Улсын Онцгой комиссоос гаргасан хуваарийн дагуу хоёрдугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор хоёрдугаар сарын 27-ний өдөр 254 иргэн, гуравдугаар сарын 2-нд 160 иргэн эх орондоо ирсэн.
Тэгвэл дээрх нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр /2021.03.03/ МИАТ ТӨХК-иас олгоно гэдгийг мэдээллээ. Тодруулбал, зорчигчийн ачааг авах төлөөний хүн 11.00-18.00 цагийн хооронд тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт очиж авах юм байна. Ингэхдээ Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын баруун талд байрлах Буянт-Ухаа Карго Терминалаас очиж тээшийг авах аж.
Дашрамд дурдахад, тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлахаар болсон юм.
Э.БУРАМ