АНУ Оросын Батлан хамгаалах, шүүхийнхний эсрэг хориг тавив

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

АНУ Оросын Батлан хамгаалах, шүүхийнхний эсрэг хориг тавив

АНУ Оросын Батлан хамгаалах, шүүхийнхний эсрэг хориг тавив

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордуулсан, ял ногдуулсан асуудалтай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид Оросын хэд хэдэн албан тушаалтнуудад хориг тавьсан байна. Үүнд Оросын Батлан хамгаалах, шүүхийн томоохон албан тушаалтнууд багтжээ.

АНУ-ын  Сангийн яам Оросын дараах албан тушаалтнууд болон албан газруудад хориг тавьжээ. Үүнд,

  • Холбооны улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Кириенко
  • ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов
  • Холбооны улсын ял шийтгэл гүйцэтгэх албаны дарга Александр Калашников
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотоод бодлогын газрын дарга Андрей Ярин
  • ОХУ-ын Батлан ​​хамгаалахын орлогч сайд Алексей Криворучко болон Павел Попов
  • Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан, судалгааны 33-р төв хүрээлэн
  • Батлан ​​хамгаалах яамны эрдэм шинжилгээний 27-р төв
  • Органик хими, технологийн эрдэм шинжилгээний хүрээлэн

Түүнчлэн Их Британийн эрх баригчид Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипал, түүний охин Юлия нарын амь насанд халдахыг завдсан гэж буруутгасан Анатолий Чепига (Руслан Боширов), Александр Мишкин (Александр Петров) нарыг Төрийн департаментын хар жагсаалтад оруулжээ.  1961 оны Гадаадын орнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу Москвад хүмүүнлэгийн яаралтай тусламжаас бусад тусламж үзүүлэхээ зогсоох, зэвсэг худалдах, экспортлох улсуудын жагсаалтаас хасах, ОХУ-ын оролцож буй гадаадын цэргийн санхүүжилттэй аливаа хөтөлбөрийг зогсоох, аливаа зээл, зээлийн баталгаа эсвэл бусад санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, Оростой сансрын салбарт хийх арилжааны хамтын ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргаад байна.

Үүнээс өмнө Европын Холбооноос мөн ОХУ-д тавьсан цуврал хориг арга хэмжээнүүдийг аваад байсан юм. АНУ-ын хувьд дээрх хоригуудыг нэг жилийн дараа тодорхой нөхцлийг биелүүлсэн тохиолдолд цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж