Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүндхэн байдалд ороод буй Yahoo компанийг интернэтийн гигант Гүүгл худалдан авч магадгүй тухай мэдээллийн сайтууд мэдээлжээ. Тус компанийг зарагдах тухай мэдээлэл цацагдсанаас хойш “Microsoft”, “AT&T”, “Comcast”, “SoftBank” зэрэг олон компаниуд худалдаж авахаар сонирхож байсан ч тун удалгүй бодлоо өөрчилсөн байна.
Харин одоо Гүүгл болон АНУ-ын үүрэн холбооны Verizon компани хоёр л үлдээд байгаа аж. Verizon-ы хувьд Yahoo-гийн интернэтийн суурь бизнес болоод Yahoo! Japan-д эзэмшдэг хувийг нь худалдан авах сонирхолтой байгаа ба наймааны үнийн дүн 8 тэрбум ам.доллараар яригдаж байгаа аж. Гүүглийн хувьд үнийн санал болон бусад мэдээлэл хараахан цацагдаагүй байна.
Т.МӨНХ