ЗХУ-ын сүүлчийн удирдагч асан Михайл Горбачев өчигдөр /2021.3.2/ 90 нас хүрснээ тэмдэглэн цахим үдэшлэг зохион байгуулжээ. Үдэшлэгийн зочин Владимир Путин түүнийг “агуу түүхийг бичилцсэн эгэлгүй удирдагч” хэмээн магтсан байна.
Горбачев 1980-аад онд ЗХУ-ын удирдагч байхдаа зэвсгийн хяналтыг сайжруулж, зарим арчилсан маягийн өөрчлөлтүүд хийн хүйтэн дайныг дуусгахад том хувь нэмэр оруулснаараа олон улсан нэр хүндтэй нэгэн билээ. Харин түүний шүүмжлэгчид Горбачевийг 1991 оны ЗХУ-ын хагаралд ихээр буруутгадаг юм. Тэрбээр өдгөө эмнэлэгт карантилагдаж байгаа учир төрсөн өдрийнхөө үдэшлэгийг цахимаар зохион байгуулсан талаар түүний төлөөлөгч Владимир Поляков мэдээлжээ. Горбачев ойрын хүрээллийн нэр хүндтэй хүмүүстэй цахимаар холбогдон хундага өргөж, хундаганы үг хэлсэн аж.
Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Германы Канцлер Ангела Меркел тэргүүтэй олон улсын удирдагчдаас баярын зурвас олноор ирсэн гэнэ. Харин ОХУ-ын одоогийн удирдагч Путин баярын мэндчилгээгээ Кремлийн цахим хуудсаар дамжуулан хүргэсэн байна. Тэрбээр “Та бол зөвхөн дэлхийгээр хязгаарлагдахгүй, энэ галактикийн хүн юм. Та бол агуу түүхийг бичилцсэн эгэлгүй удирдагч” хэмээн хэлжээ.
Мөн Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевикс цахим хуудас дээрээ латвичууд Горбачевд баярлаж явдгийг илэрхийлээд “Түүний хийсэн ажлууд ЗХУ-ыг аврах зорилготой байсан ч эсрэгээр Коммунист гүрнийг нурааж, сая сая хүмүүсийг эрх чөлөөнд хөтөлсөн юм” хэмээн бичжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ