“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө | News.MN

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө

Дэлхийн алдарт “Nike” компанийн Хойд Америкийн бүсийг хариуцсан дэд захирал, ерөнхий менежер Энн Хеберт 25 жил ажилласан компаниасаа гарчээ. "Bloomberg" телевиз өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны өдөр Энн Хебертийн хүүг пүүз дамлан худалдаалдаг бизнестэй болохыг олон нийтэд зарласан юм.

Өдгөө 19 настай Жо Хеберт ээжийнхээ зээлийн картыг ашиглан 200 мянган ам.долларын үнэ бүхий пүүзнүүдийг худалдан авч, цааш үнэ нэмж, дамлан худалдаалсан нь илэрсэн. Жо Хеберт “Би ээжээсээ хэзээ ч компанийнх нь мэдээллийг авч байгаагүй” хэмээн ярьжээ.

Жо Хеберт энэ зурагнуудыг инстаграм хуудсандаа оруулсан нь энэ бүхний эхлэл байлаа.

“Nike”-ийн төлөөлөгч Сандра Карреон-Жоны мэдээлснээр Энн Хеберт 2018 онд хүүгийнхээ бизнесийн талаар удирдах зөвлөлдөө танилцуулж, “Nike” компанийн бодлогод харшлах, мэдээллийн давуу байдал, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэдгээ хэлж байжээ.

Энн Хебертийг халаагүй бөгөөд өөрөө ажлаас гарах өргөдлөө хүргүүлсэн гэнэ.

Пүүз дамлан худалдаалдаг бизнес эрхлэгчид "Nike", "Adidas" зэрэг брендүүдийн пүүзийг худалдан авч үнэ нэмж, "Facebook", "eBay", "StockX" зэрэг олон нийтийн сүлжээ ашиглан зардаг юм. “Cowen Equity Research” байгууллагын гаргасан судалгаагаар 2019 онд олон улсын пүүзний дамлан худалдааны зах зээлд 6 тэрбум ам.доллар эргэлдэж байсан бөгөөд 2030 он гэхэд 30 тэрбум ам.доллар эргэлдэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж