Улсын хэмжээнд өнгөрсөн онд 75.7 мянган эх амаржсан байна. Эцэг эхчүүд шинээр мэндэлсэн хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг түгээмэл өгсөн байна.
Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Харин хөвгүүддээ Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ