Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэт өндөр хэмд буцалгах юм уу халаах үед хэрэгцээт амин хүчил болон найрлагуудаа алддаг. Харин үүнийгхянаж, хийж буй хоолоо яг хэдэн хэмийн халуунаар чанаж, буцалгаж, хуурч буйгаа хянах боломжийг олгосон цахилгаан зуухыг бүтээжээ. Уг цахилгаан зуухыг PolyScience болон Breville компаниуд хамтран хийсэн ба 30-250С хооронд хэмээ өөрийн хүссэнээр нарийн тохируулж болох гэнэ.
Нарийвчлал нь хамгийн багадаа 1 С хэм байх ба таны тохируулсан хэмийг тогтвортой нарийн барьж чадах онцлогтой. Харин үнийн хувьд чамгүй өндөр буюу 1800 ам.доллар аж.
Т.МӨНХ