Малчдад малын тооноос хамаарч хүнсний талон олгоно

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Малчдад малын тооноос хамаарч хүнсний талон олгоно

Малчдад малын тооноос хамаарч хүнсний талон олгоно

Улсын хэмжээнд 43 мянган өрхийн 235 мянган иргэн хүнсний талон авч байна. Гэвч хүнсний талон зорилтот бүлэгтээ хүрдэггүй гэх гомдол, шүүмжлэл тасардаггүй. Учир нь хүнсний талонд хамрагддаг иргэдийн 30 хувь нь хувийн унаатай гэх судалгаа бий. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүнсний талоны журмыг шинэчлэн батлахаар боловсруулж байгаа аж.

Журмыг шинэчилснээр малчин өрхүүдийг малын тооноос нь хамааран хүнсний талон олгох эсэхээ шийднэ гэдгийг салбарын сайд А.Ариунзаяа мэдэгджээ. Түүний хэлснээр 50-иас доош малтай өрхийг хүнсний талонд хамруулна. Өөрөөр хэлбэл, журмыг шинэчлэн баталбал хөдөө орон нутгийн иргэдийг малын тооноос нь хамаарч хүнсний талон олгох эсэхийг шийдвэрлэх нь.

Малчдын 23 хувь нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүгийн чадваргүй байна гэх судалгааг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос гаргаж байв. Хүнс худалдан авах чадваргүй болсон малчид нь Архангай, Дундговь, Завхан аймгийнх бөгөөд малаа зах зээлд борлуулж чадаагүй тул санхүүгийн хямралд  орсон гэжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж