Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв

Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа мэдэгдэв

Илон Маск Техас мужид “Старбэйз” (Starbase) нэртэй шинэ хот байгуулах тухайгаа өнгөрсөн Лхагва гаригт твиттер хуудастаа жиргэжээ. Түүний хэлснээр, энэхүү хот “SpaceX” компанийн сансрын буудал байдаг Бока-Чика сурингаас хавьгүй том талбай эзлэх юм байна. Мөн шинэ хот нохдод ээлтэй байна гэж мэдэгджээ.

Илон Маск Бока-Чика сууринг хот болгон өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Газар нутгийн нэр өөрчлөхөд хуулийн дагуу мужийн шүүхэд хандах ёстой. Камерон тойргийн шүүгч Эдди Тревиногийн мэдээлснээр, одоогийн байдлаар “Тесла” компаниас ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байгаа ажээ.

Тэрбээр өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Калифорниос Техаст нүүж ирсэн шалтгаанаа “Тесла”-гийн шинэ үйлдвэр байгуулах зорилготой хэмээн тайлбарласан байна. Харин шинжээчид "Техас муж тэг хувийн татвартай нь түүний хувьд нүүдэл хийх гол шалтгаан болсон. Илон Маск компаниа нүүлгэснээр тэрбум доллар хэмнэх бололцоотой" гэжээ.

Өнөөдрийн байдлаар шинэ хотын ямар нэгэн бүртгэл байхгүй байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид Маскт хотын статус авах хүсэлтээ албан ёсоор гаргахыг сануулсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж