АНУ-ын Техас муж ирэх долоо хоногоос амны хаалт заавал зүүх журмыг цуцалж, бизнесүүдээ бүрэн хүчин чадлаараа ажиллахыг зөвшөөрөхөөр болсон талаар тус мужийн захирагч Грег Абботт зарлажээ. “Техасыг 100 хувь нээх цаг нь болжээ. Хэтэрхий олон хүн ажилгүй болж, хэтэрхий олон бизнесүүд хаалгаа барьж байна. Цар тахал алга болоогүй ч үүнд төрийн зохицуулалт шаардлагагүй болж байна гэж үзэж байна” хэмээн хэлжээ.
Түүний хувьд өнгөрсөн долдугаар сард дээрх шийдвэрээ танилцуулаад намынхаа гишүүдийн шүүмжлэлд өртөж байв. Ерөнхийлөгч Жо Байден ч covid-19-ийг даван гарахын тул тодорхой хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь чухал болохыг мэдэгдсээр байгаа. АНУ-ын хувьд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн улс бөгөөд нийт 29 сая хүн covid-19-өөр өвчилж, 500 гаруй мняган хүн нас бараад байгаа юм. Харин Техас мужид 2,6 сая хүн халдвар авч, 44 мянган хүн нас баржээ.
Техасын захирагчийн энэ мэдэгдлийг зарим шинжээчид улстөрийн зорилготой гэж харж байна. Тэрбээр Бүгд Найрамдах намын улстөрч бөгөөд Ерөнхийлөгч асан Дональд Трампын хөл хорионы асуудалд харьцангуй чөлөөтэй хандах хандлагыг дэмждэг нэгэн юм. Тиймдээ ч одоогийн Ерөнхийлөгчийн бодлогын эсрэг шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн алхам гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN