Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв | News.MN

Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв

Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв

Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв

Илон Маск Техас мужид “Старбэйз” (Starbase) нэртэй шинэ хот байгуулах тухайгаа өнгөрсөн Лхагва гаригт твиттер хуудастаа жиргэжээ. Түүний хэлснээр, энэхүү хот “SpaceX” компанийн сансрын буудал байдаг Бока-Чика сурингаас хавьгүй том талбай эзлэх юм байна. Мөн шинэ хот нохдод ээлтэй байна гэж мэдэгджээ.

Илон Маск Бока-Чика сууринг хот болгон өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Газар нутгийн нэр өөрчлөхөд хуулийн дагуу мужийн шүүхэд хандах ёстой. Камерон тойргийн шүүгч Эдди Тревиногийн мэдээлснээр, одоогийн байдлаар “Тесла” компаниас ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байгаа ажээ.

Тэрбээр өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Калифорниос Техаст нүүж ирсэн шалтгаанаа “Тесла”-гийн шинэ үйлдвэр байгуулах зорилготой хэмээн тайлбарласан байна. Харин шинжээчид "Техас муж тэг хувийн татвартай нь түүний хувьд нүүдэл хийх гол шалтгаан болсон. Илон Маск компаниа нүүлгэснээр тэрбум доллар хэмнэх бололцоотой" гэжээ.

Өнөөдрийн байдлаар шинэ хотын ямар нэгэн бүртгэл байхгүй байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид Маскт хотын статус авах хүсэлтээ албан ёсоор гаргахыг сануулсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-03 115.130.157.41

Татвараас зугтсан нөхөр байна л даа. Удахгүй баригдана биз. Сансрын аялал гэж залилангийн шинжтэй юм байдаг бас. Юу гээд л пуужин хийгээд хүмүүсийг сансраар аялуулав гэж. Нэг бүхээгт суулгаж хэсэг байлгаж байгаад сансарт нисээд ирлээ гээд л болоо. Бүхээг нь пуужин хөөрөөд дэлхийн тойрог замд орж яваа энэ тэр гэсэн сэьтгэгдэл төрүүлэхээр хийгдчихсэн. Хүмүүс мэдэхгүй сансарт нисээд аялаад ирлээ гээд гайхуулна бик. Яг сансарт нисч байгаа юм шиг хөдөлгөөн зураг хийхэд хэн ч итгэнэ

Avatar

Зочин 2021-03-03 124.158.71.127

г***, жендерчин калифорни баяртай гэж байна

Avatar

Зочин 2021-03-03 107.127.39.29

Калифорнид татвар өндөр л дөө…

Avatar

Зочин 2021-03-03 207.183.244.30

Harin tiimee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж