Бурж-Халифаас өндөр барилга сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Бурж-Халифаас өндөр барилга сүндэрлэнэ

Дубайн баян арабууд  дахин тэнгэрт тэмүүлж эхэлжээ. Энэ удаа арабууд дэлхийн хамгийн өндөр барилга Бурж –Халиф цамхгаас ч өндөр барилга барихаар төлөвлөсөн бөгөөд тэр нь домогт гардаг Вавилоны дүүжин цэцэрлэг шиг байх гэнэ.

Барилгын төслийг хэрэгжүүлж буй Дубай хотын Эмаар үл хөдлөх хөрөнгийн компанийн захирлын хэлснээр төслийн зардал нь нэг тэрбум ам.доллар болох гэнэ.

Барилгыг Дубай хот олон улсын худалдааны экспо зохион байгуулах 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.  Испани-Швейцарийн архитекторууд загварыг нь гаргасан энэ барилгын өндөр нь 1,000 гаруй метр өндөр байх гэнэ.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж – Халифа 828 метр өндөр бөгөөд 2010 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон юм. Уг төсөлд нийт 1.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж