Г.Буяндорж, Т.Ариунаа нар суулт зарлаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Г.Буяндорж, Т.Ариунаа нар суулт зарлаж эхэллээ

Г.Буяндорж, Т.Ариунаа нар суулт зарлаж эхэллээ

НЭМЭЛТ:

Ийн мэдээлэл хийснийхээ дараа Г.Буяндорж, дуучин Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж эхэлсэн юм.

 


Г.БУЯНДОРЖ: ШҮҮХ, ПРОКУРОРЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, СУУЛТ ЗАРЛАНА

 “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт өнөөдөр /2020.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.


Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн.  Тухайн үед хил хаалттай байхад  шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон.  Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна.  2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна"  гэлээ. 

"МАНАЙ ГЭР БҮЛИЙГ МОНГОЛЫН ТӨР ХАМГААЛАЛТАНДАА АВААЧ"

МУГЖ Т.Ариунаа  “Миний хань  Г.Буяндорж  16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг  үзэж байсан.Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж