НЭМГ: Иргэд цаг авч үйлчлүүлбэл дугаарлах асуудал үүсэхгүй | News.MN

НЭМГ: Иргэд цаг авч үйлчлүүлбэл дугаарлах асуудал үүсэхгүй

НЭМГ: Иргэд цаг авч үйлчлүүлбэл дугаарлах асуудал үүсэхгүй

НЭМГ: Иргэд цаг авч үйлчлүүлбэл дугаарлах асуудал үүсэхгүй

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймд Нийслэлийн онцгой комиссоос шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлээд байна. Шинжилгээ авах цэгүүдэд ямар зохицуулалт хийж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр /2021.03.03/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр төвийн 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц боломжтой. Гэвч иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлэхгүй байгаа нь ачааллыг нэмэгдүүлжээ. Тиймээс шинжилгээ өгөхдөө цаг авч үйлчлүүлэхийг анхааруулсан. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөхөөс өмнө урьдчилан цаг авч, хуваарийн дагуу үйлчлүүлбэл дугаарлах асуудал үүсэхгүй гэдгийг тус газрынхан онцолсон.

"ХОНОГТ 6000 СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ"

НЭМГ-ын дарга Д.БЯМБАДОРЖ:

-Covid-19 халдварын цар тахлыг хумих, халдварыг илрүүлэхээр “нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Нийслэлийн таван дүүрэг бүрт PCR лаборатори ажиллаж, хоногт 6000 сорьц шинжлэх боломжтой. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан бид шинжилгээний төвүүдийн ачааллыг тэнцвэржүүлэхэд зарим зохицуулалт хийж байна. Тухайлбал, хот хоорондын нийтийн тээврийн 250 автобусаар нийслэлээс дунджаар 10 мянган хүн орон нутагт зорчих тооцоо байна. Мөн хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд болон нэмэлт үйлчилгээг тооцож шинжилгээний цэгүүдээр хоногт 141468 сорьц авахаар зохицуулалт хийсэн. Нийтийн тээврийн тоонд зохицуулж нэмэлтээр шинжилгээний цэгүүдийг ажиллуулж байна. Бид шинжилгээ авах багуудын тоог гурав дахин нэмэгдүүлж байгаа нь ачааллыг тэнцвэржүүлэх зохицуулалт хийсэн гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу өдөр бүр зохицуулалт хийж ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 7000 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байна. Үүнээс 400 орчим нь шинжилгээний цэгүүдэд хуваарилагдан ажиллаж байгаа аж. Хэрэв иргэд эрүүл гэрэгэ.мн сайтаар цаг авч үйлчлүүлбэл урт дараалалд зогсох, цэгүүдийн ачаалал нэмэгдэх  асуудал үүсэхгүй байх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулав.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-03 192.82.75.5

Шүлснээс авч эхлэнэ гэсэн одоо эхэлсэн байх ёстой. Монгол хүн цаг хугацааг яах гэж хэрэглэдэг юм. Одоо болтол маргааш гэж худал хэлсээр байх уу.

Avatar

Зочин 2021-03-03 62.216.202.233

Manaihan malnaas dort shuu dee. Darga bugdiig zohitsuulna geh yu baihav

Avatar

Зочин 2021-03-03 202.126.90.7

ТИЙМ БИШ БАЙНА ЛЭЭ…ДУГААР АВААД НЭМЭРГҮЙ

Avatar

Zozhin 2021-03-03 202.9.46.129

Ter shinjilgee ugch bgaa tseguuddee darga nar ni neg ochood uzeesei. Estoi neg khunii buugnurul, khaldbar tarah ih uurkhai l tend bolj bna lee dee. Tsag abaad ochson shal hudal.

Avatar

Иргэн 2021-03-03 64.119.20.122

Бямбадорж гэх малаа Чи цаг авах гээд үз дээ Одоо барөг 3 сар дууссан байх Дээр нь 11,20 гэж цаг авсан байхад 10 цөгийн хүн нь ороогүй байдаг .

Avatar

Иргэн 2021-03-03 122.201.24.237

Цаг аваагүй хүнд нь үйлчлэхгүй л байгаач.

Avatar

zochin 2021-03-03 192.82.69.50

MANAYKHAN TEGJ TSAG AWCH UYLCHLUULTLEE DAKHIAD 50 jil BOLNO , SAYN YUMYG SURCH DADNA GEJ BAYKHGUY , MUU YUMYG BOL GARAMGAY SURNA ,

Avatar

Зочин 2021-03-03 202.21.100.210

Шинжилгээ захиалсан цагаар нь дуудаад оруулж байвал ингэж их оочер хүлээлт хүйтэн даарах нөхцөл үүсэхгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж