхөн төрийн дээд шатанд үүрээ засаад зогссонгүй дунд, доод шатанд ч бэхжээд байна. Үхэл, амьдралтай тэмцэж байгаа ходоодны хорт хавдартай өвчтөнөөс Хавдар судлалын үндэсний төвийн эмч гурван сая төгрөг нэхсэнээс хагалгаандаа орж чадалгүй нутаг буцсан. Бизнес эрхлэгч бараагаа хил гаалиар нэвтрүүлэхийн тулд Гааль, Мэргэжлийн хяналтынханд заавал авлига атгуулах шаардлагатай болдог. Тендер, тусгай зөвшөөрөл бүхэн тогтсон ханштай гээд тоочвол энэхүү авлигынх нь золиос нь ард түмэн, бизнес эрхлэгчид л болж байна.

Энэ нь ч Берлин хотноо төвтэй Транспэрэнси интернэшнл байгууллагын  2020 оны Авлигын төсөөллийн индексээр батлагдав.

Тус байгууллага нийт 180 улс, бүс нутгийг эрэмбэлхэд авлигын индексээр  Монгол Улс 111-р байрт жагссан нь өмнөх жилийнхөөс дөрвөн байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Энэхүү судалгааг хийхдээ тухайн улс бүрийн төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ.

УИХ-д өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 20 гаруй лобби бүлгүүд байгуулагдан ажилласны гурав нь авлигын эсрэг ажиллах зорилт тавьсан байдаг.  Гэвч энэхүү 20 гаруй лобби бүлэг тавьсан зорилгынхоо хүрээнд ажиллаж чадсан эсэх нь эргэлзээ төрүүлдэг.

Учир нь, УИХ-ын гишүүд лобби бүлгээр дамжуулан олж авсан мэдээллээрээ бусдыг дарамталдаг гэх дуулиан л дэгдэж байв.

Уг нь амласан шигээ зорилго тавиад ажиллах юм бол нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжтой нь харагддаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.219

Яахав авилгын усрэг бүлэг н тэр бол хэрэгтэй л бх ! Авилгыг бүр мөсөн үгүй хийе, таслан зогсоое гэвэл авилгын эсрэг хуулиа өөрчилөх юм ! Өөрөөр хэлбэл шүгэл үлээгчийн хуулиа батал, хуулиар авилга авсан өгсөн хоёр хоёулаа хариуцлага хүлээдгийг болих,зөвхөн авсан нь бурууддаг болох мөн авилгын тухай мэдээллийг үнэлж авдаг болоход л Монголд авилга бхгүй болох юм бган ! Гэвч авилгачдын үүр уурхай болсон ардын нам эрх барьж бга цагт бараг л боломжгүй бхаа !!!

Avatar

зочин 2021-03-03 66.181.161.14

дарга албан тушаалд очсон бүгд авлигачин болоод байна яах уу бас дунд шатны мэргэжилтнүүд бүгд мэргэжлийн авлигачин, газрын албаныхан гэж бөөн хар авлигачин хүнд сурталтангууд яах вэ дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу

Avatar

Зочин 2021-03-03 103.111.68.3

ӨӨРСДӨӨ АВИЛГАЛЧ БАЙЖ ЮУ ХУЙЦНА БЭ?. ЭНХБАЯР – МАНАН МИЙЁО ОВОГТЫН АВЛГАЛЧ БООЛ, ТЭР НЭГ ХАР ЮМ -ТАХАЛТАТАЙ ТАРВАГНЫ б**с ДОЛООГЧ, ДЭЭРХИ ХҮҮХЭН ОТ-гоос САНХҮҮЖИЖ УИХ-д ГАРСАН НОХОД ШҮҮДЭЭ.

Avatar

Зочин 2021-03-03 130.253.28.9

1

Avatar

ZASAGLUULLAA,BLCN 2021-03-03 130.253.28.9

NEWS + XOMSDOL
yahoo xylgaillaa.foto,kmp

Avatar

GADNII XYNCNII DELGYYREER CHINI GUILAGCHLUULJ BN, OC BARIJ DARANGUILLAA. 2021-03-03 130.253.28.9

s****m CHUTGUR XOER : TOLGOILOOD, XULGAILAAD, COPUDOOD L, XEND CH XEREGGYI XOGIIN.

– GUILAGCHIN GADAAD BAIGAAD YANA. (YMXIIREED GUDMAND XEBTEJ BN)
-YDIIN XOOLOO.

Avatar

1 JIL CH XAMGAALJ BAIX. SHEEC XOPSOX NOGOON GONOREI, ZASALT - ZAILSXIIX. 2021-03-03 130.253.28.9

KORONA -TSAR TAXAL GEJ INDIMA – XYNII b***, XAMARLUU CETGEED BNA.
XOG-TRASH, ZADALSAN TARIUR,UBCHTEI BAKTCIN-BOXIPTOI XOLBOJ GALZUURAAD BN.

XYAZGAARGYI UBCHTEI XOOL XIIJ – XOG BOLGOJ BN. NEG UDAAGIIN PIABR,METAL KNOP ZAIGYI XADAJ XAYAD SALAXGYI.

Avatar

Зочин 2021-03-03 98.42.137.30

Дээрх хүмүүс дунд Энхбаяр,Доржханд хоёр итгэл төрүүлэхээр харагдажийна. Бусад эмэгтэйчүүд нь мэдэхчгүй,танихчгүй,танигдаачгүй оркууд байна. Одонтуяа бол өөрөө авилгач хүн…..Наамбарвааний үеийн хам хэрэгтнүүдийн нэг….. АН- ын кланы гишүүн….Хулгайчийг бариарай !!!!!! гэж хашгирах гулгайч……

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.219

Энхбаяр чинь Сү гийн бууны нохой шүү дээ !

Avatar

Зочин 2021-03-03 98.42.137.30

Яахав,нэр нь сайхан юм. Гэхдээ авилгалын үүр уурхай,УИХ дотроо байгуулагдаж байгаа нь сонирхол татаж байна. Дахиад л ур дахь лобби бүлгүүд шигээ юу хийсэн нь мэдэгдэхгүй замхрах магадлал өндөр. Харин ОХУ- ын Навальный тэргүүтний үүсгэн байгуулсан ФБК буюу Авилгалтай тэмцэх хороо маягийн ТББ байгуулаад эд нар мэдээлэл,хууль зүйн талаас нь дэмжиж ажиллавал төр-ард түмний холбоо үүсэж үр дүнгээ өгөж магад… ФБК оросын авилгачдыг чичрүүлж,Навальный Путины номер нэг дайсан болсон.

Avatar

Зочин 2021-03-03 98.42.137.30

Даан ч оросын төр,дээд удирдлагууд нь Путин толгойлогчтой авилгачдын мафиози болсон учраас одоохондоо Навальный болон орос дахь сөрөг хүчнийхнийг хүчээр нухчин дарж шорон гянданд хийж байна. Одоохондоо тэд хүчтэй байна…Одоохондоо….. Хэрэв энэ гишүүд үнэхээр монгол дахь авилгалыг устгая гэж буй бол ард түмний дундаас монгол Навальныйг төрүүлэх ёстой. Тэдэнтэй цуг монголын төр дэхь болон,төрийн байгууллагуудад үүрэлсэн авилгал,авилгачдыг үйлдэл бүрээр нь илрүүлж устгах ёстой

Avatar

zocnin 2021-03-03 69.76.229.35

avilgacnidaa hamgaalagcn jujig toglogcn nar bitgii shudarga dur gargatsgaa

Avatar

ҮНЭН 2021-03-03 64.119.20.158

ХАХА ЦААНА ЧИНЬ ЭРДЭНЭБАТ ХУЛГАЙЧ СУЛЛАГДАЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-03-03 66.181.190.196

Хэдэн далчаак харагдаж байна

Avatar

Зочин 2021-03-03 202.126.89.97

Сүхбаатар БЭнхбаяр ЛЭнхамгалан улаан поп гэхээр энэ нам,энэ улс орон яана даа.

Avatar

Zochin 2021-03-03 192.82.72.52

Tanil tal,mongogui bol yyamarch tendert oroltsood nemergui bolson geh uym daa,unen bololtoi

Avatar

kh 2021-03-03 66.181.161.70

bugd hudlaa garuud, dorjhand haltar bur hudlaa

Avatar

Зочин 2021-03-03 192.82.70.130

Ямар баасаараа чадахав дээ. Хамгийн гол авлигын үндэс нь нам нь юм чинь. Намаа цэвэрлэдэггүй юм бол өөр хэндээ хариуцлага тооцох юм. Хэсэг сүржигнэж байгаад албан тушаал аваад таг болно доо

Avatar

Зочин 2021-03-03 43.242.243.170

Дандаа авлигчдын суга салтааны үснүүд юу л хийв гэж кккк

Avatar

Зочин 2021-03-03 64.119.25.48

Сүхбаатар Сумьяабазарын хүн Энхбаяр Мөнхцэцэг хоёр Сү.Батболдын хүн Булгантуяа Хүрэлсүхийн хүн Одонтуяа Доржханд хоёр ойлгомжтой

Avatar

Зочин 2021-03-03 66.181.190.196

Булгантуяа Миeэгийн хүн

Avatar

Zochin 2021-03-03 192.82.75.146

Юу ч хийхгуй хоосон реклам шуу дээ

Avatar

Зочин 2021-03-03 212.5.158.231

С.Одонтуяа д хэн ч итгэхгүй их Шуналтай

Avatar

Зочин 2021-03-03 66.181.176.70

Aigal orchnii said balai avgaigaa zailuulahgii bol ene zasag udahgui shuu

Avatar

Зочин 2021-03-03 103.26.195.99

ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛДАГ БҮЛЭГ БОЛДОГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Zochin 2021-03-03 67.81.184.102

Авилгалыг Цаазаар авах хуулиас өөр юу ч зогсоохгүй

Avatar

Зочин 2021-03-03 66.181.185.73

та нарын бичсэнийг хүмүүс уншдаг юмуу. энэ гишүүд та нарын 30 жил хуцсаныг чинь ажил хэрэг болгосон юм.

Avatar

Зочин 2021-03-03 139.5.219.254

СҮ хулгайчын фракцын 3 гишүүн орчихоод авилга шударга ёс яринаа хол очиж хуцаарай Монгол ийм л болчихсон шдэ

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.212

jambala suhenehuu gishuune uzeleree osgogchoor gutah doosho hihe doromjolooho boliod uguureee.

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.212

jamba suhene ueelre osgogchoor doromjoloo boliod uguuree.

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.212

jambaa suhene gishuun bank min reket hihe zogsood uguuduh. uralhas gadna uurlahas gadna uuralhas gadna

Avatar

Зочин 2021-03-03 202.179.21.196

Бүх төриин албаны тайланг ард иргэд сэтгүүлч нарт ойлгогдох хэлбэрээр шилэн дансанд заавал байршуулах Байршуулсан тайланд мэргэжлиин хүмүүсиин дүгнэлт гаргуулдаг ил тод байдаг тиим системииг ягштал баримтлуулдаг болмоор Уг нь шилэн дансны хууль байгаа ч түүнииг хэрэгжүүлдэг байгууллага ховор Тэгээд төриин албаны ажлуудыг аль болох цахимд шилжүүлчихвэл их зүйл өөрчлөгдөнө дөө

Avatar

Зочин 2021-03-03 64.119.22.170

Dorjhand azaar ih hurald orj irsen.ene yu ch hiij zadahgui.

Avatar

Ш а а н а биз айн ?? 2021-03-03 64.119.24.252

Та нарын амнаас л шударга ёс гарна. Ачир дээр бүгд хулхи таарсан таар шуудайнууд.

Хэн ч итгэхгүй та нарт. Итгээгүй нь ч дээр. Ийм л байна Монгол төрийн нүүр царай.

Avatar

ХАХАХАХА 2021-03-03 202.9.46.141

МАНАНГИЙН ЧӨТГӨРИЙН ЗУЛЗАГАНУУД . . ТААРЧДЭЭ ККККК

Avatar

Зочин 2021-03-03 192.82.77.5

Avilgatai temtseh n avilgachdiin undsen ajil yum

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.81

Elgiin hulgaich nar uursduu avilgal avch bj yun temtseh bitii ulger yari muu novshnuud

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.69

Эдэн дундаас Сүхбаатар нь илүүдчихсэн юм шиг. Хуурмаг хүн шиг байдаг юм даа. Цаг хугацаа бүгдийг нь шүүгээд гаргаад ирнэ биз дээ…

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.193

Одоо энэ нөхдүүдийн дундаас авилгын асуудал гарч балрах байх найдваргүй нөхдүүд

Avatar

mongol 2021-03-03 122.201.31.254

Avilgachid ni uursduu lobi buleglel baiguulaad avilgatai temtsej chadah uu,hulgaichiig bariarai gej hulgaich hashgirdag shig l yam bolood bn,mongoliig avilgiin nam damjsan,namaar halhavchaa bolgoson avilgiin suljee burehsen uuniig arilgahad urt hugatsaa asar ih er zorig tesver tevcheer shaardlagatai bolno

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.140

с.одонтуяа ч дээ өөрийгөө шоронд хийлтэй биш с.эрдэнээгээ шонд өлгөх гээгүй юм бол юу гэж авлигын эсрэг тэмцэж тэнэглэв гэж.

Avatar

монгол тэнэглэл-2021 хүрэлсүх ерөнхиилөгч болно дэлхиин шигвши 2021-03-03 66.181.161.103

ДОРЖХАНД л гайгүй БАТБОЛДЫН мафиас энхбаяр сүхбаатар нар төөрөөд орчихож дээр нь хошного илээч хүрэлсүх хүрэлбаатар цогтбаатар мөнхоргил нар бии одоо МАН д говьалтайн хорлонгиин амарбаясгалан жадамба энхбаяр байна ОЮУНЭРДЭНЭ бас л худал амлагч болжээ БАГАБАНДИ хамба НЯМДОРЖ ЖҮЖИГЧИН өвгөдүүд тансаглаад байгаа дарга нараа хална гэсэн яав банкинд очиход мөнгө өгөхгүй байна төсөл

Avatar

Баяраа 2021-03-03 64.119.19.189

Чадвал шантай.

Avatar

Зочин 2021-03-03 202.55.188.44

Авилга хэзээч устаргүй. Эд зүгээр л бэлэг тэмдэг.

Avatar

Иргэг 2021-03-03 64.119.20.122

Хуурай сүүг мафийн тогтолцоонд оруулан ХХААЯ гааль ггэх мэт газруудын албан тушаалтнууд авилгадаад сууж байдаг Үр дүнд нь иргэд 3000 төгрөшөөр литр сүү авч уудаг.Сүүн бүтээгдэхүүн дэлхийд хөмгийн үнэтэй нь Монгол

Avatar

Ккк 2021-03-03 223.62.212.221

Эхний эрэгтэй хүн Киргиз хүн бна
Дараагийн эмэгтэй непал хүн байна
3дахь эрэгтэй Хятад хүн байна
4 дэх эрэгтэй Бангладеш хүн байна
5 дахь эмэгтэй Лаос хүн байна
Яг цэвэр монгол зүстэй хүн энд алгаа та бүхэн манай монголд шударга ёсыг баримталж сайн ажиллана гэдэгт итгэжмбайна

Avatar

Зочин 2021-03-03 64.119.18.208

ТӨҮГ дарга нарыг хэдэн хүнд хувь хишиг ноогдол ашиг өгснөөр нь цалинжуул. Ноогдол ашиг өгөөгүй бол цалингүй байг.

Avatar

иргзн 2021-03-03 202.179.26.199

Худлаа Эд нар Авилгатай Авилгачилтай тэмцэх үү аан хажууд нь мөр зэрэгцэн суугаа нэг Намын том Авилгачин СүБатболдын Авилга Оффшорын Гэмт хэрэг гадны Улс орнуудын Шүүх дээр шалгагдаад явж байхад *Авилгын эсрэг бүлэг*-ийнхэн тэгээд Яагаад таг чиг Асуудлыг хөндөж ярьж СүБатболдыг УИХ-ын Гишүүнээс нь чөлөөлөх асуудал тавьж ярихгүй байгаа юм Наад 5 чинь угаасаа Худлаа гарууд аан

Avatar

Жав 2021-03-03 59.153.115.123

Ингэж элдэв нэр хаяг зүүж,
худлаа сүржигнэжбайгаа нөхөд л дүйвүүлж байгаад өөрсдөө л жинхэнэ авилгалчид болцгооно. Өөрсдаө л авилгал авахгүй байхыг хичээ.

Avatar

ЗОЧИН 2021-03-03 202.21.126.30

авилгатай үр дүнтэй тэмцэнэ гэвэл дараах гурван зүйлийг шийдэх хэрэгтэй. НЭГН ЯАХ АРГАГҮЙ ТӨРИЙН АЛБАНЫ ЦАХИМ ШИЛЖИЛТ. ХОЁРТ: ЯАМ ТАМГА, АГЕНТЛАГ, АЙМГИЙН УДИРДЛАГА, ГАЗАР ХЭЛТЭСТ ҮҮРЭЛСЭН "ЦУС СОРОГЧ" СИСТЕМ, ЦҮНХ БАРИГЧ НАРААСАА САЛАХ ЁСТОЙ. ГУРАВТ: ТӨРИЙН БА ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫНХАА ДОР ХАЯЖ 34, БОЛЖ ӨГВӨЛ 49 ХУВИЙГ ХУВЬЧИЛЖ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОЖ ШАХАА МАХАА ЭЛДЭВ ИДЭЛТ УУЛТЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.16

Одонтуяагаас бусад нь овоо аятайхан шинэ залуу, чадалтай гишүүд байгаан байна. Нэг юм дуулгах байгаа

Avatar

Huz 2021-03-03 122.201.21.220

ATG tatan buulga tegvel

Avatar

Иргэн 2021-03-03 66.181.185.149

Сайхан шоу

Avatar

unshigch 2021-03-03 103.212.117.156

suhbaatariin temtsceniig medehguj uym bna.ouytolgoin hukgaich nartaigaa hariutslaga toots

Avatar

Уучлаарай зүгээр л сүржин нэр, хоосон ам төдий 2021-03-03 202.55.188.107

Одоо харж л байя. Баримт нотолгоотой бгаад хорьж цагдаж шийтгэж чадахгүй буруугүй болж үлдээд бхад. Найзлаж нөхөрлөдөг та хэд хэр бхыг харъя даа

Avatar

Irgen 2021-03-03 66.181.179.138

Su.Batboldiin hamaaral buhii taviuluud baina

Avatar

Зочин 2021-03-03 103.212.116.21

ДОРЖХАНД ГЭЖ МАН ЫН ТАТВАР ЭМ ЮМ УУ ДАА.

Avatar

Зочин 2021-03-03 59.153.115.47

Ene ix xurlin gishvvn xvvxen oorigoo ix vamand bodson amitan baa bvx bamand salbagnaad l garax vam nogoo xed n xoorgood ergvv xvvcen bolix xetegtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж