Навальныйг Оросын хамгийн чанга дэглэмтэй хориход "хорино" | News.MN

Навальныйг Оросын хамгийн чанга дэглэмтэй хориход "хорино"

Навальныйг Оросын хамгийн чанга дэглэмтэй хориход "хорино"

Навальныйг Оросын хамгийн чанга дэглэмтэй хориход "хорино"

Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальныйгийн хоёр жил ял эдлэх хоёрдугаар хорих ангийг өмнө нь тэнд ажиллаж байсан хуягууд болон хоригдож байсан хүмүүс Оросын хамгийн аймшигтай хорих ангиудын нэг хэмээн тодорхойлжээ. Навальный Москва хотоос гурван цаг явж хүрдэг Покров тосгоны ойролцоох тус хорих ангид өнгөрсөн долоо хоногт /2021.2.28/ очжээ. Оросын хоригдол тээвэрлэх, хорих ангид хүргэх ажиллагаа хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл үргэлжилдэг бөгөөд ялтны хаана байгааг хамаатнууд нь хорих ангид очсоных нь дараа л мэддэг аж.

Гэхдээ одоогийн байдлаар Навальныйг хорих ангид хүргэсэн эсэхийг албан ёсоор мэдээлээгүй байгаагаас гадна дахин өөр хорих ангид шилжүүлж магадгүй юм. Хоёрдугаар хорих ангид хоригдож байсан хүмүүс хэвлэлд “Навальный тус ангид хоригдохоор болбол үнэхээр харамсалтай. Учир нь хоёрдугаар колонын чанга дэглэм, сэтгэлийн болон биеийн асар их дарамт түүнийг маш ихээр эвдэх болно” хэмээн ярьжээ. Мөн хүний эрхийн төлөө тэмцэгч Руслан Вахапов “Тэр бол ОХУ-ын хамгийн аймшигт хорих ангиудын нэг. Эргээд оччих вий гэж айсандаа тэнд хоригдож байсан хүмүүс хүртэл хамаагүй ярихаас айдаг юм. Хэрвээ Навальныйг тэнд хоривол түнийг урт хугацаанд хэнтэй ч харилцаанд оруулалгүй гянданд суулгах байх” хэмээсэн байна.

Түүний хэлснээр хоёрдугаар хорих ангид шоронгийн чанга хуваарийг дагаж мөрдөхгүй бол хуягуудын аймшигтай дэгийг амсдаг бөгөөд шоронгийн захиргаа зарим овгоруудаар бусад хоригдлуудын “учрыг олдог” гэнэ.

Рахапов мөн “Орост хоригдлуудад хүний эрх гэж хаана ч байхгүй. Навальный маш хүнд зүйлтэй нүүр тулж, бие болон сэтгэлээр ихэд доройтох байх. Гэхдээ эрх баригчид элдэв хэл амнаас зайлсхийн түүнд биеийн хүчирхийлэл үйлдэхгүй байж магадгүй юм” хэмээжээ.

Хоёрдугаар хорих ангид хоригдож байсан, Навальныйгийн дэмжигч Константив Котов шоронгийн тухай “Өдөр бүр 06:00-22:00 цаг хэртэл би гараа ардаа хүлүүлээд босоо зогсдог байсан. Алхаж болох хэдий ч суух, амрахыг хориглодог байлаа. Хоёрдугаар хорих анги маш чанга дэглэмтэй. Бүх хүнийг үргэлж маш нарийн хянаж байдаг тул чөлөөтэй ярьж ч болохгүй. Гадаад ертөнцтэй холбогдох бараг л боломжгүй. Утсаар ярих хориотой. Зөвхөн гараар бичсэн захиаг зөвшөөрнө. Гэхдээ тэр захиа эзэндээ хүрдэг эсэх нь тун эргэлзээтэй. Эзэндээ хүрлээ гэхэд олон сар болж байж хүрнэ. Намайг бие засч байхад ч хуягууд нүдээ салгахгүй. Хоригдлууд хоорондоо ярих хориотой. Түүнээс  гадна тухайн үед шоронгийн удирдлага бүх хуягуудыг ч надтай ярихыг хориглосон байлаа. Эдгээр нь миний сэтгэцийн эрүүл мэндийг ихээр хохироосон. Хамгийн аймшигтай нь бусад хоригдлууд намайг өдсөнийхөө төлөө мөнгө авдаг байлаа. Тэр бол шоронгийн удирдлагын намайг залхаан цээрлүүлэх нэг арга байсан юм. Хэрвээ хэн нэгний өдөөн хатгалгад хариу үзүүлбэл тэд намайг гянданд суулгахаар бэлдэж байсан юм”  хэмээн дурсчээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зоч 2021-03-03 202.9.40.216

Худлаа

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.230

Путин нэг л өдөр нухна даа…

Avatar

Зочин 2021-03-03 203.91.115.45

чамайг нухнаа

Avatar

Хцс 2021-03-03 202.179.27.229

Сайн ах нар чинь

Avatar

Мөнх 2021-03-03 66.181.183.246

я***н урвагч хүн төрөлхтний их эртний мэрэгжил шүүдээ

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.219

Путин Навальныйг маш сн зууж дэ !Орос орон бол өмнө нь ч одоо ч хуарангийн, бөөнөөр нь хорьж, цалхаан цээрлүүлэх дэглэмтэй улс ! Ийм дэглэмийнхээ ачаар л асар уудам газар нутгийг эзэлсэн, олон үндэстэний аварга том улсыг захирч бодитоор байлгах боложтой байх л даа ! А Навальный бол үзэл бодолдоо үнэнч залуу, Германд үлдэж болох л бсн ! Хэрхэхийг цаг хугацаа харуулна бизээ !

Avatar

Мөнх 2021-03-03 66.181.183.246

Хордуулаад германд шинжлүүлэхээр явуулсан юм биздээ , ямарч логик алга

Avatar

Зочин 2021-03-03 66.181.177.163

Оросод нэг гаж өвчин байнаа. Оросод болж байгаа эдийн засгийн уналт, улс төрийн согог, нийгмийн хямрал бүх муу муухайд Америк болон гадныхан буруутай. Харин орос бол хүнээс үг дуулах дургуй мөртөө үргэлж гомдоллож байдаг тэгсэн хэрнээ хор найруулж араас байнга хутга шааадаг шоронгийн хулгайч шиг улс шүү дээ.

Avatar

Zochin 2021-03-03 202.55.188.98

Baruunii alnii tsus uugch Amerikiin ** tseverlegch omhii zevuun hohol Navalinii Eh Ornoosoo urvasnii shangaa hatuu huurtej dee

Avatar

Zochin 2021-03-03 66.181.177.163

chi oros alnii tsus uugch, ivanii boiv hohogch troll bna kk

Avatar

Haha 2021-03-03 66.181.183.253

Яг үнэн эргүү орос троллууд их байх юм тэр оросруугаа зайлаасай билээ

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.111

Хогын Анальный хүртэх ёстойгоо хүртжээ

Avatar

Zochin 2021-03-03 5.188.213.85

Дарангуйлагч оронд төрсний цай.

Avatar

zochin 2021-03-03 66.181.177.163

Ард түмний мөнгийг битгий хулгайлаад байгаачээ " гэснийхээ төлөө мөнч аймшигтай шийтгэл үүрж байнаа…Хэрэвээ. " Өшөө ахиухан хулгайлцгаа "" гэсэн бол төрийн ДУМ д тарвалзаж байх байж …ёстой бурангуй ёсыг шүтсэн харгис улс байна … Ийм харгис явдал фашист дэглэмтэй орос улсад л тохиолдоно.

Avatar

Зочин 2021-03-03 106.102.128.93

Хуультай орон хуулиа л баримтлана. Монгол улсад хууль нь хаагуур яваад байгаам бүү мэд хулгай хийсэн нь ардын улсын баатраар тодроод байх юм. Гайхуулаад байгаа ч юм шиг. 5 жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлвэл хөдөлмөрийн баатар цол авна. Олон баатартай болсон

Avatar

Хариулт 2021-03-03 202.179.27.229

Хуульгүй улс шүү, зүгээр л цааш харуулчихна

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.75

Эх орон орд түмнээсээ урваж гадны гар хөл болсон хүнд гайгүй ял өгч Монгол 30жил төр барилцсан эрхмүүдээ бүгдийн шоронд насаар нь хийвэл монгол сайжирах байх

Avatar

Zochin 2021-03-03 66.181.177.163

urvasaniig ni chi yaj medeev kkk, oros trolloo.

Avatar

Zochin 2021-03-03 192.82.70.86

Hamgiin hostrogdson zerleg orosuud.Hezeech sehehgui

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.105

""Ард түмний мөнгийг битгий хулгайлаад байгаачээ " гэснийхээ төлөө мөнч аймшигтай шийтгэл үүрж байнаа…Хэрэвээ. " Өшөө ахиухан хулгайлцгаа "" гэсэн бол төрийн ДУМ д тарвалзаж байх байж …ёстой бурангуй ёсыг шүтсэн харгис улс байна … Ийм улсаас эртхэн л зайгаа барьсан нь дээр дээ .

Avatar

Навальный азтай л байна. 2021-03-03 202.21.108.29

Навальный хэрвээ АНУын иргэн байгаад шүүхээр таслагдсан бол түүнийг Куба дахь шоронд улаан ягаан хувцастай мөнхийн хүнд төмөр дөнгөтэй торонд унтах ор ч үгүй байнгын тамалгаан дор хэзээ гарах нь мэдэгдэхгүйгээр хугацаагүй хоригдох байлаа. Түүнд Оросын иргэн байгаад урвасан нь аз болжээ.

Avatar

Ovgon 2021-03-03 66.181.177.163

ene aguu hunees putler terguutei orosiin fashistuud uhetlee aij baigaa bololtoi kkkk. Ter orosiin ard tumnii erh choloonii toloo tuushtai temtsegch hatan zorigton bilee. Fashist putler sonotugei….

Avatar

zochin 2021-03-03 64.119.19.80

Ene xun chadrax ni dee

Avatar

зочин 2021-03-03 64.119.23.176

Хаанаас олж орчуулсан юм бол. Жирийн дэглэмтэй хорих ангид
гэж шүүх шийдвэрлэсэн байнлээ.

Avatar

Зочин 2021-03-03 103.26.195.164

Энэ хохол чинь германы давхар иргэншилтэй юм билээ шүү.

Avatar

Ovgon 2021-03-03 66.181.177.163

ene aguu hunees putler terguutei orosiin fashistuud uhetlee aij baigaa bololtoi kkkk. Ter orosiin ard tumnii erh choloonii toloo tuushtai temtsegch hatan zorigton bilee. Fashist putler sonotugei.

Avatar

иргэн 2021-03-03 66.181.161.10

Зөв иймэрхүү барууны гар хөлийг эртхэн няц дарах нь зөв угаасаа барууны дээрэмчдийн цаг үе дуусаж байна хүн төрлөхтөн жинхэнэ нүүр царайг нь таньчихсан

Avatar

Зочин 2021-03-03 66.181.186.49

Эрх чөлөөгүй болсон цагтаа чи муу цусаар уйлаад ч нэмэр болохгүй!!!

Avatar

Ovgon 2021-03-03 66.181.177.163

naadah chin orosiin tusgai albanii buunii nohoi, urvagch troll bgaa yum. Fashist orosuud ni tuuniig ashiglaj baigaad heregtsee ni duusahaar ustgachih ni kk.

Avatar

Зочин 2021-03-03 103.26.195.164

Коммунист хятдын колони Монголд хятдууд л эрх чөлөөтэй байна даа.

Avatar

Зочин 2021-03-03 119.40.99.53

Путины ордон гэж киногоор улсаа сүйрүүлэх шахсан. Компьютер график, хүүхэлдэйн кино байсан. Путины зөв. Навальныйгийн араас тэр сү мү саабилэг эд нарыг явуулах юмсан.

Avatar

Зочин 2021-03-03 64.119.22.164

Новальныйг Путины эсрэг дугарсан хэргээр яллаагүй. Бусдын өмчийг луйвардсан хэргээр ялласан.ОХУ-д үг хэлэх, хэвлэн нийтлэх,жагсаал цуглаан хийх нь хуулийн дагуу бол чөлөөтэй.Харин баруунд бол хууль зөрчвөл шийтгэл ОХУ-ынхаас хамаагүй чанга. Бүр 12 жил хүртэл шоронд сууна.Барууныхан өөрсдөө санаачилсан чөлөөт өрсөлдөөнд БНХАУ, ОХУ-д ялагдаад эхлэмэгц эдгээр орныгзогсоох нураах түрэмгий ажиллагааг явуулж ,үүндээ Новальный мэт сөрөг хүчнийг ашиглаж эхлэсэн.Иймд тэд эх орноосоо урвагч болсон.

Avatar

Бурхан 2021-03-03 59.153.84.139

Маш зөв. Энэ том гүрнийг нураах гэж эх орноосоо урваж гадныхны гар хөл болсон этгээдийг цаазалах хэрэгтэй байсан юм

Avatar

Ovgon 2021-03-03 66.181.177.163

Ter eh ornoosoo urvaagui harin chi eh ornoosoo uravsan, orosiin buunii nohoi bna.

Avatar

Зочин 2021-03-03 202.179.26.1

Орос орон гэж үнэхээрийн айшигтай орон болж хувирсан. Путины эсрэг дуугарч болохгүй тэгээд өөрөө хаан болчихсон , дуугарсан хүмүүсийг хор өгч а**х , эсвэл шоронд хатаах зэргээр зайлуулдаг шилдэг аргуудтай , үүнийг нь манайханд зааж өгч , тэр замаар нь явж байгаа ш дэ

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.80

зөв зөв

Avatar

ЗОЧИН 2021-03-03 202.126.90.133

НАВАЛЬНЫЙГ ЯААХАА ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИД ХИЙНЭ ГЭЖ? ЖИРИЙН ДЭГЛЭМД ЯЛ АВАА БИЗ ДЭЭ? ТЭГЭЭД Ч НААД ШОРОН ЧИНЬ НЭГ ИХ ТИЙМ СЙҮДТЭЙ ЧАНГА ЭВГҮЙ ГАЗАР Ч БИШ. ХУДЛАА ДОНГОСОЖ ӨГӨХ ЮМ ДАА?

Avatar

Монгол 2021-03-03 66.181.191.209

чи тэр хориход нь сууж байгаад гарч ирсэн юм уу.яасан сайн мэддэг юм бэ.Манайх энэ Орос шиг дэглэмтэй болчихвол чам мэтийн бөөснүүд хамгийн түрүүнд шоронд сууна даа.х****л идсэн коммунизмийн троллууд

Avatar

Зочин 2021-03-03 107.77.192.188

Genco g hiichmeer gazar bna

Avatar

Зочин 2021-03-03 202.21.107.94

БОЛЖ МУУ НАВАЛЬНЫЙ ТӨРИЙН ЭСРЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ УРВАГЧИЙГ а**х Ч БАГАДНА

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.146

Навальный дампуулдаа .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж