Хүндийг өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гаригт ЦЕГ-ын харъяа “Хүч” спорт хорооны байранд боллоо. Спортын төрөлжсөн хороо, клубын тамирчдаас гадна Орхон, Дархан-Уул зэрэг аймаг, орон нутгийн гээд нийт 80 гаруй тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцож, эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд өрсөлдлөө. Уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 7-16-ны өдрүүдэд Узбекстаны Ташкент хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бол үүний дараа хүндийг өргөгчид Сингапурт болох хүүхэд, залуучуудын “Анхдугаар олимп”-д оролцох эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх юм байна.
Эрэгтэй:
52 кг: Г.Жамьяндорж /Хүч/
56 кг: Э.Баярсайхан /Дархан-Уул аймаг/
62 кг: Э.Оюунбат /Хангарьд/
69 кг: Ж.Дорждагва /Спортын дунд сургууль/
+69 кг: Г.Төмөрбаатар /Хүч/
Эмэгтэй:
44 кг: Д.Отгонмаа /Алдар/
48 кг: Г.Мягмарсүрэн /Дархан-Уул/
53 кг: Б.Дэнсмаа /Хүч/
58 кг: Н.Шинэзаяа /Хангарьд/
63 кг: Г.Отгонтуяа /БЗД/
Багийн дүнгээр:
1.”Алдар” спорт хороо /229 оноогоор/
2.Спортын дунд сургууль /183 оноогоор/
3.”Хангарьд” спорт хороо /166 оноогоор/
Б.Энх