Романы мөрөөр эко аялал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Романы мөрөөр эко аялал болно

Монголын Залуучуудын Холбоо энэ сарын 14,15-нд  “Ногоон нүдэн лам” романы мөрөөр эко аялал зохион байгуулах гэж байна. Үүгээрээ дотоодын аяллыг хөгжүүлэх, залуучуудын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрөөх, байгаль орчинтой зүй зохистой харьцах, түүх соёлтойгоо танилцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.  Тус аялал Зайсан, Цэцээ гүн, Манзуширын хийд гэсэн маршруттай. Энэ жилийн хувьд дэлхийн залуучуудын өдөр болон Монголын залуучуудын өдрийн хүрээнд залууст зөв хооллож эрүүл амьдрах, байгаль орчинтойгоо зөв харилцах, зөв амьдралын утга учрыг ойлгуулахад чиглэжээ. Мөн “Эх болсон дэлхийгээ хамгаалья” уриан дор Улаанбаатар, Тэрэлж, Төр хурахын ам, Цэцээ гүний оргил, Хүн хад, Манзуширын хийд, Улаанбаатар гэсэн маршрутаар эко явган аяллыг Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Гандантэгчинлэн хийд, Шри шри амьдрах ухаан бясалгалын төвтэй хамтран дахин зохион байгуулах юм.  Аялалд оролцох хүсэлтэй залуус  Монголын Залуучуудын Холбооны 212 тоот өрөөнд бүртгүүлэх боломжтой юм байна шүү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж