Сансрын анхны зочид буудлын барилгын ажил 2025 онд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Сансрын анхны зочид буудлын барилгын ажил 2025 онд эхэлнэ

Сансрын анхны зочид буудлын барилгын ажил 2025 онд эхэлнэ

Цар тахал үгүй болж амьдрал хэвэндээ орсны дараа аялал жуулчлалын салбар үсрэнгүй хөгжих нь гарцаагүй болжээ. Сансар огторгуйг сонирхож байсан мэргэжилтнүүд цар тахлаас болоод хойш тавьсан ажилдаа ханцуй шамлан эргэн орж эхэлсэн бололтой. Олон улсад хүмүүс ч гэсэн цар тахлын дараа аялах газруудынхаа төлөвлөгөөг боловсруулан догдлон хүлээх болсон бололтой. Жишээлбэл, та хаашаа аялахыг хүсч байна вэ, Парис, Лондон, Токио руу явмаар байна уу эсвэл хөдөө аялахыг хүсч байна уу. Тэгвэл зарим хүмүүс дээшээ аялахыг төлөвлөж байгаа гэнэ. Тэдний аялалын маршрут бол эгц дээшээ 402км яваад анхны сансрын зочид буудал гэнэ.

Зочид буудалтай холбоотой бүх мэдээллийг нийтэлдэг Space.com сайтад бичсэнээс үзвэл Gateway Foundation, Orbital Assembly Corporation байгууллагууд дэлхийн хамгийн анхны сансрын зочид буудлыг байгуулах ажилд хамтран оролцохоор болжээ. Voyager Station нэртэй тус зочид буудал аварга цагираг хэлбэртэй байх бөгөөд энэ нь зочдыг саран дээр байгаа мэт бага татах хүчинд байлгаж үзүүлэх гэх мэт ач холбогдолтой аж. Барилгын ажил 2025 оны эхээр эхлэх төлөвлөгөө бий гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сансрын зочид буудал 400 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай байх гэнэ. Мөн зочид буудалд зоогийн газар, баар, спа, бялдаржуулах газар, кино театр гээд зочдыг уйдаахгүй байх шаардлагатай бүхэн багтах аж.

Эх сурвалж: NERDIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж