Меган Маркл ордны зөвлөхийг дээрэлхсэн үү? | News.MN

Меган Маркл ордны зөвлөхийг дээрэлхсэн үү?

Меган Маркл ордны зөвлөхийг дээрэлхсэн үү?

Меган Маркл ордны зөвлөхийг дээрэлхсэн үү?

Их Британийн ханхүү Харри, эхнэр Меган Марклын хамт хэргэм зэргээсээ татгалзаж, хааны ордныг орхисон нь олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл Меган Маркл Их Британид байхдаа хааны ордны зөвлөхийг дээрэлхсэн гэх цуурхал газар авч байна. “The Times” сонинд мэдээлснээр Харри, Меган нарыг Кенсингтон ордонд амьдарч байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүсийн нэг нь Меганы эсрэг гомдол гаргасан аж. Харри, Меган нарын харилцаа холбооны нарийн бичгээр ажиллаж байсан Жэсон Кнауф, ханхүү Уиллиамын хувийн нарийн бичгийн хамт гомдол гаргажээ.

Харин Меган Маркл өөрөө бусдад дээрэлхүүлж, сэтгэл зүйн дарамтад орж байсан хүний хувьд өөрийг нь ингэж гүтгэсэнд харамсч буйгаа мэдэгджээ. Меган Маркл дэлхий даяар сайн сайхны үлгэр жишээ болохын тулд хичээж ажилладаг гэдгийг төлөөлөгч нь мэдэгдэлдээ дурьдсан байна.

Өдгөө 39 настай Меган Маркл хоёр дахь хүүхдээ тээн хөл хүнд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: US MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж